'Wonwoo' (1)

236 37 8
                                    


"Чиний амьдралыг би шийднэ! Яг одоо онгоцонд суу!"

Би дахиад л санаа алдахаас өөрийг хийж чадсангүй.
Аавынхаа өөдөөс сөрж, хайртай хүнийхээ дэргэд үлдэх зориг надад байсангүй. Дэмий л жолооч ахын араас даган машинд суулаа.

Хэмитэй авхуулсан зургаа сүүлийн удаа гээд харж аваад устгахаар зориг шулуудлаа.

Дөрвөн жилийн дараа би Хэми дээр очиж чадах эсэх минь эргэлзээтэй. Тэгчихээд хоосон амлалт үлдээчихдэг...

"Ирчихлээ, хурдан орохгүй бол таны суух онгоц хөөрөх нь!"

Яагаад ч юм хурдан хөдлөн байдгаараа хурдан явсаар дотогш орсон юм. Дахиад л аавад чичлүүлж загинуулж зодуулахгүй л гэсэн дээ.

'Атаархаж байна'

Төгсөлтийн аялал гээд явж байгаа хэсэг бүлэг үеийн хүүхдүүдийг хараад цаанаасаа л атаархал төрөн санаа алдаж орхив. Би ч бас тэдэн шиг баймаар байна.

Өдөр бүр дүн доошилчих вий, аав ээж уурлачих вий гэж айх айдасгүйгээр... зүгээр л бусад шиг хайр дурлалын асуудлаас болж шаналж үзмээр л байна.
Хачин ч Хэмиг уйлж байхыг нь дандаа харчихдаг байж билээ. Хэрэлдэж муудалцдаг ч хавдсан нүдийг нь харж санаа зовж, зайрмаг хүртэл ширээн дээр нь нууцаар тавьдаг байж билээ.

Хэмигийн хариу үйлдэл өхөөрдөм болохоор ... түүнд бүгдийг л хийж өгмөөр санагддаг байсан.

Гэхдээ... цээж хөндүүрлэх зүйл алга. Ядаж л сэтгэлтэй гэдгээ хэлчихээд явж байгаа юм хойно.

Буух ёстой газраа ирэн аажуу ачаагаа аван гарвал, миний нэртэй пайз барьсан миний үеийн бололтой эмэгтэй зогсож байв. Аавын хэлээд байсан миний 'шийдэгдсэн амьдрал' магад энэ эмэгтэй биз.

"Вонү мөн биздээ? Уааа~ зурган дээрхээсээ царайлаг юмаа~"

Яагаад ч юм, хүйтэн хөндий хандаад байвал энэ эмэгтэйн талаас ч эсэргүүцэх биз ухааны юм бодогдоод унав.
Түүнд хариу үйлдэл үзүүлэлгүй зогсвол тэр инээгээд л өөрийгөө танилцуулах нь тэр.

"... хоёулаа байрлуугаа явах уу?"

"Чи бид хоёр цугтаа амьдрах юмуу?"

Эмэгтэй эрэгтэй хоёр хүн нэг дор амьдрана гэдэг байж боломгүй. Бие биенийгээ танихгүй бол бүр ч...

Юри толгой дохин надтай нэг сургуульд явна гэдгээ ч хэллээ.
Би хариу хэлэлгүй харцаа өөр тийш нь болговол тэр ч ашгүй байрлуугаа хурдан явахыг хэллээ.

Би энд баймааргүй байна, хувиа хичээж байгаа гэдгээ мэдэж байгаа ч ... Юри биш Хэми байсан ч болоосой.

•••

Вонү хоёрдугаар курс. Юритэй цугтаа амьдарч байгаа ч тэд хоорондоо бараг л юм ярьдаггүй хэвээрээ. Гэвч сүүлийн үед Вонү тав дахь өдрийг алгасахгүй гарч, энд тэндхийн клуб хэсдэг болсон.Юри энэ талаар өөрийнхөө танилаас сонссон бөгөөд түүнд санаа зовж байгаа гэдгээ хэлсэн ч Вонү үл тоосон.

"Вонү... чи яагаад ингэтлээ согтчихоо вэ?"

Хөл дээрээ олигтой ч тогтож чадахгүй арай ядан хана налан зогсох Вонүг Юри гуйвж дайвсаар өрөө рүү нь оруулан орон дээр нь хэвтүүллээ.

"... Хэми? ... Хэми!!"

Вонү амандаа бувтнан Юри юу гэж байгааг нь сонсох гэж хичээн түүн рүү ойрттол Вонү Юриг тэврээд авав.Юри сандран таг гацаж орхих бол Вонү Хэмиг дуудаж орилон Юриг андуурч орхин тэвэрсэн нь энэ аж.

Юри санаа алдан Вонүг хайртай хүн байгаа гэдгийг тэр өдөр мэдсэн юм.

"Чи.. Сөүл рүү буцвал яасан юм? "

Вонү дотроо засах санаатай гал тогооныхоо өрөөнд гоймон чанан зогстол Юри хажууд нь ирсэн байх аж.
Гайхан Юри рүү харах бол Юри үл ялиг инээвхийлэв.

"Чамд ... хайртай хүн байгаа биздээ? Чи яв! Хайртай хүнийхээ араас оч! .. Хэми гэсэн байхаа? Гоё нэртэй юмаа~ та хоёр хуримаа хийхдээ заавал намайг уриарай!!"

"Чи яаж мэдсэн юм?"

"Зүгээр л... чи согтхоороо эрүүл байгаагаасаа илүү яриа юм билээ"

Тэдний дунд чимээгүй орчин үүсэн Вонүгийн гоймон ч болон идэхээр ширээнд суулаа. Харин Юри цонхоор гадаах орчинг ширтэн зогсоно.

"... би чамайг хэлэхгүй дээ! Энд байгаа л гээд байя! "

"Үнэхээр үү?"

Юри өөрийн мэдэлгүй, зөвхөн өөртөө сонсогдхоор санаа алдаж орхив.

Харин Вонүгийн нүд гэрэлтэж ирэн юун гоймон манатай баярлан Юрид баярласнаа хэлээд хэт хөөрсөндөө түүнийг тэвэрчихээд өрөө рүүгээ гүйчхэв.
Юри хүүхэд шиг хөөрсөн Вонүгийн араас харан зогсоно.

Юри Вонүгийн зургийг ээж нь үзүүлэх үед л түүнтэй цугтаа байгаагаар төсөөлөөд эхлэсэн юм. Өөрийнх нь үеийн эрэгтэй, царайлаг өөртэй нь хуримаа хийх хүсэлтэй байгаа гэдгийг сонсоод тэр үнэхээр баярлаж, сугалаанд хожсон аятай л байсан нь саяхан.
Гэвч Вонүгийн харц Юригийн бодлыг өөрчилж, яаж ч байсан энэ залуу надтай адилхан баярлаж байгаа биш юм байна гэдгийг ойлгож орхисон.

Ad/Вонүгаа хэдүүлээ хэрхэн ямархуу байсныг бас тэ мэдээд авбал~

+за өнөөдөр шинэ хэсэг өгнөө>< арай л давраад аягүй удаан мурьлаа

•closer•Where stories live. Discover now