2. Би гарын үсгээ зурна

14.2K 1.1K 54
                                    

-Гэгээ-

Мина Чүэ залуу эзэнтэн гэх үгийг сонсоод нүд нь томорсоор эргэн харвал Чүэ Шивон түүн рүү алхан ирж байх нь харагдав. 

Өндөр, хүйтэн төрхтэй, хайхрамжгүй харагдах бөгөөд өмссөн хар хослол нь түүний дээрэнгүй, аймшигтай нэгэн гэдгийг харуулна. 

Үнэхээр танил ажээ.

Хэтэрхий танил дүр төрх ажээ.

Хүйтэн төрх, үйлдэл бүр нь хүртэл түүнийг зүрх сэтгэлгүй нэгэн гэдгийг илтгэнэ. 

У Мина хөмсөг зангидав. Өнгөрсөн, одоо гэх зүйл үнэхээр байдаг гэж үү? Үгүй дээ, үнэн гэвэл тэр дахин төрсөн шүү дээ. Бурхан түүнд хэрцгий хандалгүй дахин амьдрах боломж өгчээ. Мина уруулаа хазаад, энэ аюултай залуугийн өмнө ямар нэгэн үйлдэл хийсэнгүй. 

Өмнөх амьдралдаа хүйтэн ордондоо зовж байснаа мөн энэ биеийн жинхэнэ эзний энэ залууг гэх хайрыг нь бодон хүйтэн зан гаргахаар шийджээ.

Тэрээр Сара луу харан "Сара, ус"

"Май, хатагтай" Сара шууд л түүний хажууд очин усаа өгөхөд Мина аван удаанаар уулаа. Минагийн тайван байдал, ус ууж байгаа гээд үйлдэл бүр нь Шивоныг гайхшруулав. Тэрээр орны дэргэд ирэн зогсоод зүгээр л ажин зогслоо. 

У Минагийн уруул хатаж, аймшигтай цангасан байсан ч үйлдэл нь төгс хэвээр байлаа. Тэгээд усаа уучихаад зөөлөн гэгч нь аягаа ширээн тавихдаа нүднийхээ булангаар Шивоны гарт байх бичиг цаасыг олж харав. Зүрх нь дэлсэх шиг болж хэсэг зуур хөдөлгөөн нь удааширлаа. Тэгээд дээшээ харвал Чүэ Шивоны сэлэм шиг хурц, хүйтэн царайтай нүүр тулсан ч Минагийн үйлдэл тайван хэвээр ажээ. Хэрэв өмнөх эзэн нь байсан бол сайхан зүйл харж байгаа мэт шуналтайяа Шивоныг ширтэх байсан биз. 

Гэхдээ Мина өмнөх Мина биш шүү дээ. 

"Гарт чинь байгаа зүйл салах өргөдөл биз дээ?" Мина үл ялиг инээмсэглэлээ. 

Энэ итгэшгүй байдал хэсэг зуур Шивоныг гайхшруулсан бөгөөд бага зэрэг төсөөлөөгүй л зүйл аж. Өмнө нь салах тухай ярихад л тэр уйлж, юм авч шидэж, амиа хорлоно гэж сүрдүүлж, үхсэн байсан ч салахыг зөвшөөрөхгүй гэдэг байсан юм. Гэтэл одоо салах өргөдөл харчихаад тайван байна гэж үү? 

"У Мина, энэ тухайд өөрийгөө л буруутга" гэх Чүэ Шивоны хүйтэн хоолой гарав. 

"Тийм ээ, би л өөрийгөө ийм байдалд авчирлаа" 

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Dove le storie prendono vita. Scoprilo ora