10. Чамайг идчихье

15.8K 1.1K 131
                                    

-Гэгээ-

"Энийг аваачаад өг!!" Шивон гэнэт Сарагийн замыг хааж зогсоод ийнхүү тушаав.

Сара түүний үйлдэлд цочирдон "За зза..залуу эзэнтээн" хэмээн хайрцагтай үсний хавчаарыг барисаар Минагийн өрөө лүү явлаа.

"Захиралаа, та яагаад эзэгтэйд хавчаар өгсөн юм бэ?" хэмээн Сэжүн сонирхон асуулаа.

"Би буруу эмээ уучихсан юм аа" хэмээн хэлээд чигээрээ харан яваад өгөх нь тэр.

...

"Хатагтай, залуу эзэнтэн энийг танд өг гэсэн" Сара Минагийн өрөөнд орж ирээд ийнхүү хайрцагтай зүйлээ өглөө.

Минагийн нүдэнд хүйтэн төрх тодрон "Авахгүй гээд байхад тэр яагаад өгөх гээд дайраад байгаа юм бэ?"

"Хатагтай, залуу эзэнтэн танд сайн болж байгаа гэж бодож байна уу?"

Мина инээмсэглээд "Би сайн байхаа болисон"

"Хатагтай, залуу эзэнтэн танд бэлэг өгч байгаа байна шүү дээ?"

"Би бууж өгөхөөр шийдсэн, тэгэхээр түүнээс ямар ч бэлэг авсан надад утга учиргүй"

Сара эзэгтэйдээ сайн үйлчлэх ёстой болохоос хэрэгт нь оролцох ёсгүй дээ тэгээд л тэрээр дуугүй боллоо.

"Хатагтай юм идмээр байна уу?" Сара сэдэв өөрчлөн асуулаа.

"Би хоол хийж өгөх үү? Гал тогоонд тахианы мах байгаа юу?"

Сара толгой дохиод "Байгаа, би өглөө авсан"

"Гайхалтай, яваад тахиагаа бэлдэж, соус, улаан дарс, давс бэлдээрэй"

Сара толгой дохиод "Аан за" гээд эргэн удаанаар явлаа. Хатагтайд нь юу болсон юм бол? Комноос сэргэснээс хойш яг л шинэ хүн болчихсон мэт. Хэзээ ч Мина өмнө нь хоол хийж байгаагүй шүү дээ. Сараг явсны дараа Мина хайрцагтай хавчаар луу хараад инээмсэглэхээ болилоо.

Энэ чинь миний хавчаар биш, би авмааргүй байна. Тэр үнэндээ Шивоныг ойлгохгүй байлаа. Шивон түүнийг үзэн ядаж, ад үзэж, үл тоодог байсан шүү дээ. Тэгээд одоо бэлэг өгөөд юу хүсээд байгаа юм бол?

"Чүэ Шивон, чи намайг үл тоодог байсан харин миний чамайг үл тоож байгаа нь хоёр дахь удаагаа" гэж хэлээд шургуулга руугаа хайрцагтай хавчаараа хийгээд эргэн зургаа зурж эхэллээ.

Цагийн дараа Минаг гал тогоо руу орж ирэхэд зочны өрөөнд Шивон болоод Сэжүний бараа харагдахгүй байлаа. "Чүэ Шивон хаана байгаа юм?"

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now