22. Зугаалга

16.7K 1K 75
                                    

-Гэгээ-

Тэмцээн дууссаны дараа Хичол түүний эдлэн газар тэмдэглэе хэмээн Шивонд хэлээд мөн У Минаг дагуулж ирээрэй хэмээн хэлсэн юм. Уйтгартай хоолны газар эсвэл зочид буудалд тэмдэглэсэнээс дээр шүү дээ. Тэгээд Шивон зөвшөөрсөн юм. 

Шивоны багийнхан ирэхэд аль хэдийн орой болсон байх агаад тэднийг ирэхээс өмнө Хичол гадаа хоол хүнс гээд бүх юмаа бэлдчихсэн байв. Том талбайд, ганцхан модон байшин байж, тэрний урд үзэсгэлэнтэй нуур байх ажээ. Энэ удаа тэд нуурын хажууд түүдэг асааж, мах шарна.

Шивон Минаг дагуулж ирсэн нь тэд Минхи болоод Мисү нарыг гайхшруулж орхижээ. Өмнө нь хэзээ ч Шивон түүнийг дагуулж явдаггүй байсан шүү дээ. Сүүлийн үед тэд хамтдаа их яваад байх шиг, өмнө нь хамтдаа ресторанд хоол идсэн одоо бас л энд байна. 

Минхи тэмцээнд ялагдаад сэтгэл санаа нь муу байхад энд дахиад Минаг хараад улам  л муудчихлаа. Түүний хажууд байх Мисү Мина руу харахад Мина түүний нүднээс дургүйцэл, үзэн ядалтыг тодхон харж байв. 

Минагийн хажууд суух Шивон "Энийг ав" хэмээн болсон мах өгөх агаад Мина түүн рүү харчихаад өхөөрдөм гэгч нь инээн махыг аван идлээ. Түүний инээд тэнгэрт байх од шиг харанхуй шөнийг гэрэлтүүлнэ. Шивон түүнийг харан сууж, Минагийн үзэсгэлэнтэй царай Хичолын ч бас анхаарлыг татна.

Минхи Шивоныг Минад мах шарж өгөхийг харахдаа зүрх нь өвдөх аж. Хэзээнээс Шивон түүнд тийм сайхан ханддаг болчихсон юм? 

"Эгчээ мах чинь түлэгдээд байна"  Мисү түлэнхий үнэр үнэртэн дуугарлаа. Минхи хурдхан шиг Минагаас харцаа салган, мах руугаа харвал тийм ээ, хар өнгөтэй болчихож. 

"Би мах шарахдаа сайн биш ээ" Минхи бага зэрэг ичин хэллээ.

Шивон түүн рүү нэг харчихаад эргэн өмнөх махаа шарж эхэллээ. Тэрээр Мина шарсан маханд хичнээн дуртайг санасан юм. Өмнө нь Мина харшид шарсан мах авчираад ганцаараа идэж дуусгасан билээ. Түүний зурагт үзэнгээ махаа идэж суухыг харах...эргээд санахад хичнээн эгдүүтэй харагдсан гээч. 

"Май, удаан ид" Шивон өөрийнхөө шарсан махыг Минад өгөөд түүний шарж буй махыг авлаа. "Надад өгчих"

"Идэхгүй юм уу?" 

Шивон нам дуугаар "Чамайг идэж дуусахаар идье" 

"Би үнэхээр их иднэ шдээ"

Шивон өөрийн эрхгүй инээмсэглээд "Хүссэнээрээ л ид, чамайг насан туршид хооллохоор хангалттай байгаа" 

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now