-Гэгээ-
Шивон тайзны ар луу очиход моделууд нүүрнийхээ будгийг арилгаж, хувцасаа солиж байлаа. Шивоныг харсан эмэгтэйчүүд түүний анхаарлыг татна хэмээн найдаж ичингүйрэн, улайх ажээ. Чүэ группын моделууд Шивоныг харчихаад хурдхан шиг тойрон зогсох нь тэр.
"Ерөнхийлөгчөө..."
Шивон олон эмэгтэйчүүдийн дунд зогсон, бүргэд шиг хурц нүдээрээр эргэн тойрноо харна. Тэр хаана байна аа?
"Ерөнхийлөгчөө, хүн хайж байгаа юм уу?" Нэг модел түүний царайг харчихаад ийн асуулаа.
"78 дугаартай модел хаана байна?" Шивон хувцас солих өрөөний хаалга бүрийг харна. Моделнууд нь хэсэг зуур гайхаж байгаад өөр нэгэн модел хариуллаа. "Би түүнийг хараагүй ээ, тэр эргэж ирээгүй"
Шивон үүнийг сонсоод эргэж харан үг ч хэлэхгүй гаран явлаа. Тэрээр шууд л барилгын гадагш гарахдаа У Мина руу залгах бөгөөд тэрээр дуудах ч гэсэн огтхон ч авсангүй. Сэжүн түүн рүү хурдхан шиг очоод "Залуу эзэнтээн, буцаад явах уу?"
Шивоны царайнд хүйтэн өнгө тодорсоор "Явъя!!"
"За, би машинаа олоод ирье"
Тэр үед Шивоны хайж буй эмэгтэй нь И Дунхэгийн машины ард сууж байлаа. Тэрээр тэмцээнээ дуусгаад шууд машин руу ирсэн бөгөөд эхлээд тайзны ард нүүрэн дэх алчуураа аваад өөрийгөө Чүэ Мина гэдгээ мэдэгдэхийг хүссэн ч энэ дээр хэмээн бодсон юм.
Дунхэ хойш эргэж Мина руу хараад "Гэртээ харих уу эсвэл оройн хоол идэх үү?"
"Гэртээ харъя"
...
Шивоныг яаран харшид ирэхэд Мина Сарагийн хийсэн ногоон цайг уун, буйдан дээр суух аж. Шивон Минагийн харчихаад хөдөлгөөн нь удаашран, Минаг ширтсээр зогслоо.
Мина түүн рүү харан инээмсэглээд "Яагаад над руу ингэж хараад байгаа юм?"
Шивон түүн рүү очсоор харц нь улам гүн агаад Минагийн нүдээр нь дамжуулан тархи руу нь орох мэт харагдана. Мина аягаа доош тавиад гэрэлтсэн нүдээрээ Шивон луу харлаа.
Шивон хөнгөхөн эрүүнээс нь барин өөртөө ойртуулан "Чи байсан"
Мина гэмгүй царайлан "Юу би байсан гэж??"
Шивон хөмсгөө өргөөд "У Мина, жүжиглэхээ боль!"
Мина инээмсэглээд "Би үнэхээр жүжиглэх дуртай шүү"
VOCÊ ESTÁ LENDO
~~~Чөтгөр шиг нөхөр~~~
Fanfic"Энэ залуу надаас салахгүй юм уу? Яагаад орой болгон намайг хамт унтаач гэдэг юм бэ?" Тэр залуу өвөл болохоор орыг дулаацуулж хамт унт гэж хэлсэн. Гэтэл зун болсон ч энэ охин хамт унтсаар л. "Би салмаар байна!" Залуу инээмсэглээд "Салахаа? Хоёр бол...