열아홉;

189 35 1
                                    


"Байрны чинь гадаа ирчихсэн байна! Гялс гарч ирээд авчих!"

Чан руу зурвас биччихээд түүнийг хүлээн зогслоо. Ээж аав хоёр түүнийг чи хүссэнээ хий гэж хэлээд санаа зовохгүй байгаа дүр эсгээд, гэрээс явахад нь юу ч өгж явуулаагүй. Чан ч ээж аавад санаа зовоод бэлтгэлийнхээ завсраар утсаа гуйж авж байгаад над руу зурвас бичиж асууна. Өнөөдөр харин гэрт үлдээсэн хэрэгтэй юмаа авхуулхаар болоод анх удаа л түүний харьяалагдаж байгаа газрын урд ирлээ.

Чан- Хэми!

Би- чи ямар аймар турчихаа вэ? Хоолоо идэж байгаа биздээ?

Чан толгой дохин- энэ ууттай нь юу юм?

Би- аан, ээж аав хоёр чамд явуулсан юмаа~ одоо гадаа хүйтэрч байна гээд дулаахан хувцас бас хачрууд байгаа! Найзуудтайгаа хувааж идээрэй~

Чан хэсэг чимээгүй байж байгаад учиргүй намайг тэвэрчихээд гүйгээд орчихов. Хэцүү л байгаа байхдаа, шантраад хүрээд ирээсэй.

Жонхан руу илгээсэн зурвасанд хариу ирж үү үгүй юу гэдгийг хартал тэр бүр уншаачгүй байв. Тэр жинхнээсээ шилжээд яваад өгсөн. Ангийнх нь багшаас хаашаа явсныг нь асуусан ч хувийн нууц гээд юу ч хэлээгүй.

Хмм...

-   Хэми!

Мингюү зайрмаг идчихсэн өөдөөс ирж байв.

Би- Хэинтэй уулзаа юу?

Мингюү- уулзчихаад харьж явна, чи хаачсан юм?

Би- Чанд юм өгчихөөд харьж явна!

Мингюү- ээж аав хоёр танай ээж аав хоёртой утсаар яриад сүрхий байсандаа...? Чамд мэдээлэл байна уу?

Би- уулзах гэж байгаа л юм байлгүй, сүүлийн үед Чанаас болоод жоохон тиймхэн байгаа

Мингюүгийнх гэрлүү явах замд байдаг болохоор тэр гэрлүүгээ орон би цаашаа ганцаараа алхлаа.
Гадаа үнэхээр хүйтэрчихжээ, маргааш зузаан хувцаснуудаа гаргаж өмсхөөс биш.

Би- би ирлээ~

Ээж аав хоёр байхгүй, ширээн дээр цаас үлдээгээд явчихсан байв. Эмээгийн бие тиймхэн байгаа гээд асрахаар түр явсан гэнэ.

Өнөөдөр шөнөжин тоглоноо~

: чи наанаа байна уу?
: би орж ирээгүй зөндөө удчихлаа...

Яагаад gamer1woo байхгүй байгаа юм бол? Ихэнхдээ л тоглоод л байж байдаг сан, сүүлийн үед ерөөсөө орж ирэхгүй юм.

gamer1woo: hi~ удаан таарсангүй шүү~
gamer1woo: өнөөдөр завтай болоо юу?

:харин тийн, тэгээд л шууд ороод ирлээ~

Удаан хугацааны дараах ялалтын амт сайхан байлаа. gamer1woo тай цуг тэмцээнд орвол ч~ бид хоёрын гар ёстой сайн нийлнэ гэж~

gamer1woo: ингэхэд чи хаана сурдаг гэлээ?

: *** сургуульд!
: гэхдээ гэнэт яасан?

Тэр дахиж юм бичсэнгүй.
Яагаад гэнэт надаас ийм юм асуусан юм бол? Арай манай сургуулийн сурагч юм биш байгаа?
Бүр таньдаг хүн маань юм биш байгаа?

>>>>><<<<

Шөнөжин тоглосны ачаар нүд анилдаад сургууль руу явж байх замдаа бараг л явж байхдаа унтах дөхлөө. Нэг шөнийн нойр ч даахгүй яана даа.

-   Чи зүгээр үү?

Би- айн?

Вонү хажууд ирж суунгаа над руу их л нухацтай хараад байв.

Би- шөнөжин харин тоглоод унтаагүй юмаа

Вонү- чи юу тоглодог юм?

Би- ***

Вонү гайхаж харснаа миний тоглодог нэрийг маань учиргүй асуугаад хаягаа үзүүлхийг хүртэл асуулаа. Гэнэт ингэж байгаад нь гайхаж байгаа ч нойр хүрээд хэрэлдэхээс ч залхуу хүрээд зүгээр л хаягаа түүнд үзүүллээ.

Вонү- байж боломгүй юм!

Би- би сайн тоглодог шүү!

Вонү руу хальт хартал тэр үл ялиг инээвхийлээд утсан дээрээ юу ч юм хийгээд суух аж.
Миний хаягийг яагаад тэгж их сонирхсон юм бол.

Ad/ riansuga d xelex ym baidg bol shuud xelj bgaara hhaa. Yaxw bichwer chini t1, bitgii bich ch ymu ymarch ym bsn zugeer l uneneer ni xelchj bgaara l gx ged🖤

•closer•Where stories live. Discover now