여섯;

211 32 2
                                    


Хоёр хөл дээрээ алхаж явах чинь ийм сайхан бил үү. Гүйгээд л баймаар санагдаад болдоггүй шүү.

Вонү- хүүе, өөрөө нислээ?

Би- сайн уу, Вонү~

Вонү- болохгүй зүйл идчихээ юу? Гэнэт мэндлэж гэнэ!

Би- чи зүгээр байхад битгий хэрүүл өдөөд байгаарай! Өнөөдөр юу хийнэ гэсэн юм?

Сургуулийн бүх л өдөрлөг, ажиллагаанд бид хоёр сайн дурын ажилтнаар оролцож байгаа. Өнгөрсөн хоёр долоон хоногт ч би хөл гээд оролцоогүй хөөрхий Вонү л ганцаараа сандал ширээ зөөж их гүйсэн сурагтай байсан.

Вонү- хурдан явж сурагчдын дүрэмт хувцсыг шалгаж оруулъя аа!

Сургуулийн гадаа сурагчдын зөвлөлийн гишүүдтэй цуг зогсож, дүрэмт хувцасны зөрчилтэй хүүхдүүдэд хасах оноо өгдөг ажил.

Өнөөдрийн бид хоёртой цуг ажиллах сурагчид харин дажгүй юм гээч.

Би- сайн уу, бид хоёр сайн дурын ажилчид!

- Аан, намайг Хансул, тэрийг Сынгван!

Бид гурвыг хоорондоо танилцан зогсох зуурт Вонү аль хэдийн гурван сурагчид хасах оноо өгчихсөн зогсож байв.

Вонү- аа өнөөдөр уг нь тоглохоор болсон юмсан!

Би- айн? Чи юу тоглодог юм?

Вонү- чамд хамаагүй!

Энийг нэг шири ширид явуулдаг ч юмуу, ангийн багшид хэлж байгаад. Хаанаас нь ингэж их уур уцаар гардаг байнаа.

Би- зогс! И Чан!!! Зангиа чинь хаана байна?

Чан- эээ~ яараад мартчихсан л байна! Өнөөдөртөө ганц удаа өнгөрөөчихөө! гэчхээд гүйгээд яваад өгөв.

Вонү руу хартал өөдөөс амны хайрцгаараа хасах гурван оноо гэх аж. Намайг одоо гуйна гэж бодсон юм байхдаа, үгүй л байхгүй юу. И Чаны яах ийх ёстой хамаагүй шүү.

Мингюү- өглөөний цайгаа уусан юмуу?

Би- уусан юм шиг харагдаж байна уу?

Мингюү жиг жуг хийж инээчхээд надад сүү талх хоёр атгуулаад сургууль руу алхаж байгаа харагдав. Энэ бид хоёр ийм олон жил найзласан хэрнээ яагаад нэг нэгнийгээ ерөөсөө эрэгтэй эмэгтэйгээр хардаггүй юм бол? Ямартай ч намайг боддог нь ганц Мингюү л байх шив.

Вонү- баярлалаа, Хэми~

Би- хөөе! Намайг ид гэсэн штээ!

Жон Вонүд идэх юмаа алдах тавилантай л байж л дээ.
Хонх дуугарах дөхөн хаалгаа барих гээд л тоолон зогстол тээр цаанаас Жонхан гүйгээд ирж байгаа харагдав.

Би- манайхаан! Түр түрхэн удаан тоолчихоо!

Сынгван- юу яриад хонх дуугарах гээд байхад!!

Би- ээлдээ! Гуйж байнаа! Өдөр амттай юм авч өгье!

Вонү- чи чинь сая дүүгээ хасах оноо авахад юу ч хэлэхгүй байсан—— яана даа!

Жонхан амьсгаадан сургуулийн хашаа руу орж амжив. Надруу нүдээ ирмээд сургууль руу гүйгээд орчихов.
Яанаа~ бид хоёр өнөөдрөөс ингээд эхний өдөр үү?

Вонү- хөөе тэнэг ээ! Оръё!

Хүн амьдралаа бодоод зогсож байхад ёстой ядаргаатай амьтан.

Анги руу ортол эхний цагийг бие даалтын цаг болгочихож. Ямар аз вэ~ эрт сэрснийх унтанаа.

Гараа дэрлэн хэвттэл Вонү хажууд хичээнгүйлэн хичээлээ хийгээд суугаад байв. Хүлээн зөвшөөрмөөргүй байгаа ч, яахав царайлаг л юм.

Вонү- тэгж харахаа больчихгүй юу?

Би- х-хэн чамайг харсан юм!

Вонү- дурлачихав даа! Чи миний сонирхол биш шүү!

Би- чи ч биш хөөе!! Мөрөөд!

Тиймээ, нүдээ ань. Жон Вонүг цохиж унагааж байна гэж төсөөл.

•closer•Where stories live. Discover now