열;

207 30 1
                                    


Writer's POV;;;;;;

Вонү гэрийнхээ гадаа ирэн орох гэснээ түр азнан зогслоо. Тэр цүнхний оосроос чанга базан уртаа амьсгаа аваад гэрлүүгээ орлоо. Дөнгөж саяхныг хүртэл инээмсэглэж байсан түүний царайнд уйтгар гуниг, уур уцаар дүүрсэн харагдана.

Вонү эргэн тойрноо нэг тойруулж харчихаад өрөө рүүгээ ортол ээж нь орон дээр нь сууж байв.

"Та энд юу хи—-"

"Чи муу тэнэг! Хөөрхий хөөрхий гээд сургалтыг нь багасгаад, зөнд нь хаяж байхад давраад бүр тамхи татаж байгаа юмуу?"

Ээж нь түүний нуусан хэдэн хайрцаг тамхийг гаргаад ирчихсэн байв. Вонү сандран шууд л өвдөг дээрээ сөгдөн уучлалт гуйж эхэллээ. Ээж нь уурлан түүнийг гэрийн хорионд орсныг хэлээд тамхийг нь аваад гарав.

Вонү уртаа санаа алдаад ороо налан суулаа.

Түүний ээж аав хоёул төгс гэр бүлээс гаралтай, өндөр зэрэглэлийн хүмүүс юм. Яг л түүн шигээ Вонүг ч тийм болгож өсгөх гэсэн хүсэлдээ түүний хийхийг хүсдэг зүйлсийг үл ойшоож өөрсдийнхөө хүсслийг л тулгаж эцэстээ Вонү стрессдээ баригдсан юм. Хаа ч явсан инээмсэглэж эелдэг байж, хүсэхгүй байсан ч ил гаргаж болохгүй гэсэн ээжийнхээ үгнээс болж сургуулиас бусад газрууд дээр биеэ авч явах гэж хэцүү байдаг байсан аж.

Вонү- чи хаана байна? Надад дахиад аваад өгөөч!

Тэр утсаар ярин өрөөнийхөө цонхоор үсрэн гэрээсээ гарлаа.

>>>>>><<<<<

Ээжийн зарлигаар Чаны төрсөн өдрийн бялууг авах гээд талхны газар луу алхан явна. Чаны дуртай бялууг авна гээд заавал хүнийг ийм хол явуулах юмаа.

Сүүлийн үед инстаграм их алдартай байгаа гээд Мингюү нэг юм яриад байсан, орж үзнээ.

Сүүлийн үед инстаграм их алдартай байгаа гээд Мингюү нэг юм яриад байсан, орж үзнээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Пээх! Ким Мингюү чинь их олон хүн дагуулдаг байх нь. Ихэнх зургууд нь миний дарсан зурагнууд байх шив. Мингюүгийн дагадаг хүмүүс рүү нь ортол Вонүгийн хаяг хамгийн эхэнд гараад ирэв.

Гуравхан зурагтай ч гар нүүр царайгаа харуулхын хувьд ч харуулжээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Гуравхан зурагтай ч гар нүүр царайгаа харуулхын хувьд ч харуулжээ. Гэхдээ байз даа—- Вонү тоглоом тоглодог хэрэг үү?
Гэнэт л Чаны ярьж байсан санаанд оров. Вонүгийн тоглодог хаягийн нэрийг нь Чанаас асууна гээд мартаж орхиж.

Би- Жон Вонү!!

Вонүтай автобуснаас буугаад л дэлгүүр эргэх явцад таарч орхив. Утсаа бушуухан далд хийгээд Вонү руу очлоо.

Би- чи юу хийж байгаа юм?

Вонү- зүгээр л.. чи өөрөө? Танайх нөгөө зүгт биздээ?

Би- аан, энэ хавиас юм авах хэрэгтэй болчихоод л! Гэхдээ байздаа, чамаас тамхи үнэртээд байх юм?

Вонү гэнэт л надаас холдон зогсчихов. Вонүг ёстой тамхи мэтийн зүйл татдаг чинээ бодсончгүй.

Би- чи татдаг юмуу?

Вонү- нууцлах юмуу?

Би- за яахав... гэхдээ больсон нь дээр дээ! Чамд л муу штээ!

Вонү юм хэлэлгүй толгой дохис хийв. Вонүгийн муу талыг мэдчихээд энүүгээр нь шалтаглаж барьцаалах гэхгүй байгаа өөрийгөө бүр гайхчихлаа. Сайхан сэтгэлтэй болж байгаа л юм байна даа.

Вонү- чи хаачих юм? Би угаасаа завтай

Би- чи ч надад нээх хэрэг—- заза, чи дуртай байвал цуг явахгүй юу даа~ өнөөдөр Чаны төрсөн өдөр гээд бялуу авах гээд явж байгаа юмаа

•closer•Where stories live. Discover now