-Гэгээ-
Мина алчуур аван, үсээ арчсаар доошоо буулаа. Түүнийг бууж ирэхэд У эзэнтэн, эхнэртэйгээ түүн рүү муухай харах ажээ. Шивон залхуутай гэгч нь суух агаад хүйтэн нүдээ онийлгон харна. У эзэнтэн, эзэгтэй болоод Мисү нар тэр хүйтнийг сайн мэдэрч байв. Тэд Мина Мисүг хордуулсан гэдгийг сонсоод ирсэн нь энэ билээ. У хатагтай Шивоныг Мина Мисүг хордуулсанд уурлаж байгаа л гэж бодож, хурдхан салаасай хэмээн хүснэ.
Шивоноос бусад өрөөнд байгаа гурван хүн Мина руу муухай харах агаад Мина хөмсөг зангидах ч мөн инээхийг хүснэ. Тэд энэ орой түүн рүү муухай харах гэж энэ хүртэл ирээ юу?
Шивон удаанаар Мина руу харсаар үс нь одоо ч нойтон байхыг анзаараад царайны хувирал нь улам бараах нь тэр. Мина ч мөн түүнийг зүг харсаар тэд харц тулгарлаа. Түүний хөмсөг зангидаж, баяргүй байгаа царайг хараад Мина будилж орхижээ.
"Мина чи муу!"
Минаг зочны өрөөнд орж ирэхэд У хатагтай босож ирэн Мина руу заасаар хараах нь тэр. Тэрээр Минаг хараах юм бол уурлаж ирээд У хатагтайг цохиж түүнд хамаг бурууг тохиод Шивоныг Минад уурлуулахаар төвлөсөн байсан. Харамсалтай нь Мина дороо зогсон, хүйтэн харцаараа тэдэн рүү харна. Тэгэхэд У хатагтай түүний хүйтэн харцанд хамаг биенийх нь шар үс босох шиг болов.
Юу болсон бэ?
У Мина муухай ааштай, түүнийг хүн доромжилж загниж байхыг тэвчдэггүй биз дээ? Тэр хэрэлдэх дуртай тэгтэл яагаад ийм тайван байгаа юм?
"Чиний нэр хүнд муу байгаа чинь хангалттай биш байна уу? Чи яагаад үргэлж Мисүгийн ирээдүйг бусниулах гэж байдаг юм?" У хатагтай бууж өгөхгүй, харааж эхэллээ. "Чи ч бас ээж шигээ янхан юм гээч. Та хоёр хоёулаа бусдын нөхрийг булаадаг. Чи бүр ээжээсээ ч долоондор юм. Бусдын нөхрийг булаагаад зогсохгүй гэмгүй хүмүүсийг ч хохироож байна. У Мина, чи хичнээн ичдэггүй хүн байсан ч хэмжээ хязгаар байдаг юм шүү. У Мисү бол чиний эгч!!"
Шивон амаа жимийн, чимээгүйхэн сонсон сууна.
Мина У хатагтай руу харан "Уучлаарай гэхдээ би хэний нөхрийг хулгайлсан гэнэ ээ?"
"Минхи"
"Аан" Мина хүйтнээр инээмсэглэх ч үзэсгэлэнтэй агаад Мисү түүнд атаархан сууна. Мина өмнөх шигээ зузаан будгаа будихаа болисноос хойш улам үзэсгэлэнтэй болсон. Мисү ийнхүү бодсоор Шивон руу харвал тэрээр зөвхөн Минаг л харна.
YOU ARE READING
~~~Чөтгөр шиг нөхөр~~~
Fanfiction"Энэ залуу надаас салахгүй юм уу? Яагаад орой болгон намайг хамт унтаач гэдэг юм бэ?" Тэр залуу өвөл болохоор орыг дулаацуулж хамт унт гэж хэлсэн. Гэтэл зун болсон ч энэ охин хамт унтсаар л. "Би салмаар байна!" Залуу инээмсэглээд "Салахаа? Хоёр бол...