열일곱;

186 32 2
                                    


Жонханы хэлсэн газар луу яаран явна. Аав Чан хоёр өчигдөр тоглож байгаад миний сэрүүлэгтэй цагийг нэг цагаар хойшлуулж тавьсныг нь мэдэхгүй бараг л хоцрох шахсан. Азаар ээж цаг анзаарч хараад л би одоо гүйж явна.

"Жонхан аа!"

Жонхан ирчихсэн зогсож байв. Жонханыг дүрэмт хувцастай л байнга хардаг байсан, энгийн хувцастай харахад ёстой алдартан шиг л харагдаж байна.

"Яагаад ингэтлээ амьсгаадчихсан юм?"

"Аан... цагаа буруу хараад л! Яг нэг минутын өмнө ирлээ! "

Жонхан- амттай юм идэх үү?

Би толгой сэгсрэн үл ялиг санаа алдлаа. Ээж аав хоёр л эмэгтэй юм байж хэтэрхий идлээ гээд загинаад байсан юм. Амттангаа багасга л гээд бас сайн загинуулсан.

Би- таргална штээ! Дэмий!

Жонхан үл ялиг инээмсэглээд- амттай юм жин нэмдэггүй гэж мэдэхгүй юу? Зүгээрээ өнөөдөр сүүлийн удаа гээд л идчих!

Би- заза, явъя!

Бөөн баяр болон Жонханыг чирээд л амттаны газар луу яарлаа. Жонхан хойно инээх нь мэдрэгдэнэ. Энэ намайг шоолоод байгаа юм байх даа!

Би- чи гэхдээ яагаад надаас болзоонд явах талаар асуусан юм?

Жонхан- чи болохоор л!

Хацар ягааран өөрийн эрхгүй цонхны зүг харлаа. Энэ, өөрийгөө ийм царайлаг гэдгийг мэддэг болохоороо л иймэрхүү тоглоом хийдэг байх даа.

Жонхан- нээрээ... Хэми нөгөө—-

- 213 дугаартай үйлчлүүлэгч захиалгаа аваарай!

Би-ө! Манайх! Би яваад ирье!

Жонхан руу явах замдаа эргэж хартал тэр санаа алдах нь харагдав. Яасан юм бол, ямар нэгэн хэцүү зүйл тохиолдоо юм байх даа. Түрүүнээс хойш л байс гээд л санаа алдаад л, нүд нь нэг л гунигтай. Гэхдээ одоо амттай юм идчихвэл зүгээр болчихно доо.

"Хэми, надад хэлэх юм байна!"

Идэж байсан донатаа ширээн дээр тавин Жонхан руу төвлөрөн суулаа. Тэр үнэхээр чухал зүйл хэлэх гэж байх шиг болохоор нь л.

"Би.. чамд сайн! Зүгээр л чиний байгаа байдал намайг татсан!

Гэхдээ.. надтай үерхээч гэж гуйхгүй ээ! Би дараа долоо хоногт шилжиж байгаа! Харин жилийн дараа эргэж ирнэ, хэрвээ тэр үед чи ганц бие байвал би чамайг гуйнаа!"

Сонссон зүйлдээ итгэж ядан түүн рүү хартал тэр тоглосон шинж үгүй над руу нүд цавчилгүй инээмсэглэн сууна. Амны цаасаар амыг минь тойруулан зөөлөн арчиж өгчихөөд нүдээрээ инээмсэглэлээ.

Би- Жонхан аа... нөгөө... тэгэхээр... чи хаашаа явж байгаа юм?

Жонхан- нууц! Намайг байхгүйд сайн идээд сайн байж байгаарай!

Би толгой дохитол тэр явах ёстойгоо хэллээ.
Жонхан руу харан зогстол тэр эргэж хүрч ирээд намайг чанга гэгчинь тэвэрчихээд буцаад явчихав.

Тэр яагаад буцаж ирэхгүй юм шиг санагдаад байгаа юм бол...?

>>>>><<<<

Гэрлүү ортол Чан газар өвдөг сөгдөн суучихсан ээж аав хоёр толгойгоо бариад буйдан дээр сууцгааж байв. Чан баригдчихсан бололтой.

Ээж- И Хэми! Чи мэдэж байсан уу? Чаныг шалгаруулалтанд орсныг?

Би- айн? Т-тийм үү?

Ээж над руу дэр шидэн- чи бас жүжигчнээр шалгаруулалт өгөө юу? Ийшээ суу чи!

Чан- ээж аав! Би үнэхээр үнэхээр хичээж байгаад заавал алдартай болноо! Гуйж байна! Намайг бэлтгэгдэгч болгооч дээ тэгэх үү?

Ээж аав хоёр зөвшөөрөх шинж ер байхгүй л харагдана. Чан харин болих шинжгүй.

"Ээжээ, ааваа! Зөвшөөрчихөөч дээ! Чан ингэтлээ хүсэж байхад! "

Ээж санаа алдан босоод явчихав. Аав араас нь орон Чан хөлөө жийн газар суулаа.

Би- хөөе! Чи тэнцчихсэн юмуу?

Чан толгой дохин- намайг өмнөх бэлтгэгдэгч сонбэ нартай танилцуулсан! Дотор нь хэн байсан гээч! Сынчол сонбэ!

Би- айн? Чи тэгээд итгэлтэй байна уу?

Чан толгой дохин- би заавал алдартай дуучин болоод тайзан дээр зогсмоор байна!

Ad/ Hannie out

•closer•Where stories live. Discover now