17. Би чамайг тэжээж чадна

15.2K 1K 70
                                    

-Гэгээ-

Мина тэр үед тэр залуугийн өмнөөс суманд оногдож байсан юм. Цээжинд нь оногдоод үзүүр нь нуруугаар нь гарч ирж байсан. Үнэхээр аймшигтай шархдаж, Мина өөрийгөө үхэх гэж байна л гэж бодож байлаа. Тэр үед тэр залуу шарханд нь эм түрхэж өгч, эмчилч өгсөн мөн бараг л уйлах гэж байсан царайг нь хараад Мина өмнөөс нь суманд оногдсондоо баярлаж билээ. 

Тэрээр гэнэт дайны тэр өдрүүдийг дурсан санагалзана. Өдөр бүр аюулаар дүүрэн байдаг байсан ч...тэр залуугийн зүрхэнд, нүдэнд нь зөвхөн Мина л байсан юм. 

Дайнд ялж улс гүрнээ байгуулахад тэр залуугийн хайр, анхаарал нь өөр эмэгтэйгийнх болсон юм. Зөвхөн Минад хүйтнээр хандах сэтгэл л үлдсэн. 

Өмнө нь суух Чүэ Шивоныг харахад тэр хүйтэн сэтгэлтэй залуу сууж байх шиг л санагдах нь тэр. Цагаахан арьсанд нь улаан толбо үүссэн байхыг харахад Шивоны зүрх бага зэрэг өвдөх ажээ. Эхлээд тэр өөрийнхөө үйлдэлд цочирдсон юм. Нөхөр нь эхнэрээ асрах нь байх л ёстой зүйл хэмээн өөрийгөө тайвшруулна.

Шивоны шархыг нь цэвэрлэж боож өгчихөөд Минагийн нүд рүү харвал ямар нэгэн зөөлөн гар зүрхийг нь илбэх шиг л болох нь тэр. Түүний зүрх хайлж байна. Минагийн гунигтай нүд манантсан, дур булаам, туяхан ажээ.

Шивон Минаг харах төдийд зүрхнийх нь утсыг хөндөх шиг л боллоо. Гэнэт тэрээр Минаг тэврэхийг үнэхээр их хүснэ. 

"Болчихлоо" Шивон намуухан, зөөлөн хоолойгоор дуугарав. 

"Баярлалаа" Мина хэсэг зуур ширтэж байгаад хурдхан шиг гараа татаж авлаа. Мина үл ялиг хөмсгөө зангидав. Энэ хуурамч дүр зураг уу? Яагаад гэнэт Шивон ийм зөөлөн байгаа юм? 

Мина өөрийнхөө гар луу харвал шархыг нь үнэхээр сайн боожээ. Яг л том гар хамгаалж байгаа юм шиг. Шивон өмнөх хаантай адилхан харагдсан болохоор уу эсвэл өмнөх Минагийн Шивоныг гэх хайраас болсон уу...Шивон шархыг нь боож өгсөнд Мина үнэхээр жаргалтай байв. 

Шивон анхны тусламжийн хайрцгаа хураасаар дуугарлаа. "Яагаад гэнэт ажил хайгаад байгаа юм?"

"Би сар бүр гуйлгачин шиг ааваас мөнгө авмааргүй байна" Энэ үнэндээ шалтгааных нь нэг билээ.

Үүнийг сонссон Шивон хөмсгөө өргөн, хэсэг зуур бодолд автаж байгаад дахин дуугарлаа. "Би чамайг дэмжиж чадна"

Мина хөшин зогссоор гайхан Шивон руу хараад "Би буруу сонссон уу?"

"Чи зөв сонссон" 

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon