넷;

205 35 1
                                    


Чан гипсдүүлсэн хөл рүү нэг цохичхоод- яахаараа өрөмний өт шиг дандаа ийш тийшээ гүйж харайж өөрийгөө гэмтээж хүнд төвөг удаад байдаг юм бэ дээ!

Эгч рүүгээ ингэж орилж л байдаг! Тэгээд ч өвдөж хохирсон хүн нь би байхад энэ одоо юу вэ.

Би- наад өвчтэй хөл рүү битгий цохиод бай! Аль хурдан таяг авчир!

Чан- чи таягаа өөрөө бариагүй юмуу?

Би- айн? Чи аваагүй юмуу?

Мөн таарсан хоёр юмаа даа! Гэрээс гарахад аав сургууль руу хүргэж өгнө гээд хүргүүлээд сургуулийн гадаа буучхаад, сургуулийн хашааны гадна байдаг сандал дээр сууж байхдаа таягаа авчраагүй ээ гэдгээ мэдэх ч гэж дээ! И Чаныг эгчийгээ асраарай гэж аав сая замд хүртэл зөндөө хэлж байхад!

Чан- өөрөө учраа олоод анги руугаа ороорой!

Би- хөөе! И Чан!! Хөөөөе!! Чи надтай уулзахгүй юм шиг явж байх шив!!

Ингээд сургуулийн гадаа гипстэйгээ хоёулахнаа үлддэг юм байж. Анги ядахад хоёр давхарт байдаг нь яг юу вэ дээ, яасан азгүй гар вэ дээ. Яаж орохоо бодон суутал Жон Вонү ирж байгаа харагдав. Одоо дахиад л энэнээс гуйж доошоо орохоос биш.

Би- Вонү!! Вонү!!

Вонү- яав?

Би- намайг түшээд анги руу оруулаад өгчих?

Вонү- чи бас гуйж чаддаг байсан юмуу? Гэхдээ үгүй!

Би- ээ л дээ! Вонү~ хичээл эхэллээ штээ!

Вонү нүдээ эргэлдүүлэн ашгүй намайг түшин босголоо. Нэг гарнаас минь барин түшин явна. Яг энэ мөчид гэмшдэг л юм байна.

Би- өдрийн хоолыг чинь би даая даа!

Вонү- за болио! Чамаас юм харж туслаагүй! Зүгээр л би ингээд сайхан сэтгэлтэй төрчихсөн!

Бүр нэг хүний дургүй хүргэхдээ гаргууд юмаа. Яаж ийм нөхцөл байдалд өөрийгөө магтаж чаддаг байнаа. Болдог бол сайхан цохичхоод зугтаахсан.

-   Ө! Ашгүй та хоёртой таарлаа! И Хэми наад хөлөө яачихсан юм? 

Би- Вонү намайг ийм болгочихсон багшаа, тэгчхээд худлаа асарч байгаа дүр эсгээд....

-   Жон Вонү! Яах гэж тэгдэг юм бэ дээ? Одоо наадах чинь нэг хөлгүй гээд чамд л төвөг болох байхад! За энэ долоон хоногтоо Вонү ганцаараа яваарай!

Вонү- ээ багшаа!

Багшид дэвтрийг нь дамжуулж өгчихөөд эргээд хартал Вонү гуай ганцаараа анги руу яваад өгөв.

Би- хөөе! Вонү Вонү!! Ээ Вонү!

Ганц хөлөн дээрээ үсэрч дэвхцэж явна гэдэг чинь ёстой бүтэхгүй юм байнаа. Өөрийнхөө амнаас болж амьд таягаа алдчихлаа.
Нэг хөлөн дээрээ үсэрч цовхчин явж байтал хажуунаас мөрөн дээр хэн нэгэн гараа тавих нь мэдэгдлээ. Хартал нөгөө ангийн ангийн дарга Мүн Жүнхүй байв.

Жүнхүй- хөлөө гэмтээчихсэн юмуу? Туслах уу?

Би- хэхэ... баярлалаа

Юун Жон Вонү вэээ. Хүн нээрээ царай шигээ сэтгэлтэй гэж нээрээ, хоёр гар дээрээ өргөөд хоёр давхар луу гаргачихдаг хөвгүүн байгаа л юм байна.

Би- зөндөө их баярлалаа... нөгөө Жүнхүй~ өдөр хоолны цагаар ангийн гадаа хүрээд ирж болох уу? Баярласнаа илэрхийлээд чамд амттай юм авж өгье!

Жүнхүй- уг нь зүгээр л дээ.. гэхдээ тэгье ээ!

Би ч бас хүн юм болохоор өлсөнө шт. Түшиж явах хүн хэрэгтэй болохоор л.

•closer•Where stories live. Discover now