둘;

259 35 1
                                    


Би- ангийн дарга чинь байна уу?

- Аан, Хөөе Юн Жонхан!!

Энэ ангийн ангийн дарга нь энэ хөөрхнөө байсан юмуу, интернет кафе-н гадаа харчихаад ангийг нь мэдэхгүй гутарч байсан чинь хувь тавилангаараа дахиад уулзчихлаа шүү.

Би- ирцээ өгөөч!

Вонү руу хартал бүүр хийцгүйрчихсэн, эвшээсэн шигээ цонхоор хараад зогсож байна. Дургүй хүрэн гар луу нь нэг цохитол муухай царайлаад над руу хараад эхлэв.

Жонхан- Хэми бил үү?

Би- аанхан!

Жонхан над руу инээмсэглэн, миний нэрийг дуудхад нь ёстой хайлаад урсчихсангүй. Ямар ч сайхан хоолойтой юм.

Вонү- хөөе! Явъя! Хурдлаачээ!
Муу мэдрэмжгүй амьтан!

Би- гэхдээ миний нэрийг яаж мэддэг юм?

Жонхан- аан тэр... чиний *** нэр чинь nanhyemida мөн биздээ?

Би- тийн—- арай чинийх gamer1woo юм биш биздээ?

Жонхан хариу хэлэх гэж байтал хонх дуугаран Вонү ч хүн яаруулаад ер сонсож чадсангүй. Нээрэнгээсээ миний тоглоомын хамтрагч Жонхан юм биш байгаа. Мөн байгаасай!

Вонү- чи чинь одоо ирц авах гэж явдаг юмуу? Ангийн даргуудыг нь эргүүлэх гэж явдаг юмуу?

Би- чи өөрөө харин хийх ёстой юмаа хийгээч!! Нэг л их эвшээсэн хүн!!

Вонү- зассс! Наад дэвтрээ багшид өгчихөөд яваарай! гэчхээд түрүүлээд яваад өгөв. Адилхан л явсан баймаар юм, яаж ганцаараа хоолны заал руу явж чаддаг байнаа!

Багш нарын өрөө явах замд ёстой төсөөлөөчгүй зүйл харж орхив. Тэнд зогсож байгаа эрэгтэй эмэгтэй хоёр сурагч миний мэддэг хоёр байх шиг байх юм.

Ким Мингюү, Хан Хэин!!
Энэ хоёр юу вэ? Аль хэдийн хайрын цэцэг ургаад эхлэчихсэн юмуу? Дөнгөж өчигдөр ирээд л үү?

Би- Ким Мингюү!!

Би- юу вэ юу вэ энэ уур амьсгал? Хан Хэин та хоёр ямар холбоотой юм?

Жон Вонүд дургүй болохоор найзыгаа Жон Вонүгийн найзтай цуг байлгамааргүй л байна шүү. Ким Мингюү ч сандраад Хан Хэин нь ч сандраад гүйгээд яваад өгөв.

Би- хөөе! Чи чи дахиж битгий манай найзтай——

Мингюү- тэнэг ээ дуугүй байгаачээ!

Би- хэлээч!! Та хоёр ямар холбоотой юм? Айн айн??

Мингюү санаа алдан юу ч хэлэхгүй л зогсоод байв. Арай ч дээ.. Хан Хэиний араас гүйдэг байсан юм биш биздээ?
Ер нь гүйдэг байсан ч яах вэ дээ, гэнэт юун аймар хардах сэтгэл ихсээд унав.

Мингюү- миний нөгөө чамд ярьж байсан хүн Хэин байхгүй юу?

Би- аайййн? Чиний нөгөө мартаж чаддаггүй экс үү? Бурхан минь!

Мингюүтэй Хан Хэиний талаар ярилцсаар нэг мэдэхэд л хоолны зааланд орчихсон хоолоо аваад зогсож байв.
Хоолны заалны буланд их л дуушуутай хүүхдүүд суугаа бололтой дуу нь хадаад л байв.

Мингюү- тэр Сынчол биш үү?

Би- айн? Юу юм? Таньдаг юмуу?

Мингюү толгой дохичхоод дуу гараад байгаө зүг рүү яваад өгөв.

Мингюү- Чүэ Сынчол!!

- Хөөе! Ким Мингюү!!

Мингюү Сынчол хоёр тэврэлдээд сүрхий. Мингюү чинь анх ийшээ шилжиж ирэхдээ надаас өөр таних хүнгүй шүү гээд л сүржигнээд байсан;;; яг үнэндээ таних хүнгүй нь би л байсан юм байна шт!

Сынчол- Мингюүгийн найз охин уу?

Би- үгүй ээ!! Найз байгаа юм!!

Цуг ширээнд суухыг хэлэн Мингюүгийн хажууд суух гэтэл дургүй хүргэх гэж байгаа аятай хоёр хүний голд очоод суучих юмаа. Аргагүй эрхэнд Вонү гуайн хажууд очоод суулаа.

Вонү- чи нөгөө дэвтрээ аваачиж өгсөн үү?

Би- айн? Юун дэвтэр?

Би- яанааа! Би сая уг нь бариад л явж байсан даа!

Вонү духаа үл ялиг цохин- чам шиг юманд хариуцуулж л байдаг би нээрээ!!

Яанаа! Нөгөө багшийн чухал дэвтрийг нь би хаана гээчихэв? Одоо ч алуулсаан!

Вонү- чи өөрөө заавал олоорой!! И Хэми!!

Жон Вонүгаас тусламж гуйх гэснээ бардам зан хөдлөөд тас гүрийн өөрөө хайхаар гарлаа. Хайран хоол амсаж ч чадсангүй, азгүй юм даа нээрээ. Явсан газруудаараа яван эргэн тойрноо сайтар харах ч амжилт байсангүй.

- Хөөе, И Хэми!

Би- ө! Багшаа хэхэ

- Нөгөө дэвтэр яасан?

Би- а-аан... Во-Вонүд байгаа! Танд аваачаад өгөх байхаа!

Багш толгой дохин яваад өгөв. Яанаа бушуу тэр дэвтрийг олохгүй бол болохгүй нь.

Хогийн савыг хүртэл ухаж үзтэл байхгүй шүү. Хаана тавьчихсан юм бол доо. И Хэми ёстой бүтэхгүй шүү!

•closer•Where stories live. Discover now