-Гэгээ-
"Урд хэсэгтээ хүрэхгүй байгаа л гэж битгий хэлээрэй"
Шивон аль хэдийн ширлэчихсэн болохоор эцсээ хүртэл ширлэнэ. "Чи маажаад өг"
"Үгүй ээ" Нурууг, цээж хоёрыг нь маажих чинь ялгаатай хэрэг. Шивон нуруугаа харж чадахгүй шүү дээ. Шивон Минаг ширтэх ажээ. Тэгээд гэнэт Минагийн бугуйнаас зууран татан цээжиндээ наахад Мина дээр нь хэвтэх нь тэр.
Мина цочирдон, нүдээ том болгосоор Шивон руу харан "Чүэ Шивон, юу хийгээд байгаа юм?"
Шивон дусал хийлгэж буй гараараа Мина даран босгосонгүй. Тас хар нүдээрээ Минаг ширтсээр "У Мина!"
"Чи-" Мина Шивоны нүд рүү хараад хамаг бодол сарних нь тэр.
"У Мина! Миний нүд рүү хараад хэл! Чи надаас нууц нууж байгаа юу?"
"Үгүй ээ" Үнэндээ Мина түүний нүд рүү харж байсан юм. "Би чамаас юу ч нуугаагүй"
"Үгүй юм бол намайг битгий эсэргүйцээрэй!"
"Юу гэсэн үг юм?"
Шивон уруулаа жимийх агаад нүдэнд нь ичсэн байдал тодроно. "Би...гэнэт чамаас салмааргүй байна"
Мина түүнийг ширтсээр зүрх нь тэдгээр үгэнд чичрэх ажээ. Тэгээд хүйтэн гэгч нь инээмсэглээд "Би өмнөх шигээ бүдүүлэг, муухай ааштай Мина болчихвол яах уу? Чи ийм бодолтой хэвээрэй байх уу?"
Үүнийг сонсоод ялангуяа Минагийн хүйтэн инээмсэглэлд Шивоны цээжээр өвдөх ажээ. Түүнийг яг тийм гэж хэлэх гэж байтал хаалга онгойн эмэгтэй хүний дуу гарлаа. "Та хоёр юу хийгээд байгаа юм? Дусал дуусчихаад байхад яагаад дуудаагүй юм? Нэгнийгээ энхрийлмээр байсан ч газар болоод цагаа хар даа. Цус нь судсаа дагаад шингэн рүүгээ орлоо шүү дээ"
Мина шуудхан Шивоны дээрээс бослоо. Шивон дусал руу харах агаад аль хэдийн дуусчихсан гэдгийг ч мэдсэнгүй. Хоосон дусал бас Минаг татах гэж хүчилснээс болоод цус нь дээшээ явах шахжээ. Сувилагч орж ирэн Шивоны цамц, тэлээгээ тайлсан байхыг хараад тэднийг эмнэлэгт нэг зүйл хийх гэж байна хэмээн бодлоо.
Тэгээд сувилагч дуслыг нь солисоор "Ийм байдалтай хүчтэй хөдөлгөөн хийхгүй байж болох уу? Хийхийг хүссэн байсан ч газраа хар л даа"
Мина ичсэндээ болоод хацар нь аймшигтай улайжээ. Тэрээр сувилагчид тайлбарлахыг хүссэн ч Шивон түүн рүү харан дуугүй болгох нь тэр. Мина хариуд нь чиний буруу гэсэн харцаар харна.
YOU ARE READING
~~~Чөтгөр шиг нөхөр~~~
Fanfiction"Энэ залуу надаас салахгүй юм уу? Яагаад орой болгон намайг хамт унтаач гэдэг юм бэ?" Тэр залуу өвөл болохоор орыг дулаацуулж хамт унт гэж хэлсэн. Гэтэл зун болсон ч энэ охин хамт унтсаар л. "Би салмаар байна!" Залуу инээмсэглээд "Салахаа? Хоёр бол...