열여섯;

185 31 3
                                    


Мингюү- чи өөрөө яагаад тэгвэл Чүэ Сынчолын гарнаас барьчихсан байсан юм?

Хэин- юу гэж байгаа юм? Барихгүй тэгээд яах юм? Тэр аймаар дээрлэхдэг хүүхдүүд чинь намайг айлгаад байхад!!

Энэ хоёр маань юу болоод өглөөний 08 цагаас эхлүүлээд учиргүй өндөр дуугаар хэрэлдээд унав даа. Мингюү Хэин хоёрын дуу бие биенээсээ дээгүүр гарах гэж хичээж байгаа аятай л, улам л дээшлээд байдаг шүү.

Вонү ангид орж ирэн цүнхээ тайлснаа шивнэн юу болсныг асууж эхлэв. Би ч юу ч болоод байгааг сайтар мэдээгүй болохоор мөрөө л хавчлаа.

Мингюү- И Хэми! Гаръя!

Хэин- Жон Вонү!!!

Мингюү бүр багтрах гэж байгаа аятай л хүнд хүнд амьсгаадан тогтож чадахгүй ийш тийшээ холхин алхана.

Би- юу болсон юм бэ дээ?

Мингюү- үгүй ээ....! Хан Хэин Чүэ Сынчол хоёрыг хөтлөлцөөд ирж байхыг харсан өнөөдөр!

Би- айн?

Мингюү- Сынчолоос сонсход Хэинийг өөр сургуулийн дээрэлхүү сурагчид өдөж хоргоогоод байхаар нь өөрийнхөө найз охин гэж хэлээд аварсан юм байх!

Хмм. Чүэ Сынчол Ким Мингюү хоёр их л сайн найзууд даа. Яагаад тэгтлээ хардаад уурлаад байгаа юм бол доо.

Би- чи Хэинд итгэдэггүй юмуу?яагаад ингэтлээ уурлаад байгаа юм?

Мингюү санаа алдан хажууд ирэн суулаа.

Мингюү- зүгээр л... жинхнээсээ үерхчих вий гэж айгаад л

Би- тэнэг шт! Зүгээр л итгэ! Хэин чамд зөндөө их хайртай!!

Мингюү ч санаа алдан тэндээ суун үлдлээ. Би нээх хүнтэй үерхэж үзээд хардаж явсан биш, чимээгүй л байя даа. Дандаа хаягдаж явсан юм хойно.

Автомат машинаас ундаа авах гээд явтал Вонү нөгөө ангийн охинтой цуг сүрхий инээгээд зогсож байв. Нөгөө охин нь учиргүй нүүрээ дарж инээснээ Вонүгийн биенд хамаагүй хүрээд л ...?
Жон Вонү юу вэ?

Бишээ! И Хэми чи өөрөө харин юу вэ? Юундаа уурлаад байгаа юм! Зүгээр л явж ундаагаа уу!

Вонү- Хэм——

Түүнийг хараагүй царайлан бараг л гүйсээр хажуугаар нь зөрлөө. Би сүүлийн үед ёстой галзуурч байх шиг байна. Дотор эрхтнээ нэг рентгенд харуулахгүй бол юу ч болоод байгаа юм, халуу дүүгээд л, эрвэгнээд л.

- Хүүе! Юу тэгтлээ бодоод урдхаа ч харахгүй яваа юм?

Жонхан гарнаас татаж зогсоосноор хана мөргөх аюулаас намайг аварлаа.

Би- юу ч бишээ~

Жонхан- хичээл удахгүй эхлэх гэж байхад хаачих гэж байгаа юм?

Би- уух юм авах гээд л

Жонхан- нөгөө... маргааш амралтын өдөр штээ... чи завтай юу?

Би- маргааш хийх юм байхгүй ээ, яасан?

Жонхан- тэгвэл хоёулаа болзоонд явъя!

Зогтусан түүн рүү нүдээ цавчилгүй харах ч тэр тоглосон шинжгүй байв. Царайлаг залуутай цуг болзоонд явж байвал би л баярламаар юмсан.

Жонхан- орой зурвас бичье!

Ягаарах хацраа даран анги руугаа яарлаа. Маргааш юу өмснөө—-

Вонү- чи хүн дуудаад байхад яагаад сонсохгүй өнгөрөөд явчихав даа?

Би- яасан?

Вонү- хүүе чиний хацар чинь улаан болчихож! Халуураад байгаа юмуу? гэснээ учиргүй ойртон нүүрэнд хүрээд эхлэв. Сандран түүний гарыг түлхээд хажуугаар нь гарах гэтэл гарнаас барин зогсоох нь тэр.

Би- яав аа?

Вонү- маргааш юу хийх юм?

Би жуумалзан- эгч нь болзоотой!

•closer•Where stories live. Discover now