47. Хэн явуулсан бэ?

11.6K 946 64
                                    

-Гэгээ-

"Шивон, томилолтоор явчихсан. Чи уйдаж байна уу?" хэмээн Хичол Минагаас асуулаа.

"Үгүй ээ"

"Чамайг уйдаж байвал манай эдлэн дээр хүрээд ир гэх гэсэн юм. Хүсвэл Сараг ч дагуулаад ирээрэй"

"Дараа болъё оо. Би одоо Ким хатагтайн гэрт байна"

Хичол гайхан "Тийм үү?"

Тэд ийнхүү хэдэн үг солилцчихоод утсаа тасаллаа. Шивоныг явдаг өдөр хатагтай Ким Минагаар даашинз хийлгэхээр болж гэртээ дуудсан нь энэ юм.

"Би цуу ярианаас чамайг У гэр бүлийн дагавар охин гэж сонссон" хэмээн хатагтай Ким асуулаа.

Мина шударгаар толгой дохиод " Тийм ээ, аав маань гадуур бага зэрэг тоглож яваад одоо би энд байна"

"Би ээжийг чинь хаана байгааг асууж болох уу?"

Мина цайнаасаа балган "Намайг таван настай байхад өвчнөөр өнгөрсөн"

Хатагтай Ким санаа алдаад "Чи ийм үзэсгэлэнтэй юм чинь ээж чинь ч бас үзэсгэлэнтэй байх даа. Залуугаараа нас барчихдаг, өрөвдмөөр юм аа"

Мина сулхан инээмсэглэв.

Хатагтай Ким дахин Мина руу харан асуулаа. "Ээжийг чинь хэн гэдэг юм?"

"И Ханна"

Үүнийг сонссон хатагтай Ким гар алдан, аягатай цайгаа унагах шахлаа. Мина хатагтай Ким-н аашийг ч анзаараагүй бас хатагтай Ким цай руугаа харан сандрах ажээ.

Үнэхээр Мина Ханнагийн охин юм бол-

Хатагтай Ким Минаг оройн хоол идүүлэх гэсэн ч Шивоны ажилд авсан тогооч эгч түүнийг гэртээ ирж оройн хоол идээрэй хэмээн хэллээ. Минаг гэрийнхээ үүдэнд гаргаж өгчихөөд машиндаа суун явахыг нь харахдаа зүрхээр нь хөндүүрлэн өвдөнө.

Хатагтайн Ким-н гэрээс буцан явахдаа гүүрээр гаран явах агаад байгаль нь үнэхээр сайхан бас цэвэр агаартай ажээ.

"Эзэгтэй, хатагтай Ким үнэхээр сайн хүн юм аа" Жолоо барин явах Сара бага зэрэг догдлох ажээ.

"Жолоогоо анхааралтай барь"

"За" хэмээн Сара малийгаад "Анх удаа л би ийм үнэтэй машин барьж байна"

"Би ядраад байна" Гэр хүртлээ цаг явах болохоор Мина унтахаар хойш суудлаа налсан ч утас нь дуугаран Шивоны нэр гарч ирлээ.

"Хатагтай Ким-н гэрт байна уу?" Утасны цаанаас зөөлөн бас сөөнгө хоолой дуугарлаа.

"Үгүй ээ, гэртээ харьж байна"

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now