스물둘;

184 34 2
                                    


Байж боломгүй юм!

-   Яав аа? Юундаа ингэж хараад байгаа юм?

Вонү руу харахаар л өөрийн эрхгүй улайрах хацраа мэдрэн хоёр гараараа даран харцаа бууруулна. Тэр эрэгтэй сурагчийн хэлсэн үнэн байгаа даа...?

Би- би өрөө рүүгээ явлаа

Вонүгийн өөдөөс хараад сууж байснаас өрөөндөө орж тоглосон минь дээр биз. Ерөөсөө энэ талаар gamer1woo аас асуудаг хэрэг!

:хөөе!
:би чамаас юм асууя аа!

gamer1woo: юу юм

:нөгөө... манай найзад болоод байгаа асуудал л даа...
:манай найз байнга хэрэлдэж бараг зодолдох шахдаг нэг эрэгтэй сурагч байдаг байхгүй юу!
: тэгсэн тэр сурагчийнх нь найз нь манай найзад өнөө зодолддог найзыгаа манай найзад сайн ухааны юм ярьсан гэнэ л дээ...
:ийм юм байна гэж байх уу?

gamer1woo: харин л дээ..
gamer1woo: хайр дурлалыг ямар удирдаж чадах биш!

Түүний хэлдэг үнэн.
Хайр ханиад хоёрыг нууж чадахгүй гэдэг шүү дээ.

Тоглох сонирхолгүй болон gamer1woo д уучлаарай гэчхээд утсаа ширээ рүүгээ шидчихээд орон дээрээ тэрийн уналаа. Би тэгэхээр яах ёстой гэсэн үг юм бол? Вонүг сэтгэлээ илчилтэл нь хүлээгээд ... илчилхээр нь хүлээж авна гэсэн үг үү?

Аа мэдэхгүй нь ээ!

Өрөөний хаалга онгойн цуг байх бусад охид орж ирж байгаа бололтой байв.

-   Хэми?

Босон хартал Хэин Еэри Юми гурав зогсож байв. Энэ гуравтай нэг өрөөнд оржээ.

Юми- чи юу хийж байсан юм?

Би- зүгээр л ядраад!

Тэд өөрсдийнхөө ачааг янзлах аж. Би ч үргэлжлүүлээд л хачин зүйлсээ ургуулан бодон сууна.

Гэхдээ... сонголтууд дунд минь нэг ч татгалзах гэж сонголт байсангүй юу?

Еэри миний орон дээр ирж суун- Ингэхэд... Хэми~ Вонү та хоёр үерхээд байгаа юмуу?

Шүлсэндээ хахан Еэри рүү хачин хартал тэр- гүй ээ, байнга л цугтаа яваад л сүүлийн үед хэрэлдэж зодолдож байгааг чинь ч бага харж байгаа шт!

Юми уулга алдан- үгүй биз дээ? Хэми?

Би удаанаар толгой дохитол Юми санаа нь амарч байгаа аятай л инээисэглээд эхлэв.

Юми- Вонүд өнөөдөр орой сэтгэлээ илчлэх гэж байгаа!

Хэин- хөөх! Юми Вонүд сайн байсан юмуу?

Юми толгой дохин үсээ чихнийхээ ардуур хийж байгаа нь харагдана. Бас нэг шок! Юми Вонүд сэтгэлтэй бүр өнөөдөр сэтгэлээ илчилнэ гэж байдаг.

•closer•Where stories live. Discover now