스물다섯;

182 35 2
                                    


Writer's pov•

"Хэми~ "
Вонү Хэмиг ирж байгааг харан гараа даллан дуудах ч Хэми түүнийг хүн ч гэж тоолгүй хурдан алхсаар хажуугаар нь гараад явчихав. Зугаалганд явж ирснээс хойш Хэми Вонүгаас зугтаад байгаа нь илт.

Вонү санаа алдан түүнд зориулж хийж ирсэн бялуугаа буцаагаад шүүгээндээ хийчхэв. Бараг л хоёр долоон хоногийн дараа тэдний төгсөлтийн баяр болно. Вонү санаа алдан, тархи нь төгсөөд хурдан явахыг хүсэх бол зүрх нь Хэмигийн дэргэд үүрд байхыг юу юунаас хүсэх нь хэцүү.

Хэми, ангидаа орон хурдан хурдан цохилох зүрхээ тайван байхыг тушаан урт урт амьсгаа аван өөр юм бодох гэж хичээнэ.
Вонү Юми хоёрыг үргэлж л цугтаа байхад нь харж таардаг тэрээр, үнэхээр л тэднийг хосууд болчихсон гэдэгт бат итгэж орхисон.

'Боль! И Хэми! Байтлаасаа найз охинтой хүнд дурлаж тэнэгтэх гээ юу!'

Хэми сэтгэлээ барих гэж хичээн, өөрийгөө сатааруулж өөр хүнтэй ч харьцаж үзсэн. Гэвч түүний бодолд Вонүгийн талаар яаж ийгээд л ороод ирчих нь хэцүү.

"Хэми, Чаны дэбют хийх өдөр хэзээ гэнэ?"

"Юу гэж тийм хурдан хийх вэ дээ! Цаадах чинь сүүлийн үед утсаар ч  ярихгүй байгаа! Хмм, санаа зовох л юм"

Чан бэлтгэлдээ анхаарна гэснээс өөр зүйл хэлэлгүй утсаа таслаж, тэр өдрөөс хойш дахиж залгаагүй. Бэлтгэгчийн амьдрал хэцүү гэдгийг Сынчолоос сонссон Мингюү Чанд санаа зовох ч хажууд нь Сынчол байгаа учир санаа нь амарна.

<<<<<

Интоорийн мод цэцэглэж, газраар хөглөрсөн ягаан өнгийн дэлбээ  үзэгдэнэ.

Өнөөдөр тэдний төгсөлтийн баярын өдөр.

"Аль хамтдаа зургаа даруулахгүй юмуу~?"

Хэми Мингюү хоёр Хэинийг голдоо оруулан тэр гурав цугтаа зураг даруулан зогсоно. Тэдний зургийг даран зогссон Вонүг Хэин дуудаж тэр дөрөв хамтдаа зургаа дарууллаа.

"Ингээд их сургуульд орох нь ээ!"

Мингюү Хэин хоёр баярлан дэвхцэж, хамтдаа байр түрээслэх болсноо албан ёсоор зарлалаа. Харин нөгөө талд, Вонү Хэмид сэтгэлээ илчлэх цагийг хүлээн зогсох бол Хэмигийн нүдэнд Вонүгийн уруулан дээрхи шарх тусан элдэв юмсыг бодогдуулах аж.

Хэми- ингээд төгсчихлөө шүү... чи ёстой мундаг юмаа~ яаж төгстлөө нэгдүгээр байраа хадгалж чаддаг байнаа!

Вонү үл ялиг инээмсэглээд- Хэми~ өнөөдөр орой завтай юу?

Хэми сандран юу гэхээ үл мэдэн самгардах зууртаа Юмиг Сүнёнтой тэврэлдэн зураг авхуулж байгааг анзаарав.

Хэми- хөөе—- Юми чамтай үерхдэг биш юмуу?

Вонү гайхан толгой сэгсрэн- Сүнёнтой үерхэж байгаа штээ! Тэр юу гэж?

Хэми амаа даран тэр хугацаанд шал дэмий зүйл хийсэн өөртөө дургүй нь хүрж байв. Бас сая л санаа нь амрах шиг томоо инээмсэглэн Вонүтай орой уулзхаар тохирлоо.

>>>>>

Хэми Вонүтай уулзхаар тохирсон газартаа очин, цагаа хартал тэр 30 минутын өмнө ирсэн байв.

"Хэми!" Вонү сандарчихсан байдгаараа гүйсэн бололтой амьсгаагаа даран зогсоно.

"Чи яагаад ийм эрт ирчихсэн юм?"

"Зүгээр л... э-энэ хавиар явж таараад!"

Вонү толгой дохин үүргэвчнээсээ Хэмигийн дуртай гэж байсан бүх амттанг хийсэн хайрцгаа түүнд өглөө. Хэми гайхан яагаад ийм юм өгч байгааг асууж эхлэв.

"Би.. гадагшаа явж байгаа"

Хэми зогтусан Вонү руу том нүдлэсээр гацаж орхив. Вонү Хэми рүү ойртон зогслоо.

"Дөрвөн жилийн дараа... намайг эргэж ирэхэд.. чи тэр үед ганц бие байвал... намайг хүлээж авах уу?"

Хэми юу гэж хэлэхээ үл мэдэн Вонү руу ширтэн зогсоно. Тэр яагаад өөрт нь ойртсон болгон яваад байгааг гайхан басхүү өөрийгөө буруутгангуй зогсоно. Тэгж андуураагүй бол яах байсан бол гэх харуусал...

"...тэгье ээ! "

Вонү инээмсэглэн Хэмиг тэвэрлээ. Хэми Вонүгийн энгэрт шигдэн дахиж уулзах тэр өдрийг аль хэдийн хурдан болохыг хүсээд эхлэв.

•closer•Where stories live. Discover now