다섯;

227 36 1
                                    


Жүнхүйг амьд таяг болгож ашигласаар аль хэдийн хоёр долоон хоног өнгөрчихжээ. Жон Вонү гуай ямар хүн зүгээр байлгах биш, алхаж чадахгүй гэдгээр минь элэг бариад үсэрч дэвхцээд зүгээр байлгахгүй л.

Жүнхүй- Хэми өнөөдөр би эрт чөлөө аваад явчихна, чи гэрлүүгээ яаж харих юм?

Би- яагаад? Зүгээр үү?

Жүнхүй- онгоцны буудал явах хэрэг гарчихаад л

Жүнхүйгийн найзууд нь Хятадаас ирж байгаа гээд тэр яах аргагүй болоод сүүлийн хэдэн цагаасаа чөлөө аваад явж байгаа юм байна. Хмм өнөөдрийг л уг нь аятайхан давчихвал маргааш гэхэд гипсээ авхуулчихна даа.

Би- надад тусалчих сайхан сэтгэлтэй царайлаг хөвгүүн олдохгүй л байхдаа....

Жүнхүй инээд алдан суутал хонх дуугаран тэр анги руугаа гүйв. Жон Вонү ч гүйсээр анги руу орж ирэн хажууд суулаа.

Вонү- бөгс өндийв үү үгүй юу өөр хүн авчираад л суулгачих юмаа даа? Энэ өөр ангийн ангийн дарга яах гээд л байн байн ангид орж ирээд байгаа юм?

Би- миний таягийг тайван байлга!

Вонү- чи одоо хүүхэд ашиглахаа болиоч, ер нь! Таягаа зүгээр аваад явахад яадаг юм? Давраад өглөөнөөс өдөр хүртэл л үүрүүлчих юмаа

Би- чи одоо Жүнхүй юу ч хэлээгүй байхад юу вэ? Тэр ирцээ сайн авч байгаа биздээ? Дараа нь хүний хэл ам татлаад байв даа!

Вонү амандаа үглээд л хичээлээ гаргаж ирж байгаа харагдана. Яахаараа ийм үглээ байдаг байна. Маргааш гипсээ авчихаад дэгээ тавьж чамайг унагаахаа мэдье ээ байз!

- Тэр И Хэмигийн хөл нь зүгээр болчих байлгүй! Дараа долоо хоногт болох буухианд орно шүү! Жон Вонүтай цуг! Та хоёр юу ч болсон цугтаа гэдгээ мэднэ биз?

Би- ээ багшааа!

- За дуугүй! Нэрийг чинь аль хэдийн өгчихсөн!

Вонү- энэнтэй л биш бол хэнтэй ч яахав багшаа!

- Маягла! гэчхээд багш гараад явчихав. Ээ хорвоо яг хэзээнээс Жон Вонүтай наалдчихав даа! Өмнө нь ядаж л тустаа суугаад сүртэй хэрэлдээд байдаггүй л байж.

Вонү номын сангийн эгчид дуудагдан яваад өгөв. Вонүг гарахыг нь хүлээж хүлээж байгаад гялс цүнхийг нь ухан тэгж их нууж идээд байсан шоколадыг нь гаргаж ирлээ.

Мингюү- Чи хүний цүнх ухахаасаа ичихгүй байна уу?

Би- дуугүй гялс идээ!

Мингюүгийн ам руу хэдийг чихэж хийчхээд өөртөө бас хэдийг хийчхээд их л баясгалантай дуу аялан сууна. Ийм амттай шоколадыг яаж ганцаараа идэж чаддаг байнаа.

Мингюү- Хэин а, энэ найзын чинь шоколадыг идээд байна!

Би- хөөөе!! Ким Мингюү!!

Мингюү Хэин дээр очоод над руу зааж байгаад л намайг ховлож гарав. Хмм энэ муу ёстой зэвүүн, Жон Вонүгийн талд ороод байгаа юмуу.

Хэин хүрч ирэн булаагаад авах юм болов уу гэсэн үгүй шүү, хажууд суугаад цуг хувааж идэж эхлэв.

Хэин- Жон Вонү ёстой муухай шт! Ганцаараа идээд л!

Би- күэ тийм байгаа биздээ? Чамд ядаж өгч болно шт!

Хэин толгой дохин надтай нийлээд Жон Вонүг муулж гарав. Хэинийг ийм дажгүй гэж мэдсэн бол эртхэн нийлэхгүй юу.

Хэин- нээрээ, Жон Вонү бага сургуульд байхдаа Жихүнээс нууж зайрмаг идэж байгаад Жихүнийг ирж байгааг харчихаад зайрмагаа халааслаад бүүр заваарч өгч байсан шт!

Би- тэр угаас——

Вонү- Хан Хэин И Хэми! Миний шоколадыг хувааж идэнгээ намайг муулаад сууж байгаа юмуу тээ?

Хэин чимээгүйхэн ширээ рүүгээ явж эцэст нь би ганцаараа Жон Вонүгаас хэрэгтэй хэрэггүй баахан лекц сонссон юм. Энэ одоо өөрийгөө миний ах гэж боддог юмуу хаашаа юм.

Вонү- нөгөө чиний таяг чинь яасан юм?

Би- тэр одоо байхгүй ээ~ би одоо таяггүй болсон!

Вонү хачин харж байгаад ангиас яараад л гараад явав. Өнөөдөр би амьгүй таягтайгаа ирсэн юм чинь.

Мингюү- би өнөөдөр танайх руу явна!

Би- яах юм?

Мингюү- яав л гэж дээ! Ээж аав хоёр байхгүй, танайд хоночих гэсэн!

Энэ манайд хонохоор манай хөргөгч дандаа хоосордог. Өнөөдөр дахиад л хоосон хөргөгчтэй үлдэх нь ээ.

Ad/ 👀

•closer•Where stories live. Discover now