-Гэгээ-
У Мина, Шивон руу инээмсэглэн хараад "Зүгээр л сэжиглэж байна. Юунд уурлаад байгаа юм?"
Шивон ёжтой инээмсэглээд "Хүмүүсийг чам шиг тэнэг гэж битгий бод! Үргэлж тэнэг зүйл хийгээд л"
"Тийм ээ, би тэнэг. Хэрвээ тэнэг биш байсан бол яаж чам шиг хүйтэн сэтгэлтэй, хэрцгий залууд дурлах юм?"
Минагийн хүйтэн байдал Шивоныг гайхшруулах агаад залуугийн хүйтэн царай улам бүр харанхуйлан, Минагийн нүднээс ямар нэгэн зүйл харах гэсэн мэт цоо ширтэнэ.
"Чүэ Мина, чи ингэж өөрчлөгдөө юу эсвэл надтай тоглох гээд байгаа юм уу?" Шивон Минагийн эрүүнээс хүчтэй барих ажээ.
Мина хөмсөг зангидан муухай хараад "Чүэ Шивон, тавь!!"
Дахин амьдрах боломж олдсон байхад тэр энэ боломжийг зүгээр л өнгөрөөчихнө гэж үү? Хоёр удаа амьдрахдаа эрэгтэй хүний төлөө өнгөрөөсөн харин одоо тэр өөрийнхөө төлөө амьдрах болно.
Шивон Минагийн нүднээс үзэн ядалтыг олж харлаа. Энэ эмэгтэй Шивоны өөдөөс ийм сэтгэл хөдлөл гаргалаа гэж үү? Шивон шууд л эрүүг нь тавин хүзүүнээс нь боомлон авах нь тэр. Хоолойгоо боолгосон Мина ханиалган суух зуур Сара хажууд нь хатагтайдаа санаа зовох ч очиж зүрхлэхгүй байлаа.
Шивон доош тонгойсоор Минагийн нүүрэнд дөхөн ойртоход түүний үнэртэй ус Минагийн хамрыг цоргиулна. Хэрэв өмнөх Мина байсан бол тэр энэ үнэртэй усанд согтох байсан биз.
"Тавихгүй гэвэл чи юу хийх юм?" Шивон яс янгинам хүйтэн өнгөөр хэллээ.
"Юу ч хийхгүй гэхдээ чиний бараасан царайг харахад л миний үйлдэл чамд нөлөөлж байгаа юм шиг байна, тийм үү?"
Тэр үнэхээр Шивонтой тоглож байх шив? Шивон гараа Минагийн эрүүнээс татаж аван, энгэрийнхээ халааснаас алчуур гаргаж ирэн гараа арчих нь тэр. Үүнийг харсан Минагийн зүрх зогсох агаад Шивоны үзэсгэлэнтэй гар луу ширтэн инээмсэглэлээ. Шивоны хувьд Мина бузар хүн гэж үү?
"Сара, надад нойтон алчуур аваад ир" Мина Сара луу харан хэллээ.
Сара хэсэг зуур эргэлзэж байгаад хурдхан шиг гүйн, нойтон алчуур авчирлаа. Тэгээд Мина алчуурыг аван хүзүү болоод эрүүгээ арчиж эхлэх нь тэр. Сара хатагтайгийнхаа үйлдэлд гайхах ажээ. Хатагтай юу хийгээд байгаа юм бол?
Шивон хэлэх үггүй болон Мина руу муухай харах агаад Минагийн хөдөлгөөн гайхалтай бас өмнөх Минагаас өөр байна. Өмнө нь Шивон Минад хүрсэн л бол Мина гурван өдөр тэр хүрсэн хэсгээ угаадаггүй байсан билээ. Гэтэл өнөөдөр Шивоныг үзэн ядаж байна гэж үү?
VOCÊ ESTÁ LENDO
~~~Чөтгөр шиг нөхөр~~~
Fanfic"Энэ залуу надаас салахгүй юм уу? Яагаад орой болгон намайг хамт унтаач гэдэг юм бэ?" Тэр залуу өвөл болохоор орыг дулаацуулж хамт унт гэж хэлсэн. Гэтэл зун болсон ч энэ охин хамт унтсаар л. "Би салмаар байна!" Залуу инээмсэглээд "Салахаа? Хоёр бол...