-Гэгээ-
Мина шөлөө уучихаад нойр нь хүрээд эхэллээ. Шивон зөөлхөн түүнийг хойш нь хэвтүүлээд хөнжилөөр хучих агаад Шивон дээш харвал Минхи аль хэдийн явж, Хичол зогсож байх нь тэр. Шивон хөмсгөө өргөн "Чи яагаад яваагүй байгаа юм?" Түүний хоолой хүйтэн хөндий аж.
Хичолын нүдэнд гэрэл гялтганан, чөтгөр шиг инээмсэглээд "Чамайг намайг оройн хоолонд урихыг хүлээж байна"
"Би эхнэрээ асармаар байна"
"Чи эхнэртэйгээ байхыг хүсэж байсан ч идэх хэрэгтэй шүү дээ"
Мина Шивон руу нойрмог гэгч нь хараад "Хичолтой явж юм идчихээд ир"
"Би өлсөөгүй байна аа" Шивон ийнхүү хэлээд Мина руу харлаа.
Хичол түүн рүү очин мөрнөөс нь бариад "Чамд эхнэрээ асрах хангалттай цаг байна. Явж, юм идэцгээе"
Шивон түүнийг түлхэхийг хүсэх агаад Хичолын гар луу харан хөмсөг зангидана. Хоёр эрэгтэй хүн нэгэндээ хүрч, гарнаасаа хөтлөлцөөд байх чинь ямар гээчийн харилцаа юм?
"Та хоёр хоёулаа яв. Хүмүүс өрөөнд байгаад байхаар би унтаж чадахгүй байна"
"Сонссон уу? Эхнэр чамайг налдаад байхаар дургүй байна" Хичол тоглон хэлсэн ч Шивоны чихэнд бол үнэн ажээ. Тэрээр Хичолд чирүүлэн гарахдаа эргэн Мина руу харсаар байлаа. Мина шууд л нүдээ анин хэвтэх агаад Шивоныг энд байгаад байхад дургүй байгаа аятай харагдана. Шивон хөмсөг зангидан бодолд автана. Хичолын хэлсэн шиг Шивоныг түүнтэй наалдаад байхад дургүй байгаа юм болов уу? Өмнө нь Мина түүнтэй наалддаг байсан шүү дээ...
Тэгэхээр энэ хайртай хүндээ үзэн ядагдах мэдрэмж юм байна.
Шивон өрөөнөөс гараад шууд л хүйтэн гэгч нь Хичолын гарыг шидлээ. Хичол түүний бараан царайг харан "Би хоол авч өгье за юу?"
"Хэрэггүй ээ" Мэдээж Шивонд мөнгө байгаа шүү дээ.
"Мина амрах хэрэгтэй болохоор түүнийг амраа. Чи өлсөөд өвдчихвөл хэн түүнийг асрах юм?" Хичол ийнхүү толгой сэгсрэн бувтнаад "Би та хоёрыг үнэхээр ойлгохгүй юм. Өмнө нь тэр чамтай наалддаг байсан одоо болохоор чи түүнтэй наалдаад л"
Шивоны эргэж ирэхэд цаг өнгөрсөн байлаа. Тэрээр гартаа хоол барисаар өрөөнд орж ирэх агаад Минаг унтаж байхыг харан зөөлхөн алхсаар орны хажууд ирэв. Тэрээр сандал татан суугаад Минагийн царайг нүдээ ч цавчихгүй ширтэх ажээ. Цонхигор царай нь ямар ч будаггүй ч гэсэн одоо ч үзэсгэлэнтэй. Шивон удаан ширтсэн, маш удаан тэгээд тэр эцэст нь энэ амьдралдаа харсан хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй гэдгийг ойлгосон юм.
YOU ARE READING
~~~Чөтгөр шиг нөхөр~~~
Fanfiction"Энэ залуу надаас салахгүй юм уу? Яагаад орой болгон намайг хамт унтаач гэдэг юм бэ?" Тэр залуу өвөл болохоор орыг дулаацуулж хамт унт гэж хэлсэн. Гэтэл зун болсон ч энэ охин хамт унтсаар л. "Би салмаар байна!" Залуу инээмсэглээд "Салахаа? Хоёр бол...