셋;

213 33 2
                                    


Гадаа аль хэдийн харанхуй болоод сургууль дээр манаач ах бид хоёр л үлдчихсэн юм шиг байна. Тэр дэвтэр яг хааччихдаг байнаа.
Сургуулийн цонхоор харан зогстол бутны хажууд дэвтэр харагдах шиг болов.

Би- ашгүй дээ дэвтэр дэвтэр!!
Баярлаж дэвхцэж, урагшилж байгаад цонхоор толгойндоо дийлдээд уначхав. Яагаад ийм бүтэлгүй байдаг байнаа!

Би- ааа! Хөл хөл!

Мөлхсөөр өнөөх бутны хажууд очоод хартал яг мөн байв. Баярлан дэвтрээ энгэртээ наагаад босох гэтэл хөл үнэхээр өвдөөд босож чадахгүй нь. Халаасаа ухан утсаа гарган хадгалсан дугаар луугаа ортол Мингюү, ээж аав л байв. Ким Мингюүгээс тусламж гуйхаас биш.

Би- Гюү~~ би хөлөө эвгүй болгочихлоо!

Мингюү- юу? Хаана вэ? Чи хариагүй юмуу?

Би- сургуулийн гадаа! Хүрээд ирээч тэгэх үү?

Мингюү- наанаа байж байгаарай! Гадаа харанхуй болчихсон байна шүү!

Ашгүй ядаж л ийм үед дуудчих ганц найзтай шүү. Хөл муутай амьтан хаашаа л явах вэ дээ, энэ хавьдаа нэг аятайхан байрлал олоод суухаас биш. Ямартай ч багшид загинуулхааргүй л боллоо. Энэ нэг дөрвөлжин дэвтэрний хойноос явж байгаад сүүлдээ хөлгүй боллоо л доо.

Жон Вонү муу зивүүн амьтан! Зүгээр орхихгүй дээ.

-   Хөөөе!

Би- айн? Хэн бэ? Мингюү юу?

-   Юугаа хийгээд сууж байгаа юм?

Муу хүнийг дурсхаар гэж Жон Вонүгийн талаар бодов уу үгүй юу гараад ирэх юмаа.

Би- салхилж байна! Чи өөрөө юугаа хийж байгаа юм?

Вонү- хоол хийж идэж байна! Хариач!! Харанхуй шөнө сургуулийн гадаах зүлгэн дээр солиотой юм шиг хэвтхээсээ ичдэггүй юмуу?

Хажууд байсан модны мөчрийг нүүрлүү нь шидлээ.

Би- чи намайг босгоод өгдөө!

Вонү- чадахгүй ээ өөрөө бос!!

Жон Вонүгаас гуйж доошоо орох гэж дээ. Вонү сургуулийн хашаанаас гарахаар яваад өгөв. Би ч босох гэж байгаад хөл бүр үнэхээр аймшигтай өвдөн буцаад л газарт унаад өгөв.

Би- ёиооё!

Вонү- чи зүгээр л өвдсөн гээд хэлээд гуйхад болох юман дээр!

Би юм хэлэлгүй газар ширтэн суутал Вонү намайг хоёр гар дээрээ өргөлөө. Буулга гэж хэлэх гэснээ гэнэт дургүй хүрэн ядаж Мингюүг иртэл түүнээр өргүүлэн явахаар шийдлээ. Хихи гарыг нь өвдтөл өргүүлхээ мэдье.

Вонү- чи чинь одоо гахай байгаа бишдээ!

Би- хүн унагаачихваа!

Вонү амьсгаадан арай гэж алхан явна. Өөрөө л сайх хүн болж хүнийг өргөсөн хүн одоо яалтай. Сургуулийн хашаанаас гартал Мингюү гүйчихсэн ирж байв.

Би- Гюү~~~

Вонү Мингюүд намайг үрүүлхэд туслачхаад юу ч хэлэхгүй нөгөө зүг рүү яваад өгөв. Тэгтлээ хүнд байсан юм байхдаа.

Мингюү- чи зүгээр Вонүгаар хүргүүлүүлчихгүй дээ! Намайг дуудаж л байдаг!

Би- би энэ нэг юмтай цуг яваад ямар нэг юм болвол яах юм? Чи ганц найзыгаа авах гээд ирэхэд яах вэ дээ!

Мингюү- маргааш хоол авч өгөөрэй!

Би- тохирлоо!

Ad/ uitgartai bnuu guuyu

•closer•Where stories live. Discover now