열다섯;

167 31 2
                                    


Гар жоохон хөндүүрлэн гараа барин зөөлөн цохин явна. Удаан хугацааны дараа жоохон юм зөөсөн биш гаргүй болох нь л дээ. Маргааш дахиад л буцааж байранд нь тавьна. Шал тэнэг юм.

- Хөөе!

Жон Вонү гартаа чокоэмун (шоколадтай сүү 초코에몽) барьчихсан өөдөөс ирж байв. Энэ сүүлийн үед надтай нэг л дотно харьцаад байдаг болжээ. Яахав, Вонүгийн сайн найз миний сайн найз хоорондоо үерхээд завгүй байгаа юм хойно.

Вонү- за, энийг уучих! Чихэрлэг юм идвэл сэтгэл санаа сайхан болдог доо~

Би- юу вэ, чи намайг зөвлөлийн даргад загинуулхыг харчихаа юу?

Түрүүн буруу газар спикер тавьлаа гээд намайг бүр загинаад, хайгаад олдохгүй нтр гээд чихнээс цус гартал л орилсон. Угаас жоохон хийтэй сурагч гэж сонссон л доо, гэхдээ л. Бодсон бүр дургүй хүрчихлээ.

Вонү- чи тэгээд надтай хэрэлддэг шигээ хэрэлдэхгүй яагаад бүлтэгнээд загинуулаад байсан юм?

Би- чамтай ч яахав цаанаа тайван амар мэдрэмж төрөөд... тэр сурагч бол үнэхээр аймаар! Нэг үг хэлвэл үсдээд авах юм шиг гээд биеэ үл ялиг сэгсрэв.
Вонү инээмсэглэн над руу харах аж.

'Юу вэ...! Энэ өмнө нь мэдрэгдэж байгаагүй хачин мэдрэмж?
Яагаад гэдсэн дотор ямар нэгэн юм гүйлдэж байгаа аятай мэдрэгддэг билээ?
Зүрх хүртэл учиргүй гарч ирлээ..? '

Вонү- болгоомжтой хариарай~ өнөөдөр би чамайг дөхүүлж өгч чадахгүй нь!

Би- а-айн.? А-аан! Б-баяртай!

Юу вэ~ тэнэг Хэми! Үхсэндээ гацаад байгаа юм бэ дээ.
Өнөө сүүг нь задлаж уун өөрийгөө тайвшруулан алхана. Яах аргагүй чихэрлэг зүйл тайвшруулах юмаа.

Би- И ЧАН!!!

Чан- ө! Юун оройтож тарсан юм?

Би- чи өөрөө энд юу хийж яваа юм? Яагаад ингэтлээ хөлөрчихсөн юм? Чи арай ...? Дахиад энд тэнд бүжиглээд яваа юм биш биз?

Чан хоолойгоо засан түрүүлээд яваад өгөв. Ээж аав хоёр түүнийг бүжиглүүлэх дургүй. Боловсролтой хүн болгоно гээд урлагаар яасан ч явуулахгүй гэсэн. Чаны боловсролд юу юунаас илүү анхаарна гээд л сүрхий. Гэвч Чан бүжгэнд үнэхээр их хайртай. Юу ч болсон бүжиглэнэ гээд л нууцаар энд тэнд тэмцээнд ороод л явдаг юм.

Чан- би... сая шалгаруулалтанд орсон юмаа...

Би- хөөе! Ээж аав хоёр чамайг байхгүй болгоно штээ!

Чан- зүгээр л... би хийхийг хүссэнээ хийж амьдармаар байна! Ээж аавын биш миний амьдрал штээ

Тэр ч үнэн. Гэхдээ ээж аавын үг ч оргүй хоосон биш шүү дээ.
Яахав, би гэхдээ Чаны талд орж байгаа л даа.
Хийхийг хүссэнээ хийгээд бүтвэл бүтээд бүтэлгүйтвэл бүтэлгүйтнэ л биз. Харин ч том сургамж аваад л. Өөрийнх нь амьдрал юм хойно.

Чан- мөнгө байна уу? Надад уух юм аваад өг!

Би- цк цк! Энэ картаар ороод аваа! Би тэр сандал дээр сууж байя!

•closer•Where stories live. Discover now