일곱;

205 33 2
                                    


Ме- хүүе гадаа үүр цайж байна!

gamer1woo: тийм байна! Одоо хоёулаа больсон нь дээр байхаа!

Ме: тэгэхээс биш :((
Ме: орой чадвал ороод ирье!

Шөнөжингөө нэг нэгэндээ чирэгдэж гүйсээр нэг мэдэхэд л үүр цайгаад, өглөөний нар хөшигний завсраар тусаад эхлэж. Амралтын өдөр байсан ч болоосой.

- Ө, ашгүй чи сэрчихсэн юмуу? Өнөөдөр чухал өдөр шүү! Ээж нь та хоёрын хичээлээс чөлөө авчихсан! Одоо бэлдээд гялс буугаад ир!

Би- айн? Халуун 40 хүрсэн байхад ч хөөгөөд явуулдаг байсан байж—- өнөөдөр ямар өдөр юм?

Ээж юм хэлэлгүй өрөөнөөс гарчихав. Өнөөдөр чинь миний төрсөн өдөр лав биш, календариас харахад энгийн л нэг гуравдахь өдөр л байх юм.

Би- Чан! Ээж аав чамд юм хэлсэн үү?

Чан толгой сэгсрэн үргэлжлүүлэн шүдээ угаах аж. Энэ ч мэдэхгүй, аав ээж хоёр бид хоёрт яг юу хэлэх гээд байна. Учиргүй дүнгийн хуудас гаргаад ирэхгүй л байгаа даа.

Аав- за~ бүгдээрээ суусан биз? Хөдөллөө шүү

Аав хаашаа ч юм давхиж эхлэв. Ээжийн авсан юмнуудыг сэм хартал архи бас бус амттан байгаа харагдав. Зугаалгаар яваа юм байхдаа? Учиргүй чөлөө аваад уу?

Чан- хөөе! Чи Вонү ахтай хэр дотно юм?

Би- чи? Чи? Вонү яахаараа ах байдаг юм— яах гээв?

Чан- үгүй ээ... удахгүй сургуулиас зохион байгуулах гэж байгаа *** -ийн тэмцээн байнаадаа, тэрэнд ах багтай юм болов уу?

Би- юу вэ~ Вонү компьютер тоглоом тоглож чаддаг юмуу?

Чан- юун!! Чамаас сайн!!

Чан Вонүгийн тоглоомынх нь нэр(id)-ийг хэлж өгөх гэж байтал аав ээж хоёр очих ёстой газраа ирчихлээ гээд бид хоёрыг буухыг шаардав. Вонү үнэхээр байнга тоглодог бол бид хоёр таарсан байх магадлал 70% юмсан. Аягүй бол миний ялсан багууд дунд байгаа байлгүй.

Би- энэ газар чинь...?

Чан- юун оршуулгын газар?

Чан бид хоёрыг гайхах зуурт ээж аав хоёр авчирсан юмнуудаа барин дээшээ өгсөж эхлэв. Энд уулзах ёстой чухал нэгэн байгаа юм шив. Яагаад гэнэт учиргүй сандраад унав.

Би- авга ах, эгч хоёр биздээ?

Ээж- тиймээ.. нөгөө та хоёрыг 16 нас хүрсний дараа хэлье гэж бодоод өнөөдөр авчирсан юм. Чан аа~ мэндэл! Чаны маань төрсөн ээж аав!

Би- Айн? Юу?

Аав бүгдийг нь тайлбарлаж өгсөн юм. Чаныг нэг нас хүрээгүй байхад нь ээж аав хоёр нь осолд ороод аав Чаныг өргөж авсан юм гэнэ. Чаны ээж аав хоёр нь аавын маань төрсөн дүү нь юм байна.

Ийм юм кинон дээр л гардаг гэж бодсон сон.

Чанд санаа зовон өөрийн эрхгүй толгойгоо эргүүлтэл тэр учиргүй уйлах гэж байгаа аятай болоод ирэв.

>>

Чан миний бодсноос өөр хүүхэд байжээ. Уурлаж бухимдах юм болов уу гэж бодтол үгүй шүү, ээж аавтайгаа мэндлээд хэсэг байж байгаад л инээгээд ирсэн.

- Хэми юу?

Би- чи энэ хавьд амьдардаг юмуу?

- Тийн! Хажууд чинь суулаа шүү!

Юн Жонхантай нэг дүүрэг гэдгээ яагаад мэдээгүй байдаг билээ. Ийм царайлаг хөвгүүнийг зүгээр байлгахгүй л баймаар.

Би- юу хийж яваа юм?

Жонхан- салхилаад л.. чи өөрөө? Харанхуй болж байхад ганцаархнаа!

Би- зүгээр л бодох юм их байсан юм...

Жонхан- Хэми~ маргааш юу хийх юм?

Би- юу ч хийхгү—- ааа! Тараад сурагчдын зөвлөл дээр очиж бас бус юм цэгцлэнэ гэсэн!

Жонхан- тэгвэл тэнд уулзъя! Би ч гэсэн сурагчийн зөвлөлд байдаг болохоор!

❤️

•closer•Where stories live. Discover now