아홉;

198 33 4
                                    


- Хэми гуай хичээлийн дундуур чихэрний цаас шаржигнуулж дугаргахаа больчихгүй юу?

Би- багш идэх үү?

Багшийн нүд томрон гайхан харах зуурт нь гялс гүйж очоод ширээн дээр нь хэдэн чихэр үлдээв. Ингээд одоо багш надтай нэг завинд суусан.

Вонү- чи ёстой өвчтэй байхаа!

Би- зассс, багш угаасаа идмээр санагдаал надад тэгж хэлсэн! Хар л даа!

Багш миний тавьсан чихрийг задлан амруугаа хийх нь харагдана. Вонүг над руу харахаар нь өөдөөс нь нэг нүдээ ирмэж орхив.

Тэнэг! Би сая юу хийчхэв? Юун нүдээ ирмэлт вэ? Ирмэх хүн мундсан биш.

Худлаа үнэн хичээлдээ анхаарч байгаа дүр эсгэн суув. Жон Вонүгийн царайг яаж харнаа!

Завсарлах хонх дуугаран Вонү ирцийн дэвтрээ гаргаад ирэв.

Вонү- гялс яваад ирье!

Би ч санаа алдан цуг ангиас гарлаа. Яагаад заавал хоолны цагаар ирц авах ёстой байдаг байнаа! Яг энэ цагаар хүүхдүүд их тасладаг гэсэн судалгаа байдаг гэж харсан ч манай сургуулийн хүүхдүүд өөр байж болн—- дөнгөж сая нүдэн дээр нэг хүүхэд хашаа даваад явчихлаа шүү.

Вонү- тэр Чүэ Сынчол биш үү?

Би- юу? Эгчид алуулах гэж байгаа юм байна л даа! Тасыг нь биччих Вонү

Вонү жуумалзан намайг нэг нудраад- чи дараа нь алуулав даа!

Би- юу гэж дээ! Амьдрал ажил хоёроо ялгах ёстой юм чинь!!

Хажуугийн анги руу шагайн Вонү ирц авч байх зуурт би Жүнхүйг дуудлаа. Ойрд уулзаагүй, бүр царайлаг болчихжээ.

Жүнхүй- нээрээ манай найз охин энд шилжиж ирж байгаа!

Би- АЙН? Чи найз найз охинтой юмуу?

Ээ тэнгэр минь гэж! Яаж намайг ингэж шоконд унагааж чадаж байнаа. Мүн Жүнхүйг эргүүлэх минь ингээд л ийм хурдан дуусчихлаа гэж үү!

Жүнхүй инээмсэглээд л найз охин найз охин гээд хажууд яриад л байв. Түүний ярьж байгаа юмнаас тогтож сонссон минь, найз охин нь үнэхээр хөөрхөн л байсан юм. Хүн яаж дурлахаараа ингэж ярьж байхдаа хүртэл нүднээс нь хайр мэдрэгддэг юм болдоо.

Вонү- чи зүгээр үү? Сэтгэлээр уначихаа юу?

Би- Мүн Жүнхүй найз охинтой байж!

Вонү учиргүй чанга чанга инээд алдан намайг шоолоод л байв. Энэнд мөн инээх шалтаг олдож дээ.

Жонханы ангийн гадаа ирэн би ч үс гэзгээ нэг янзлаад анги руу нь шагайх гэтэл Вонү гуай намайг мангасдаж холдуулснаа өөрөө Жонханыг дуудлаа. Күэ юу вэ? Хамар хугалаад нүд сохлох шахах юм.

Жонхан над руу даллан- өнөөдөр тараад уулзъя!

Би толгой дохитол тэр инээмсэглээд анги руугаа орлоо. Энэ яг миний заяаны хань мөөн!

Вонү- юу нь сайхан байна?

Би- Жонхан бид хоёр бараг үерхэх байхаа!

Вонү- Жонхан ямар сохорсон биш! Чамаар яадаг юм! Амьдралтай байгаач!!

Би- чи муу өөрийгөө л хичээ!

Хун Жисүгийн ангийн гадаа иртэл нэлээн л дуу шуугиантай байв. Вонү бид хоёр хэрэгт дурлан хаалгыг нээн толгойгоо шургуултал тэдний ангийн нэг нь нэгэндээ үерхэх санал тавьж байгаа харагдав.

Би- Жисү~

Жисү ашгүй анзааран ангиасаа гарч ирлээ.

Жисү- Дугём Арымд үерхэх санал тавьж байнаа! Яасан ч сайхан харагддаг юм бэ дээ!

Вонү- эцэст нь Дугём зориг гаргажээ~ тэр яахав ирцээ өгдөө

Жисү- Сынчол яаралтай ажилтай гээд таслаад яваад өгснөөс бусдаар байгаа

Би- амар юм болох нь ээ! Хичээлээс өөр чухал юу байдаг байна?

Жисү мөрөө хавчиснаа гэнэт уулга алдан- манай анги энэ жилийн баярыг хийхээр болсон доо? Дараа долоо хоногт оньст өрөө маягийн зүйл хийхээр болсон!

Би- еэсс! Сонирхолтой зүйл хийх нь ээ!

Жисү- гэхдээ хосоороо орно! Хэми хосоороо шүү!

Би- юуу? Оньс тайлхад хос ямар хамаа байдаг байна!

Жисү жуумалзан бид хоёр луу харж харж байснаа анги руугаа орлоо.
Оньс тайлмаар байдаг, хосгүй байдаг. Жон Вонүгаас гуйвал яадаг бол? Хун Жисү надтай явахгүй л байхдаа. И Чан бид хоёрыг ядахад эгч дүүс гэдгийг мэдэхгүй хүн байхгүй.

•closer•Where stories live. Discover now