55. Шагнал бас шийтгэл

13.2K 1K 206
                                    

-Гэгээ-

Мина инээмсэглэн Минхи рүү хараад "Эгчээ, ямар асуудал гараав?" 

"Яагаад аавд мөнгө зээлүүлээгүй юм?" У Минхи шууд гол асуудалтай орлоо. 

"Аав таван тэрбум гэж хэлсэн. Надад хаанаас тийм их мөнгө байх юм? Эгчээ, та намайг өмнө нь ажил хийж байгаагүй гэдгийг мэднэ шүү дээ"

"Чамд байхгүй ч Чүэ залуу эзэнтэнд байгаа" 

"Тэгвэл Шивон руу яв л даа, яагаад над дээр ирсэн юм?" 

"Шивон чамаас асууж байж мөнгө зээлнэ гэж аав хэлсэн" 

Мина хөнгөхөн инээгээд "Таван тэрбум  хэтэрхий их байна" 

"У гэр бүл чамайг өсгөсөн" хэмээн Минхи уурлан, загних ажээ.

"Би Шивонд аавд арван долоон саяыг өгөөрэй гэж хэлсэн шүү дээ" Тэгээд Мина инээмсэглэн "Чи хэдэн төгрөг өгөх үү?" 

"Юу гэсэн үг юм?" Минхи ичиж байгаагаа нуухын тулд Мина руу муухай харах ажээ.

"У гэр бүл чамайг ч бас өсгөсөн шүү дээ"

"Чи хэнийг хэлээд байгаа юм?" Минхи Минаг цохихгүй гэсэндээ гараа зангидана.

"Ачийг нь хариулсан хүн нь би шүү. Аав үргэлж чамд хайртай байсан, одоо хэцүү байхад нь чи тэр хайрыг нь хариулах ёстой биш үү?" Хэмээн Мина хэсэг чимээгүй болоод "Арван таван сая төгрөг гаргаж чадахгүй л гэж битгий хэлээрэй"

Гэнэт Минхи улам ихээр уурлан "Би чамд хэр их мөнгөтэй гэдгээ хэлэх хэрэг байхгүй" 

"Яагаад ийм чимээтэй байгаа юм?" хэмээн гаднаас нэгэн хүний хоолой тасалж орж ирэх нь тэр. 

Минхи цочин, хаалга руу эргэж харвал Чүэ Шивон зогсож байх нь тэр. Түүний ширүүн харц Минхи дээр тусах аж. Мина ч мөн хаалга руу харан, хөмсгөө өргөнө. Шивон одоо уулзалттай биш билүү? Яаж ийм хурдан хүрээд ирсэн юм бол? 

Шивон өрөөнд орж ирэн Минагийн урд зогсоод "Яагаад мессежинд хариу бичихгүй байгаа юм?" 

Мина мөрөө өргөн "Эгч орж ирээд надад бичих зав гарсангүй л дээ"

"Яасан?" Шивоны харц хүйтэн бас бараан боллоо. 

"Эгч намайг загниж, аавд мөнгө зээлээгүй гэж буруутгасан" хэмээн Мина тайлбарлалаа.

Шивон хүйтэн нүдээрээ Минхи руу харан "У Минхи, одоо ажлын цаг гэдгийг мэдэхгүй юу?" 

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now