열여덟;

181 33 1
                                    


-   Чи гэрлүү нь яваад ирэх юмуу?

Би- би юу? Багшаа би Вонүгийн гэрийн хаягийг мэдэхгүй шт

Багш надад цаасан дээр Вонүгийн гэрийн хаягийг бичиж өгчихөөд өнөөдөр явж ирэхийг даалгалаа. Вонү хичээлдээ ирэхгүй хоёр хоночихсон, ээж аав руу залгасан ч гадаадад томилолтоор явж байгаа гээд олигтой хариу өгөөгүй гээд би Вонүгийн гэр лүү явахаар болчихлоо.

Би- Хэин аа! Чи Вонүтай дотно юм чинь чи Вонүгийнх руу явчих!

Хэин толгой сэгсрэн- өнөөдөр би Мингюүтэй цуг нэг тийшээ явах ёстой! Чи яваад ирээ!

Мингюү руу хартал тэр ч мөн толгой дохин намайг ганцаараа яваа л гэв. Эрэгтэй хүний гэр лүү ганцааранг нь явуулж л байдаг, багш ч дээ! Мингюү ч гэсэн дээ! Хүний ганц найз юм байж!

(Хэмиг явсны дараа)

Мингюү- гэхдээ чи бид хоёрт өнөөдөр төлөвлөгөө байхгүй биздээ?

Хэин жуумалзан- Вонү Хэмид сэтгэлтэй юм шиг санагдаад байнаа!

Мингюү ойлгосон бололтой мөн жуумалзан Хэмигийн араас харах аж.

<<<<<>>>>

Вонүгийн гэрийн гадаа ирэн хэсэг алмайрч зогсов. Ёстой том ордон шиг л юм гээч...! Вонүгийнх ийм баян гэж ёстой бодсончгүй.
Эртхэн мэдээд дотносдог байж л дээ.

Хонхыг нь даран хэсэг зогстол дотор хүн байгаа эсэх нь үл мэдэгдэнэ. Сүүлдээ гараараа байдаг чангаараа тогшсон ч хэн ч гарч ирсэнгүй.
Нэг л муу совин татан холоос гүйж байгаад тэдний гэрийн хашааг арай гэж нэг юм даваад дотогшоо орлоо. Гэрлүүд нь бүгд унтраастай, Вонү гэртээ байгаа юмуу.

Би- Вонү!

Хүн төөрмөөр том юм гээч! Энэ баахан өрөөнүүд дундаас яаж Вонүгийн өрөөг олноо.

Би- хөөе! Жон Вонү! Газар ухаан алдаад уначихсан Вонү байх нь тэр. Сандран очоод л сэгсчээд л алгадаад л сэргээх байдаг бүх аргаа ашиглатал ашгүй ханиалган үл ялиг хөдлөж эхэллээ.

Вонү- х-хэн бэ?

Би- чи хоёр хоног энд ингээд ухаан алдчихаа юу? Зүгээр үү? Чи аймар халуунтай байна штээ!

Вонүг арай гэж түшин орон дээр нь гаргаад хөнжлийг нь нөмрүүллээ. Эхлээд юутай ч халууныг нь буулгах хэрэгтэй болохоор хүйтэн жин, халуун бууруулах эм олох хэрэгтэй.

Би- эмийн хайрцаг чинь хаана байна? гэж хэлж байхдаа ширээнийх нь дээр байгааг анзаарлаа. Вонүгийн хариуг ч үл сонсон яаран эмийн хайрцгийг нь нээтэл ашгүй халуун бууруулах эм байх нь тэр.

Би- энийг амандаа хийчих! Би гялс ус аваад ирье!

Вонүгийн ам руу эмийг нь хийчхээд гүйсээр гал тогооны хэсэгт нь очоод аяганд ус хийгээд Вонүд аваачин өглөө.

Би- чи арай хоёр хоног энд ингээд хэвтсэн юм биш биз?

Вонү ханиалган- мэдэхгүй нь ээ... Түүний уруул үл ялиг шархтай болсон харагдана. Вонү зодоон хийгээд яваад байхаар хүүхэд биш шиг л санагдах юм.

Хүйтэн жин авчран түүний духан дээр тавьчхаад гарах гэтэл тэр гарнаас татан буцаагаад суулгачхав.

Вонү- б-битгий... битгий намайг орхиоч!

Би- а-аан... би орхихгүй ээ! Би зүгээр чамд зориулж цутан хийх гээд! Вонү түр жоохон унтчих за юу! Би дэргэд чинь байж байнаа

Вонү толгой дохин нүдээ аньлаа.
Юутай ч унттал нь дэргэд нь байхаас биш.

Ээжийн хийж өгдөг байсан цутанг ямар азаар би сураад авсан юм. Вонүд л хийж өгөх гээд л байж!

Цутангаа аягалчихаад Вонүгийн өрөө рүү очтол тэр бөх гэхчинь унтаж байв. Үнэхээр өнгөрсөн хоёр хоногт ямар нэг юм болжээ. Ээж аав нь ч байхгүй, энэ том гэрт халдлагад өртсөн юм биш байгаа.

Би- сэрчихсэн үү? Энэ цутанг идчих!

Вонү- чи яаж орж ирсэн юм?

Би- би чинь нисдэг штээ! Аль хурдан идээдэх! Гэрт чинь хулгайч орж ирээгүй биздээ? Яагаад газар хэвтэж байгаа юм?

Вонү цутангаас нэг халбагадаад- Аавдаа цохиулаад ухаан алдчихаж
Сонссон зүйлдээ итгэж ядан түүн рүү хартал тэр байдаг л зүйл аятай үргэлжлүүлэн цутан идэж байх аж.

Вонү- гэнэт...!
Тэвчихгүй нүдэндээ нулимс дүүрэн Вонүг тэврээд авсан юм. Ямар хэцүү байсан бол гэж бодохоор л.

Би- чи манайд байж болно шүү! Манай дүүгийн өрөөнд! Манай ээж аав ч дургүйцэхгүй!

Вонү үл ялиг инээмсэглэн- гэнэт юугаа яриад байгаа юм бэ? Би зүгээр гээд байхад!

•closer•Where stories live. Discover now