스물여덟;

191 37 4
                                    


Чаны тоглолтыг үзэж дуусан, нулимсаа нудран ээж аав руу хартал тэр хоёр одоо хүртэл уйлан сууна. Хүүгээрээ бахархаж байна гэж захиа биччихээд ёстой уйлахгүй дээ л гээд байсан, хүүгээрээ бахархаад л уйлчихаж дээ. Эргэн тойронд байгаа фэнүүдэд нь өгнө гэж авсан амттангаа бас уйлангаа тараагаад байгаа юмаа.

Гэхдээ жижигхэн И Чан үнэхээр том болчихжээ. Тайзан дээр зогсож байхдаа яасан ч хүчирхэг харагддаг юм. Чанаар зөндөө бахархаж байна.

Ээж- алив хүү дээрээ очъё!

Арын өрөөнд нь хальт уулзхаар ортол бүгд л амьсгаадацгаан, хөлсөө арчин сууцгааж байв.

Би- өнөөдөр ёстой мундаг байлаа шт! Баяр хүргэе!

- Баярлалаа, эгчээ!

Сынчол- Мингюүг харсан уу? Цаадах чинь сүртэй бүжиглэж байгаа биздээ?

Би толгой дохитол Чан Мингюүг шоолоод л бүжиглэж байх үедээ гаргасан алдааг нь яриад л байв. Сынчол ч мөн хачирлан Мингюүг сайхан ярьж байх нь тэр.

Чан- одоо дуусгаад бөөнөөрөө хоолонд орохоор болсон, цуг явах уу?

Ээж аав хоёр цуг явахаар болж, би цагийн ажил руугаа яаран гүйлээ. Ээж аав хоёр л хүүтэйгээ жаргалтай байвал бусад нь яахав дээ, би ч дүүгээ тайзан дээрээс харчихсан юм хойно.

- Хөөе! Ямар удаж ирдэг юм!

Би- уучил! Зам бөглөрөөд ядахад гадаа бороо орж байна!

Үл ялиг норсон гадуур хувцсаа тайлан хормогчоо зүүгээд малгайгаа өмсөөд заал руу яарлаа. Өнөөдөр бороотой байгаа болохоор кафе үйлчлүүлэгч ихтэй болох нь тодорхой.

Аён сүрхий үс гэзгээ янзлаад л зогсоод байв.

Аён- хөөе хөөе! Өнөөдөр шинэ цагийн ажилтан орж ирж байгаа гэсэн! Нөгөө Квон Сүнён байнаа, тэрний найз нь гэнэлээ!

Гайхан Аёнийг хэнийг яриад байгааг таах гэж ядан хэсэг бодол боллоо. Жисү Дугём хоёр цагийн ажил хийхээр айлын хүүхдүүд биш дээ...? Квон Сүнёний найз гэхээр... арай Жон Вонү?

- Сайн уу? Өнөөдрөөс ажиллахаар болсон цагийн ажилтан Юн. Жонхан байна!

Том нүдлээд л хажуу талруугаа хартал Юн Жонхан үнэхээр мөн байв.
Нэг жилийн дараа ирнэ гэчхээд... одоо л ирж байдаг!

Аён- аан, намайг Кан Аён! Таатай байна~

Жонхан- удаан уулзсангүй шүү, Хэми~яа!

Би зүгээр л инээмсэглээд бохироо хураахаар заал руу гарлаа. Дахиад л. Дахиад л би зугтаж байна. Жон Вонү ч тэр Юн Жонхан ч тэр. Яагаад ерөөсөө ч өмнөх шигээ харьцаж чадахгүй зугтмаар санагдаад байгаа юм бол.

Аён Жонханаас бид хоёрын талаар асуух нь сонстоно.

Ажиллахаа болих ёстой ч юмуу.

Аён- би явлаа! Дараа тухтай танилцая~

Аён ээлжээ хүлээлгэж өгөөд явж Юн Жонхан бид хоёр тэкний ард үлдэн хоцорлоо.
Хажуунаас хараад байгаа нь мэдрэгдээд л байх юм.

Жонхан- сайн сууж байсан уу? Чи намайг хайгаагүй юу?

Би эвгүйхэн инээгээд- б-би.. чамайг хайж яах билээ дээ? Чи харин гэнэт явсан шигээ гэнэт гараад ирэх шив!

Жонхан инээмсэглэн юм хэлэх гэж байтал үйлчлүүлэгч ороод ирэв.

Жонхан- тав—- хөөе, Жон Вонү!

Бид гурав бие биенийгээ харж том нүдлэн хэсэг зогсов. Вонү Жонхан хоёр л бие биенийгээ хараад их гайхаж байх шиг байна.

Вонү- Хэми~ хэдээс тарах юм?

Жонхан- Хэми дөнгөж сая л ажлаа эхлэсэн шт! Тарах болоогүй л байхдаа—

Вонү- тэгвэл тартал чинь байж байя~ надад нэг мөстэй американо өгчих!

Жонхан- үйлчлүүлэгчээ, хоёр цаг тутамд уух юм авах ёстой шүү~

Энэ хоёр яагаад хоорондоо хэрэлдээд байгаа аятай хачин өнгөөр яриад байгаа юм бол. Вонү руу хартал Жонхан руу байдгаараа муухай харчихсан харин Жонхан Вонү руу ёжилсон маягийн инээмсэглэл тодруулчихсан зогсоно.

•closer•Where stories live. Discover now