33. Хичол

12.6K 969 109
                                    

-Гэгээ-

Минагийн халуун нь зүүн гарны гэмтэлээс болсон бөгөөд энэ нь Шивоныг гайхшруулж орхисон юм. Гар нь аль хэдийн боолттой байж яаж нөлөөлдөг юм бэ? Мина өнгөрсөн шөнө усанд орж байхдаа санаандгүй хөндчихсөн юм болов уу? 

Эмчийг явсны дараа Шивон Мина руу ширүүн хараад "Чи орой усанд орохгүй шүү!"

"Угаасаа орох гэж ч бодоогүй байна" Тэр аль хэдийн халуундаа шатаж байхад хаанаасаа усанд орох хүч гарах юм? 

Удалгүй сувилагч эргэн ирэхэд Шивон Минагийн эмийг өгөн суух зуур сувилагч дусал залган шархийг дахин боолоо. Минагийн улаан, хавдаж, цус болсон гар нь Шивоны нүдэнд гуниг төрүүлнэ. Ингэж шарх болсон юм чинь их өвдсөн байх даа. Сувилагчийг ажлаа хийгээд явсны дараа Мина орны хажууд байх өлгөөтэй дуслыг дусал дуслаар урсан судас руу нь орохыг харах аж.

"Юу бодож байна?" Шивон шударгаар асуулаа.

"Юу ч биш дээ" 

"Юм идэх үү?" 

"Аманд гашуун зүйл амтагдаад байгаа болохоор юм идмээргүй байна" 

"Үгүй ээ, идэх хүсэлгүй байсан ч бага ч болов ид. Идэхгүй бол эдгэхгүй шүү" 

"Тэгээд юу асууж байгаа юм? Чи надад ямар нэг зүйл аваад өг" У Мина ярих ч хүсэлтэй байсангүй. 

"Далайн байцайтай шөл уух уу?" 

"Ммм" Ам нь угаасаа амт мэдрэхгүй байхад юу ч ялгаагүй шүү дээ.

"Би яваад аваад ирье" Шивон ийнхүү хэлээд босон хүрмээ авлаа. "Хаашаа ч хөдлөхгүй хэвтэж байгаарай" хэмээн явахаасаа ч өмнө сануулаад авлаа.

Мина өөрийн эрхгүй нүдээ эргэлдүүлэх аж. Тэр дусал хийлгэж байхад хаашаа ч явах билээ дээ? 

Шивоныг явснаас хэдэн минутын дараа Хичол хоол барисаар орж ирэх нь тэр. Тэрээр Шивоныг байхгүйд гайхан "Шивон хаана байгаа юм?" 

"Надад хоол авчирахаар гарсан" Мина түүн рүү харан бага зэрэг хөмсөг зангидна. 

"Мина, би өнөөдөр чамд ямар амттай хоол авчирсныг таа даа?"

Мина халуунаасаа болоод түүн рүү урамгүйхэн хараад "Шарсан тахиа"

Хичол гайхан "Чи яаж мэдсэн юм?" 

Мина сулхан инээмсэглээд "Үнэртээд байна" 

"Үнэртсэн гэнэ ээ?"

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon