열하나;

190 28 1
                                    


Би- чи бүүр манай гэрийн гадаа хүртэл ирчихлээ шт! Буцаад яваа! Ээж аав чинь санаа зовно!

Вонүг бялуугаа авчихаад гэрлүүгээ харь гэтэл эсэргүүцсээр байгаад одоо манай гэрийн гадаа ирчихсэн. Вонү нэг л дурамжхан л явмааргүй байгаа харагдав. Гэрт нь юу болсныг мэдэхгүй ч нэг юм ч болохын хувьд болждээ.

Би- заза, тэгвэл чи Чаны найз шүү за!
Хаалгаа нээн ээж аавыг дуудсаар Вонүг дагуулан орлоо. Баруун мөрөн дээрхи л гэрлүүгээ аваад ор гээд байсан юм л даа.
Чан том нүдлэн бид хоёр луу харж байснаа Вонүг сугадаад гал тогоо руу аваад оров.

Вонү- Чан аа, төрсөн өдрийн мэнд~ гэнэт хүрээд ирсэн болохоор бэлэг бэлдэж амжсангүй

Чан- зүгээрээ ахаа~

Би- ээж аав хоёр яасан юм?

Чан- өнөөдөр эмээ өвөөгийнд хононо гэсээн! Ө! Хаалга! Сынгван Хансол хоёр ирж байгаа байх!

Вонү руу харан түүнд уух юм аягалж өгчихөөд өрөө рүүгээ явах гэж байтал Вонү гарнаас татан толгойгоо үл ялиг сэгсрэв. Гайхан том нүдэлтэл тэр,

Вонү- битгий... битгий яваа~ энд надад гайгүй сайн дотно нь ганцхан чи .. штээ! гээд хоолойгоо заслаа. Би ч үл ялиг инээвхийлээд түүний урдаас харсан сандал дээр суулаа.

Гэхдээ .. Вонү үнэхээр эгдүүтэй харагдаад байх юм. Баздаг бамбарууш шиг л.

Вонү- над руу ингэж харж байгаад дуралчихав даа! гэхэд нь шүлсэндээ хахаж орхив.
Сүүлийн үед энэ бид хоёрын харилцаа үнэхээр хачин болчихсон. Тэгтлээ үзэн ядаж зодолддог байсан маань ямар ч утга учиргүй мэт санагдаад л .

Чан- Жонхани ах ч бас ирсэн!

Жонхан- сайн уу, Хэми!

Мингюү Жонхан Сынгван гурав сүрхий цуварч орж ирээд ширээнд нэгдэцгээв. Мингюүтэй ч Чан дажгүй дотно ч Жонханыг энд юу хийж байгааг ерөөсөө ойлгохгүй юм.
Жонхан миний хажууд суув.

Чаны төрсөн өдрийн лааг үлээлгэхээр болон гэрлээ унтраачихаад гал тогоо руу явах замдаа тэмдчин зугуухан алхан явтал хэн нэгэн гарнаас хөтлөн чиглүүлж өгөв. Харанхуйд үнэндээ хэн гэдгийг нь мэдэж чадахгүй нь.

-   Төрсөн өдрийн мэнд хүргэе! Хайрт Чан даа төрсөн өдрийн мэнд хүргэе ээ!

Чан лаагаа үлээж дуусан гэрлээ асаатал Вонү над руу инээчихсэн зогсож байв. Түрүүнийх Вонү л байсан юм байна л даа.

Чан- цуг кино үзэцгээх үү? Та хэд яарч байна уу?

Сынгван- өнөөдөр би танайд хононоо! Ээж аав ярьчихсан!

Чан- чамаар ч яахав дээ!

Сынгван амандаа үглэн дэр аван Чаныг цохиод- юу гээд байгаа юм бэ чи!!

Ингээд бидний дэрэн байлдан албан ёсоор эхлэсэн юм. Мингюү гуай чаддагаараа  намайг л цохиж байгаа байхгүй юу.
Ядарцгаан газар суух нь сууж хэвтэх нь хэвтээд өгчээ.

Би- хэзээ сүүлд ингэж хөгжилдснөө санахгүй нь

Мингюү- юу вэ гэнэт уур амьсгалыг уянгын болгоод байх юм!

Мингюү руу муухай хартал тэр инээмсэглэлээ. Чан Сынгван хоёр Чаны өрөө рүү орж, Мингюү ч Хэинтэйгээ уулзана гээд яараад гараад явав.

Би- та хоёрыг би гаргаж өгье!

Жонхан- би ... юу.. хоёулаа түр гадуур цуг алхах уу?

Би толгой дохин цугтаа Вонүг автобусны буудал руу дөхүүлж өгөхөөр тохиров. Вонү түрүүнээс хойш юу ч ярихгүй л юм. Жонхан харин бүгдийг л хамж яриад л байв.

Би- болгоомжтой яваарай, Жон Вонү!

Вонү юм хэлэлгүй автобусандаа суучхав.

Жонхан бид хоёр гэрийн урд байдаг тоглоомын талбай дээр очин савлуур дээр суулаа.

Жонхан- дараа долоо хоногт болох оньст өрөө рүү цуг явах уу?

Би- тэгье ээ! Угаасаа надад цуг явах хүн олдохгүй байсан юм!

Жонхан- надад ч бас гэхэд нь итгэж өгөлгүй түүн рүү харлаа.
Жонхан ийм царайлаг байхад юу гээд л охид тайван байлгах вэ дээ. Жонхан эсвэл найзаа гэж бодоод надааас асуусан ч юм бил үү. Танихгүй хүнтэй явж байснаас гээд ч юмуу.

Жонхан- Хэми... нөгөө.... заза юу ч бишээ!

Би- юу юм? Хэлэлдээ!

Жонхан- чи дуулхаа больчихсон юмуу?

Би гайхан түүнээс намайг дуулдаг талаар яаж мэддэгийг асуулаа. Бага сургуулиас дунд сургууль хүртлээ л хэсэг дуулж байсан юм. Хоолойндоо гэмтэл аваад больчихсон.

Би- зүгээр л... би дуулах дургүй ээ

Жонхан ч толгой дохин, гадаа хэтэрхий харанхуй болчихсон учирт би гэрлүүгээ орохоо хэллээ.

Жонхан- Хэми~ маргааш цуг сургууль руу явъя!

Би- тэгье ээ!

•closer•Where stories live. Discover now