서른둘;

189 36 1
                                    


Writer's pov;

Хэми Вонү хоёр Хэмигийн өрөөнд тэврэлдэн унтаж байх аж. Хэмигийн утасны сэрүүлэг дуугаран Хэми сандран сэрээд гэнэт л Вонүтай цугтаа байгаагаа санан түүнийг мөн сэрээлээ.
Вонү нойрмоглон Хэми рүү нэг нүдээ арай гэж нээн харах аядана.

"Чи одоо яв! Хэин удахгүй сэрчихнэ!"

"Эээ~ одоо хэлчихье л дээ! Тэгэх үү? Дахиал тэврээд жоохон унтъя аа!"

Вонү буцаад хэвтэх гэтэл Хэми гарнаас нь татан босгоод гадуур хувцсыг нь өмсүүлэх аядаад бараг л гэтсээр үүд рүүгээ алхана. Хэин сэрээгүй бололтой ямар ч дуу чимээ гэрт нь гарахгүй байсан юм.

"Зогс! Жон Вонү И Хэми!!"

Хэин гартаа хоолны хутгуур барьчихсан Вонү Хэми хоёр луу байж болох хамгийн муухайгаараа харж байх нь тэр. Хэми сандран Вонүгийн цамцны малгайг өмсүүлэн нүүрийг нь нуух гээд ч оролдов. Вонү ч дүүрсэн хэрэг гэсээр Хэмигийн гарнаас хөтлөн Хэиний хэлснээр ширээнд суулаа.

"За~ та хоёр хэзээнээс эхлэж үерхсэн юм бэ дээ? Хэдийг болтол нууна гэж бодсон?"

"Нуух ч сонирхолгүй байсан л даа.. зүгээр л хэлээгүй юм!"

Хэин Вонүг цохих гээд гар далайтал Хэми хамгаалах нь тэр. Хэин бүр хачин царайлан тэр хоёр луу ээлжилж харах аж. Гэсэн ч дотроо үнэхээр их баярлаж байх, Хэми Вонү хоёрыг бие биендээ сайн гэдгийг хэн хүнээс илүү сайн мэдэж байсан юм.
Хэми Вонү хоёроос яаж үерхсэн талаар нь асууж Хэмигийн хэр тэнэгийг гайхан хоорондоо ярилцан сууна.

"АААА! Цаг! Би одоо цагийн ажилтай шт!"

Хэми сандран гарахаар зэхэх бол Вонү дахиж тэр ажилдаа битгий яв гэж ятгасаар түүнийг даган явна.
Вонү Жонхантай  түүнийг хамт байлгахыг хүсэхгүй байгаа болохоор Хэмигээс өөр ажилд орохыг шаардаж байлаа.

"Вонү~ одоо айгаад байх юм юу ч байхгүй! Миний сэтгэлд байгаа нь зөвхөн чи! Тэгээд л болоо! Хэрвээ би чамд хайргүй байсан бол аль хэдийн Мингюү Хэин хоёрын танилцуулсан залуутай үерхчих байсан!"

"Чамд залуу танилцуулсан юмуу? "

Хэмигийн ярьсан зүйлээс ердөө залуугийн хэсгийг л сонссон Вонүг Хэми өхөөрдөн уруул дээр нь гялс үнэсээд түүнд баяртай гээд ажил руугаа гүйлээ.
Вонүгийн сэтгэл санаа тайвширч, уруулаа имрэн зогсоно.

•closer•Where stories live. Discover now