스물셋;

186 33 1
                                    


Вонү Хэмиг хэний талаар яриад байгааг маш сайн мэдэж байлаа. Мөн энэ талаараа ердөө ганцхан хүнд хэлснээ ч санаж байсан юм.

Вонү- Квон Сүнён! Аятайхан хэлж байгаа дээр үнэнээ хэлээрэй!

Сүнён орны доор орж нуугдан Вонүг явахыг хүлээнэ. Вонү ч мэдсэн үү гэлтэй орон дээр нь очоод суучхав. Сүнён амьсгаагаа түгжин байж байгаад тэвчилгүй чанга амьсгалж орхив.

Вонү- гараад ир!

Сүнён орны доороос цухуйн- найзаа~ зүгээр л чамайг ингэж байгаад алдах вий гэсэн найзын сэтгэлээр л туслах гээд л... найз нь айн! Чамайгаа бодсон доо—-

Вонү- Хэмид би сэтгэлээ илчлэх бодол байхгүй ээ~

Сүнён гайхан учир шалтгааныг нь асууж эхлэв. Вонү санаа алдан чимээгүй сууна.

>>>>

Юмигийн хийх үйлдэл бүрийг дагуулж харан, түүнийг хэзээ гарах бол гэж хүлээн сууна. Үнэхээр Вонүд сэтгэлээ илчлэх гээд байгаа юм байхдаа-

За больж үз! И Хэми! Өөр юм бод! Вонү хэнтэйгээ яах нь чамд хамаагүй! Тэр бол чиний дайсан! Тийм! Тэр бол дайсан!

Хэин- Хэми! Утасны цэнэглэгчээ зээлүүлээч

Хэинд цэнэглэгчээ өгчихөөд өрөөнөөс түр гарлаа. Оройн галын наадам хүртэл нэлээн зай байна. Гадаа гарч бодол санаагаа цэгцлэх минь.

Тэнгэр харж үүл тоолж суусаар хүзүү өвдөн эргэн тойрноо ажиглангуй сууна.
Тагтаа ч бүр бид нараас айхаа больж дээ, бид нар бараг айгаад байгаа юмуу хаашаа юм.

- Юу хийж суугаа юм?

Вонү хажууд ирээд суучхав.

Би- зүгээр л...

Вонүд Юмигийн талаар хэлэх ёстой юу... ер нь юу ч гэх юм бэ дээ, больё доо.
Бидний дунд чимээгүй байдал хэсэг үүсэн би ч өрөө рүүгээ орохоор зугтах гэж байтал Вонү ам нээлээ.

Вонү- юу... иштэй чихэр идэх үү?

Би- айн? Сонссон зүйлдээ итгэж ядан түүн рүү хартал надад уут дүүрэн иштэй чихэр өглөө. Намайг шүд нь өвдөөд хичээлдээ битгий ир гээд байгаа юм биш үү дээ.

Вонү- удахгүй галын наадам ч эхэллээ— тэнд уулзая! гэчхээд бараг л гүйсээр яваад өгөв.
Юу болоод өнгөрчихөв? Чихрэндээ хор хийчхээгүй байгаа-

Галын наадам болох газарт очин Жихүний хажууд суух гэж байтал Вонүгийн найз гэгдэх Сүнён миний хажууд суу гээд унав.

Сүнён- Вонү гэхдээ хааччихав?

Би- багш нарт мод зөөж тусла—— би ойрхон явчихаад ирий!

Гэнэт Юми сэтгэлээ илчилнэ гэж байсныг санасан юм. Хэинээс Юмиг хаашаа явсныг асуугаад тэр газар луу нь яагаад ч юм хурдлан гүйж эхэллээ.

Вонү Юми хоёрыг цугтаа байгааг анзааран гялс модны ардуур нуугдан юу ярьж байгааг нь сонсох гэж хичээлээ.

'Юми үнэхээр сэтгэлээ илчихлээ...! '

Вонүгийн хариуг хүлээн суутал юу ч сонсогдохгүй байв. Гайхан өндийн тэдний зүг хартал Юми Вонүг тэвэрчихсэн зогсож байв.

•closer•Where stories live. Discover now