서른하나;

174 34 1
                                    


Хэин- наад ам чинь урагдлаа! Хэнтэйгээ бичээд байгаа болоод ингэтлээ инээд алдаад байгаа юм?

Вонүтай нийлсэн гэдгээ хэнд ч хэлээгүй байгаа, бид хоёр хэдэн хоног нууж байгаад хэлэхээр тохирсон.
Мингюү сүүлийн үед байнга завгүй, Хэин рүү өдөрт нэг уртаа зурвас биччихээд л сураггүй. Хэин нь уурлаж тунирхаад намайг дагуулж гадуур гарсан л хүн.

Хэин- ингэхэд, Жонхан эргээд ирсэн гэсэн шт! Дараа долоо хоногт болох сургуулийн ойгоор бөөндөө уулзана гэнэ лээ!

Би- би амжихгүй л байхдаа...

Хэин нүд нь томорч ирээд л Жонхантай ч болтугай учраа ол ухааны юм яриад юу ч болсон чирж явахаа бүр амлаж тангаргалаад унав. Тэр өдрөөс нь өмнө Вонүтай учраа олсноо хэлдэг л байх даа!

'Зөвхөн миний Хэми~ зөндөө зөндөө хайртай! Орой уулзана шүү ><'

Жон Вонүгийн бичсэн зурвасуудыг уншихаар хацар улайж, гэдсэнд эрвээхий эргэлдэж байх нь тэр. Энэ залуу надтай хэрэлдэж байхдаа хэлсэн үгээ санадаг болов уу? Надтай үерхсэн хүн бүрийг хамгийн өрөвдөлтэй нь гээд л инээгээд байсан. Өөрөө тэдний нэг болчих гэж!

Хэин- алив гаръя аа!

Эцэст нь Хэинд чирэгдэн гайгүй гэсэн хувцсаа өмсөн хамтдаа хоол идэх нэрийдлээр градустай ус уухаар гарсан юм. Ганц эмэгтэй сайн найзынхаа сэтгэл санааг засаж өгөхгүй бол болохгүй шүү дээ. Байрны мөнгө хувааж төлөх хүнгүй болно.

Гарвал ер нь байнга шахуу ордог хоолны газар луугаа орон мах шарж эхлэсэн юм.

Би- Мингюү та хоёр тэгээд хуримаа хийхээр төлөвлөөд байгаа юмуу?

Хэин- үгүй ээ! Мэдэхгүй ээ—— Мингюү сүүлийн үед энд тэндээс нэрийн хуудас ирээд байна гээд ... алдартан болно ухааны юм яриад л байна лээ!

Би гайхан Хэиний гарлуу цохилоо. Тэр бараг л уйлах шахан муухай царайлаад над руу харж байв.
Ким Мингюү гадаад төрх ч тоглоом биш ч, одоо дэбют хийхэд хэтэрхий хөгшин л баймаар юм.

Хэин ч уйлж унжсаар ёстой баруун солгойгүй л ууж байгаа харагдав. Боль ч гэхээ болиод зүгээр л өөрөө ядаж эрүүл байхаар шийдлээ. Тэгэхгүй бол бид хоёр гудамжинд сэрнэ биз.

Хэин зогьсуулан- алив—- дахиад ав!

Болиулан түүнийг түшсээр хоолны газраас гарлаа.
Хэин хэтэрхий хоёр тийшээ дайвалзан уначих гээд хэцүү байв.

-    Аль! Би туслая!

Би- Жон Вонү!

Вонү инээчихсэн Хэиний нөгөө талаас түшилцэн явна. Хэрэгтэй үедээ хаанаас ч хамаагүй гараад ирэх юм. Дундаа Хэинийг байгааг ч үл анзааран хоёр биен рүүгээ инээсээр гэрт ирлээ.

•closer•Where stories live. Discover now