스물;

190 37 2
                                    


-   За маргааш ирэхдээ бүгд ээж аавынхаа зөвшөөрсөн гарын үсэгтэй цаасаа авч ирээрэй~ хэн ч хоцрохгүй шүү! Хоцорсон сурагчийг хаяад явах тушаалтай!

Ангийн багш Вонү бид хоёрт гарын үсэг авч ирэх хуудсыг даатгаад ангиас гарлаа. Маргааш хүсэн хүлээсэн сургуулийн аялал. Хэд хоног ч болтугай стрессгүй, тоглох минь.

Хэин- чи явах юмуу?

Вонү толгой дохиж байгаа харагдав.
Түүнийг өмнө нь сургуулийн аялалд явж байгааг ер нь хараагүй юм байна. Дандаа л сургалттай гээд үлддэг байсныг нь санаж байна.

Вонү- өнөөдөр хөгжмийн өрөөг янзлахаар болсныг санаж байгаа биздээ?

Би- ааа! Тийм бил үү? Ёох!

Вонү толгой руу нэг цохьчихоод зугтаагаад явчихав. Ёстой болдог бол очоод үстээд авах юмсан.

Сүүлийн үед Вонүг цохиж зодож чадхаа больчихсон. Мэдэхгүй нь ээ, аавдаа зодуулсан гэдгийг нь сонссоноос хойш л гэх гээд. Аль болох л түүнтэй аятайхан харьцах гээд хичээж байгаа.

Мингюү- юу гэдэг харц вэ~ айн? Хэми дурлачихаа юу?

Мингюүгийн гэдэс рүү нэг тохойлдоод дунд хуруугаа өөдөөс нь гаргачхаад ангиас гарлаа. Жонханы анги руу очин, шагайж түүнийг байгаа үгүйг шалгасан юм.

Тэр жилийн дараа ирнэ гэл үү...

-   Наанаа юугаа хийж байгаа юм?

Би- Хун Жисү! Чамд Жонханы талаар сонссон зүйл алга уу? Та хоёр чинь найзууд байсан биздээ?

Жисү мөрөө хавчин- шилжээд явна л гэж ярьж байсан тэгээд явчихсан шт! Чи яах гээв? Ааан~ та хоёр чинь нээрээ үерхээд байсан тэ? Хуучин найз залуугаа санаад байгаа юмуу?

Жисү рүү байдгаараа муухай харчихаад анги руугаа буцлаа. Юн Жонхан~ яагаад ийм хурдан намайг хаячихав.

Вонү- хөгжмийн өрөө рүү явъя!

Вонүгийн араас даган явна. Намар уг нь дуусаж байхад яагаад би одоо л сэтгэлээр унаж эхлэж байгаа юм бол. Намар эхлэхтэй зэрэгцээд л хачин болдог байсан чинь.

Төгөлдөр хуур тоглох чимээгээр эргэн тойрноо хартал Вонү тоглож байв.
Жон Вонү жинхнээсээ юу вэ, одоо бол жоохон уурлах гээд байна шүү.

Би- чамд чаддаггүй юм байна уу?

Вонү- харин л дээ...

Тэр гэнэт л улайгаад эхлэв. Бидний хооронд чимээгүй орчин үүсэн нэг л эвгүй болон бушуу юу ч хамаагүй барьж аван уншиж эхэллээ.

Вонү- ном чинь буруу харчихаж!

Би- а-аан, би ингэж уншдаг юм!

Вонү руу хальт хартал тэр инээгээд байв.

Вонү- тараад цуг кино үзэх үү?

Би- айн гэнэт үү?

Вонү- үгүй ээ—— Сүнёнтой цуг кино үзэх гэж байсан чинь завгүй гээд, дэмий тасалбар үхүүлж байхаар гээд л... яахав болихгүй юу дөө!

Би- хөөе! Байз байз!!

Түүнэээс тасалбарыг нь шүүрч аваад хартал үзмээр байсан кино маань байв. Нэг тасалбарыг нь өөртөө аваад нөгөөдхийг нь Вонүд өглөө.

Би- гялс хийчхээд явж үзье ээ!

Вонү толгой дохин тэр хавийг цэвэрлэж эхэллээ.

•closer•Where stories live. Discover now