여덟;

202 32 2
                                    


Би- Чан аа!

Чан эргэж харан чихэвчээ аван далд хийлээ. Чаны хажууд очин цугтаа алхаж эхлэв. Тэр өдрөөс хойш Чантай нэг л хөндий болчихсон юм шиг санагдаад л.

Чан- чи өнөөдөр гадаа зогсохгүй байсан юмуу?

Би- үгүй ээ, өнөөдөр хичээл тараад очиж юм янзална!

Чан толгой дохин- нэг юм .. асууя

Би гэнэт л сандраад эхлэв. Учиргүй л, гэрээсээ хувцсаа аваад явчих вий дээ ухааны юм бодогдоод л эхлэх чинь.

Чан- нөгөө... би ангийнхаа нэг охиныг болзоонд урих гээд

Миний сэтгэл тайвшран Чаныг хүзүүдэн толгойг нь иллээ. Чан ч охин ярих хэмжээний том болчихжээ. Эгчээ эгчээ~ гээд л араас гүйгээд байнга цугтаа гэдэг байсан жижигхээн Чан байхгүй болчихож.

Би- зүгээр л шулуухан очоод л асуучих! Охид ер нь зоригтой залууст дуртай шт!

Чан- заз! Больё доо! Ганц ч үерхэж үзээгүй хүнээс ийм юм ч асуух гэж! гэчхээд надаас зугтаагаад түрүүлээд гүйгээд явчихав.
Энэ муу ёстой! Ам л нээвэл намайг доош нь хийнэ шүү!

Хмм, ашгүй дээ. Цовоо сэргэлэн л байгаа юм байна.

-   Наад ам чинь урагдлаа!

Би- чи ер нь намайг энд тэндээс хараад байж байдаг юмуу? Яг иймэрхүү үед л гараад ирэх юмаа!

Вонү цүнхээ ухан гэнэт л тор дүүрэн чихэр шоколад гаргаад ирэв. Энэ яг хугацаа нь дууссан л байж таараа даа.

Вонү- за, май! Чамд авсан юм!

Би- хугацаа нь дуусчихсан юмнууд уу? Эсвэл хор шахчихсан юмуу?

Вонүгийн царай хувьсхийн- би ямар чи биш дээ! Зүгээр л авбал ав!! гэхээр нь юу л болвол болог гэж бодоод тортой амттангуудыг авлаа. Торыг нь нээгээд хартал дандаа миний дуртай амттангууд байх нь тэр.

Энэ одоо намайг дагаж мөрддөг юм биш байгаа.

Би- гэхдээ гэнэт юун баахан чихэр вэ?

Вонү хоолойгоо засан нэг юм хэлэх гээд л болиод л байв. Энэ яг хэрэг тарьсан юм байна л даа. Миний юмыг эвдэлчихээгүй байгаа...?

Вонү- багшаас сонссон, Багшийн өгсөн тэр хичээлийн тэмдэглэлийг яг үнэндээ чи бичсэн гэсэн биздээ?

Вонүг дэгээдэж шатнаас унагаснаас болж тэр хөлөө гэмтээгээд долоон хоног хичээлдээ ирээгүй. Гэмшсэндээ хичээлийн тэмдэглэл яаж хийвэл цэгцтэй болдгийг Мингюүгээс сураад анх удаа л хийж байсан юм.

Би- з-зүгээр... л юутай ч баярлалаа.. кхм

Ямар эвгүй орчин бэ. Вонүтай ингэж тайван өнгөөр харьцах үе ирдэг л юм байна.

Анги руу ортол Мингюү Хэин хоёр хөтлөлцөөд зогсож байснаа намайг хараад хөндийрөн зогслоо. Энэ хоёр эргээд нийлчихэж.

Мингюү- тэгэхээр байнаа... нөгөө

Би- нийлчихээ юу та хоёр?

Хэин- чи мэдэж байсан юмуу?

Би- мэднээ, наадах чинь чамд аймаар хайртай

Хан Хэинд Мингюүгээ өгөхгүй гэж боддог байсан ч яахав, дажгүй л ааштай охин байна билээ. Өмнө нь ч үерхэж байсан юм чинь үерхэг дээ.

Мингюү- гэхдээ чи юун баахан чихэр амттан барьчихсан ирсэн юм? Өнөөдөр төрсөн өдөр чинь биш биздээ?

Би- үгүй ээ... чамд хамаагүй

Мингюү учиргүй чихэрнээс авах гээд дайрхаар нь шууд л түлхэж орхив. Хачин ч энэ амттанг ерөөсөө ганцаараа л идмээр байна.
Хэнд ч өгөхгүйгээр, зөвхөн би л.

•closer•Where stories live. Discover now