스물넷;

188 35 1
                                    


Тэврэлдэж байгааг нь харж байгаагаа баригдах дөхөн доошлон хаашаа ч юм хурдаа аван гүйж эхлэв. Юми ч Вонү ч аль аль нь буруугаар ойлгочих байх, эхлээд нэлээн сайн холдхоос биш.

Нэлээн гүйсний эцэст яах аргагүй амьсгал давчдан зогслоо. Би өөрийгөө ёстой ийм хурдан гүйдэг ч гэж мэдсэнгүй. Эргэн тойрноо хартал мэдэхгүй газар, баахан модон дунд би ганцаараа зогсож байв.

'Юу вээ- И Хэми! Яаж буцах юм болоо-'

Харанхуй ч болчихсон, таньж мэдэхгүй газар яг юугаа л хийж явна даа.

Гэхдээ— Жон Вонү үнэхээр зөвшөөрчихөж байгаа юм байхдаа? Өнөөдрөөс ингээд Юми Вонү хоёр хосууд уу?

'И Хэми! Яагаад ингэж хоосон оргиод байгаа юм? Цээж хөндүүрлээд—- арай өвчтэй болж байгаа юм биш биз?'

Гэнэт л цээжээр хөндүүрлэн өвдөөд өөрийн эрхгүй газар өвдөглөөд суучхав. Нүдэнд нулимс ч дүүрээд—- ийм үед Жон Вонүтай зодолдож байсан үеүүд бодогдоод унах нь тэр.

"Муу тэнэг! Ийм үед яагаад тэр хүнийг—- яагаад тийм хүнийг бодоод байгаа юм бэ!"

Толгой руугаа цохин нулимсаа нудраад байрлаж байгаа газраа олохоор чигээрээ явж эхлэв.

<<<<<<

-   Хэин а~ Хэмиг харсан уу? Та хоёр чинь нэг өрөө биздээ?

Мингюү Хэиний хажууд очиж суунгаа ийн асуувал Хэин мөрөө хавчин өрөөнөөсөө нэлээн эрт гарсныг хэллээ.

Мингюү- энэ одоо хааччихсан юм бол? Утас нь ч холбогдохгүй!

Хэин- багшид хэлэх юмуу?

Вонү Юми хоёр цугтаа ирж байгааг харсан ангийнхан нь уулга алдацгаан тэр хоёрыг холбон ангийн хоёр дахь хосууд гээд орилцгоох аж.

Вонү- тийм юм биш ээ~ ингэхэд Хэми хаачсан юм?

Вонү Мингюү рүү харангаа асуувал Мингюү мөрөө хавчив. Вонү хөмсөг зангидан өрөөнд нь очин үзтэл байсангүй. Хүүхдүүд цугларсан газарт Хэмигийн нэрийг дуудан орилох ч амжилт олсонгүй. Алга болсныг нь ойлгож багшдаа ч хэлэлгүй эргэн тойрноосоо хайхаар гүйгээд явчихав.

Сүнён- Вонү!! Жон Вонү!! .... Энэ одоо бас хаашаа ингэтлээ—- ааа!

Сүнён ч мөн Вонүгийн араас гүйн түүнээс хаашаа явж байгааг нь асуух аж.

>>>>>

Халаасанд чихэрний цаас дугаран, аваад хартал Вонүгийн өгсөн иштэй чихэр байв. Идэх хүсэл ерөөсөө ч төрөлгүй хогийн сав руу чулуудчихав.
Зугтахдаа чулуунд хөлөө цохисноос болон нэг хөлөө чирэн арай гэж доголон явна. И Хэми ч ёстой өөрөө өөртөө л төвөг удах юм даа!

Гадаа бүр ч харанхуй болж эхлэн замын гэрлийг л даган хаашаа ч юм явж байлаа. Азгүйгээр эндээ ингээд үхвэл яан——

-   И ХЭМИ!!

Баярлан гараа даллан дороо дэвхцэн хэнийг ирж байгааг сайтар хартал Вонү Сүнён хоёр ирж байгаа харагдав.
Жон Вонү яах гэж...?

Би- аш—— хөөе! Вонү үгийн ч зөрүүгүй намайг шууд тэвэрчихэв. Зогтусан зогсож байгаад Вонүг өөрөөсөө түлхэн үл ялиг холдон зогслоо.

Тэр одоо найз охинтой.

Вонү- хөлөө яачихсан юм?

Би- цохичихсон!

Вонү доош суун- үүрүүлчих!

Би- үгүй ээ! Б-би Сүнёнийг түшээд явчихъя! гээд Квон Сүнёний гарнаас сугадан явж эхэллээ.

Жон Вонүтай ойртож болохгүй байх Юми буруугаар ойлгочихно.

•closer•Where stories live. Discover now