-Гэгээ-
Сөүлээс гадуур Мина, Шивон хоёр жижигхэн барилгын гадна зогсох ажээ. Шивон урд нь байх зүйлийг харсаар урьдын адил хүйтэн байх агаад Мина хөмсөг зангидна. Өмнө нь тулалдаж явсан атлаа газарт хэвтэх Мисүгийн цогцосыг хараад тийм ч сайхан санагдсангүй. Түүний бие гар, хөл, нүүрэнд нь гээд бүхэл биеэнд нь идээт тууралт үүсжээ.
Үнэндээ...тэр хоёр хоногийн өмнө эрүүл харагдаж байсан гэтэл одоо нас барчихлаа. Дээрээс нь цогцос нь ялзарч байна.
Мина, Шивон хоёрыг ажил дээрээ байхад нь хамгаалагч Мисүг нас барчихлаа гэж залгасан юм. Тэд ажлаасаа яаран ирэхдээ толгойгоо хананд цохиж амиа хорлосон байх гэж бодсон гэтэл үнэндээ тэдний хэн нь ч түүнийг ийм аймшигтай үхлээр үхнэ гэж бодоогүй юм.
Шивоныг хамгаалагчдаас асуухад Шивон, Мина хоёроос өөр хэн ч дотогш ороогүй хэмээн хэллээ. Гэнэт Шивон тэрхүү тууралтыг харан, Мисүг тэмбүү өвчтэй байсан байж магадгүй хэмээн бодов. Өвчнөөс болж үхсэн гэж үү? Гэхдээ тэмбүү удаанаар алдаггүй билүү? Хоёр өдрийн өмнө нь арьс нь зүгээр байсан шүү дээ.
"Аваад яв" Шивон хамгаалагчид тушаалаа. Тэрээр эргэн Мина руу харвал Мина цогцосыг харан хөмсөг зангидна. "Яасан?"
Мина Мисүгийн үхэлд гунигтай байна гэж үү? Үнэндээ тэрээр Минаг Мисүгийн амийг авахыг хүсээгүйг мэднэ. Тэр зүгээр л гучин жил энд хорьж, удаанаар зовоож тарчлаахыг л хүссэн юм. Гэхдээ үнэхээр гуниглаж байна гэж үү?
"Юу ч биш дээ" Мина эргэн Шивон руу хараад "Явцгаая"
"За" хэмээн Шивон яг л зуршил болсон мэт Минагийн гарнаас хөтөллөө.
Мина зогсон, гар луугаа харлаа. Хэзээнээс Шивон Минагийн гарыг хөтөлдөг зуршилтай болчихсоныг мэдэхгүй юм.
"У Мисү одоо яах уу?" Мина асуулаа.
"Цогцосыг нь авахаар хүмүүс ирнэ ээ"
"Хэн ч ирэхгүй бол?"
"Тэгвэл тэгээд зүгээр орхино"
"Гэхдээ энэ чиний үйлдвэр биш үү?" Энэ үйлдвэр ингээд ажиллаж болох юм уу?
Шивон ёжтой инээмсэглээд "Хамгийн хэрэггүй үйлдвэр"
"Аан" Баян хүмүүс өөр юм аа.
"Битгий их зүйл боддоо" хэмээн Шивон Минагийн толгойг илээд "Би У гэр бүлд хэл гээд хэлчихсэн байгаа. Тэд удахгүй ирчихнэ ээ"
ESTÁS LEYENDO
~~~Чөтгөр шиг нөхөр~~~
Fanfic"Энэ залуу надаас салахгүй юм уу? Яагаад орой болгон намайг хамт унтаач гэдэг юм бэ?" Тэр залуу өвөл болохоор орыг дулаацуулж хамт унт гэж хэлсэн. Гэтэл зун болсон ч энэ охин хамт унтсаар л. "Би салмаар байна!" Залуу инээмсэглээд "Салахаа? Хоёр бол...