하나;

864 42 4
                                    


"ҮГҮЙ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ"
Байж боломгүй юм. Яагаад өнөөдөр л гэхэд гурав дахь удаагаа ялагдчихав? Багийнхаа хэд рүү хальт хартал бүгдээрээ том нүдлээд над руу харчихсан сууж байв. Би ч өөрөө гайхаад сууж байнаа найзуудаа.

Сынчол- За зүгээр штээ, байнга ялна гэж юу байхав дээ! Одоо явъя аа

Цагаа хартал аль хэдийн 20 цаг. Ээжид ч алуулах нь дээ.

Бүгдээрээ цүнхээ аван гарах гэтэл Жисүгийн цүнх сандалтайгаа орооцолдчихсон бүүр яах учраа олохгүй аргаа барчихсан зогсож байв. Очиж тусладаг баатар болтол нүд эрээлжлээд яг уналаа шүү.

Жисү- аааа! Вонү уг нь их дажгүй янзлаад өгчихдөг сөн!

Би- хөөе хөөе! Миний дэргэд наад нэрээ битгий хэл!! Вонү байтугай В үсэг ч бүү хэл!!
Тэгээд ч яахаараа Вонү чадаад би чаддаггүй юм!! Аль аваад ир!!

Ёстой газар сууж байгаад ноцолдож өглөө. Ашгүй учрыг нь олон бөөн баяр болсон амьтан Жисүгийн цүнхийг өөдөөс нь шидлээ. Автобус хэзээ ирхийг хартал яг гурван минутын дараа дараагйн автобус ирэх байв. Сандраад л автобусны буудал руу гүйлээ.

"Ёиоё амжлаа амжлаа"
Амандаа үглээд л автобусанд орон арын суудал дээр очин суулаа. Очиж гэрийн даалгавар энээ тэрээгээ бас хийх ёстой юм шив дээ.
Уйдаад утсаа ухаж байтал сургуулийн групп дээрхи Жон Вонү бид хоёрыг харьцуулсан постыг олоод харчихав.

"Ха! Жон Вонү яахаараа надаас хурдан гүйдэг юм! Би ч яс гүйвэл гүйцнэ! Залхуураад л гүйдэггүй болохоос!!"

Доошлуулаад унштал бүр л хачин хачин юм их байв. Вонүгийн араас гүйдэг охид, цуг яваад байдаг найзтай нь холбож ярьж байгаа сурагчид ч бас нэлээн байгаа харагдав.
Ёстой стрессдчихлээ. Гэр хүртэл зайтай юм чинь ганц тоглочихъё.

'Өнөөдөр ямар орой орж ирэв ээ!'

Энэ бол миний тоглоомны найз gamer1woo. Тэр бид хоёр өдөрт болсон зүйлсээ ярилцаж хоорондоо зөвлөгөө өгдөг болоод зөндөө удсан. Надад бас таалагдаад байгаа.

Ме- өнөөдөр сургууль дээр миний дуртай хоол гарсан шт!

gamer1woo- ашгүй дээ сайхан л өдөр байж! Харин би өнөөдөр нөгөө дургүй гээд байсан охиноо чадах гээд төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлсэн!!

Түүнд ч бас над шиг дургүй нэгэн байдаг гэсэн. Бүр төвөгтэй, байнга нүдэнд нь өртөж байдаг ядаргаатай нойтон хамуу шиг эмэгтэй сурагч байдаг л юм гэсэн. Энэ дэлхий дээр яахаараа Вонү шиг юмнууд их байдаг байнаа.

•closer•Where stories live. Discover now