열넷;

184 33 2
                                    


Хун Жисүгийн анги өнөөдөр оньст өрөөгөө нээсэн. Хосууд л орно гэсэн нөхцлийнх нь дагуу бие биенийгээ мэдэхгүй хэрнээ хөтлөлцсөн хүмүүс их л үзэгдэнэ. Би ч ялгаагүй, царайлаг гэж бодсон эсрэг хүйстэнтэйгээ дотно аятай л аашлаад зогсож байна.

Жонхан- бялуугаа идсэн үү?

Би- мэдээж! Гэхдээ жоохон хайрлаж идээд байгаа

Жонхан инээд алдан- хайрлаж иднэ гэхээр яах уу?

Би- яахав, нэг хазсныхаа дараа угсруулаад шууд хазахгүйгээр жоохон байж байгаад хазах ч юмуу? гэхэд Жонхан инээд алдаад л над руу харж байв.

Жонхан- эгдүүтэй юм!

Бид хоёрын орох ээлж болон үүд рүү очтол Хун Жисү И Дугём хоёр тасалбраа таслаад зогсож байв. Мөн болдог хоёр нь зогсох юм даа.

Жисү- та хоёр хэзээ үерхчихэв?

Жонхан- түрүү долоо хоногоос эхлээд

Дугём- хөөх! Мэдээгүй юм байна! И Хэмиг тоож байдаг аргагүй л сахиусан тэнгэр шүү~

Дугёмыг цохих гэж байгаа аятай далайчхаад хажуугаар нь зөрөн дотогш орлоо.
Аймшгийн өрөө гэж бүтээгээд нүүрээ хувиргаж орсон бол арай амар байхгүй юу.

Жонхан бид хоёр даалгавруудыг нь биелүүлэн явсаар сүүлийнх дээр нь ирлээ. Сүүлийн асуултын хариулт энэ өрөөнөөс гарах түлхүүрийг авах боломжтой, сефний нууц код. Харахад дөрвөн үсэгтэй юм шиг байна.

Жонхан- биесээ танихгүй хоёр хүн нэг хүн болох үйл явц...? гэж ер нь яг юу юм бэ?

Би- харин л дээ... физик хими талын асуулт юмуу? ... ядахад энэ нь англи үг юм шиг байх юм...

Жонхан хэсэг чимээгүй сууж байснаа гэнэт босон сефийг оролдож байснаа нээж орхив.

Би- юу вэ? Юу юм?

Жонхан- хайр! L.O.V.E!!

Би- аан!!

Өрөөнөөс хамгийн удаан гарсан хосоор шалгарсан байсан юм. Бусад нь ороод л 5-10 минут болоод л гарсан юм гэнэ.

Жонхан- одоо харих юмуу?

Би- үгүй ээ, одоо сурагчдын зөвлөл дээр очиж сургуулийн өдөрлөгийн сандал ширээ зөөнө!

Санаа алдсаар хэлтэл Жонхан амжилт хүсээд яваад өгөв. Өмнөх долоон хоногт болсон тэмцээний ширээг Жонхан зөөсөн гээд энэ удаагийнхаас хасагдаж байгаа юм гэсэн. Гэтэл Вонү бид хоёроос хасагдаж ч болохгүй, нэмэгдэж ч болохгүй.

Вонү- чи хаачаад ирэв? Би чамд... нэг юм өгөх гээд!

Би- юу юм?

Вонү авчирсан тороо ухан дөрвөлжин хайрцагтай бялуу гаргаад ирэв. Гайхаж байсан ч юу юунаас илүү амтыг нь мэдмээр санагдах аж.

Вонү- зүгээр... анх удаа хийж үзсэн юм! Кхм... а-амтыг нь амсаж өгөх хүн олдохгүй л...

Би- баярлалаа! гэчхээд хажууд нь байх халбагаар шууд л халбагадан амстал үнэхээр амттай байх аж. Юу ч гэмээр юм, нэг тийм гоё амт.

Ширээ сандлаа бараг л зөөж дуусаж байв. Сандал зөөх санаатай хоёр гартаа нэг нэг сандал учиргүй өргөөд л гарах гэж байтал Вонү нэг сандлыг нь авчихав.

-   Та хоёр сүүлийн үед бүр хэрэлдэх байтугай бие биерүүгээ муухай харахаа ч больжээ?

Би- ээе, багшаа~ ийм үед яаж хэрэлдэх юм бэ?

-   Эндээс нэг л хосын үнэр гарч байна даа~

Ad/ 🙇‍♀️ udaan oruulsangui

•closer•Where stories live. Discover now