스물아홉;

182 37 1
                                    


Би- тавиач ээ! Та хоёр!!

Чихмэл тоглоомоо булаацалдаж байгаа цэцэрлэгийн хүүхдүүд аятай хоёр талаас гарнаас татаад бүр хорин минут өнгөрлөө.
Сүүлдээ дургүй хүрэн Вонүгийн хөл рүү цохиж орхилоо.

Би- хоорондоо учраа олооч! Би хурдан харих ёстой!

Байдгаараа муухай хараад тэр хоёроос нэг юм холдлоо.

#Writers_POV#

Вонү- чи Хэмид сайн юмуу?

Жонхан- тийм бол? Та хоёр чинь нэг нэгнийгээ үздэггүй биздээ? Гэнэт яагаад байгаа юм?

Вонү хөмсгөө зангидан- би чамаас урьтаад үерхэх санал тавьчихсан! Тэгээд ч Хэмигийн сэтгэлд чи биш би байгаа! Тийм болохоор—- одоо боль!

Вонү Хэмигийн араас гүйгээд явчихав. Жонхан хэсэг араас нь харж байгаад санаа алдан эсрэг зүг рүү нь яваад өгөв.

Жонхан өнгөрсөн хугацаанд гэр бүлийнхнийхээ төлөө өөрийгөө хойш тавин ажилласан. Сургуулиасаа хүртэл гаран байж өдөр шөнөгүй янз бүрийн л ажил хийсээр ирсэн юм. Арай гайгүй эрх чөлөөтэй болсон үедээ Хэмиг хайж ирсэн нь энэ байсан юм.

•••

- Хэми!! И Хэми!!!

Жон Вонү бүр чихэвч давж орилож гүйсээр хажууд амьсгаадан ирэх нь тэр.

Вонү- хүргээд өгье! Гадаа харанхуй болчихсон байна!

Би- тэгээ тэг! Өөрөө л мэд!
Надад дахиж Вонүтай хэрэлдэж зодолдоод байх хүч байсангүй. Зүгээр л түүнийг зөнд нь орхисон юм.

Оюутан насны хайр дурлал, найз нөхөрлөл тав дахь өдөр хаана явдаг юм болдоо...?

Вонү- чи надад дургүй болчихсон юмуу?

Би- яагаад тэгж бодсон юм?

Вонү- чиний надтай харьцаж байгаа чинь л.. нэг л хөндий- хоёулаа хэрэлддэг байхдаа ч ийм байгаагүй шт?

Бишүүрхээд байгаа юм гэлтэй биш. Юу гэхээ үл мэдэн Вонү руу нуруугаа харуулан зогслоо. Цээжин дээр байгаа том чулуу үл ялиг томрох мэдрэмж төрөв.

Эвгүй орчин бүрдэн дахиад л зугтаах санаатай гэрийн зүг явах гэтэл Вонү гарнаас барин зогсоолоо. Вонүг гаранд хүрэхэд нь биеэр цахилгаан гүйгээд эхлэв.

Вонү- намайг битгий ..үзэн ядаач...?

Би- би чамайг үзэн ядаагүй Вонү! Би одоо харих ёстой! Дараа хоёулаа ярилцая!

Вонүгийн гарыг тавиулаад хурдан хурдан алхан явна. Хайртай гэдгээ мэдсээр байж түлхээд байгаа би л тэнэг нь юм. 800 хоногийн дараа шууд л тэврээд авах нь бас л сонин. Дараагийн удаад Вонү ойртвол би ч мөн ойртоод л үзэхээс биш.

•closer•Where stories live. Discover now