열둘;

206 33 1
                                    


Би- сургуулийн өдөрлөгөөр манайх тэгээд яг юу хийх юм бэ?

Дараагийн дараагийн дараа долоо хоногт сургуулийн өдөрлөг болно. Тэр өдөр сургуулиа сурталчилах маягийн юм хийх өдөр л дөө. Анги болгон өөр өөрийн хэв маягтайгаар янз янзын юм хийдэг юм л даа. Өмнө жил манайх аймшгийн өртөө маягийн юм хийгээд их од болсон л доо, хүний хөл тасрахгүй зовж үхэхээ л шахсан.

Ёоү- нөгөө... манай сургуулийн нүүр царайнууд манай ангид ихэнх нь байгаа юм чинь кафе маягийн зүйл хийгээд бонусанд нь тэр хэдтэй цуг зураг даруулах боломж олговол яаж байна?

-    Нүүр царай гэж...? Вонү Мингюү хоёр уу? Эмэгтэйгээс Хэин үү?

Би- хөөе би яасан юм би!!

-   За больё доо! Орж ирэх хүүхдүүд үргээгээд хаячих нь!

Хажуудаа байсан Вонүгийн цүнхээр Жихүний толгойг сайн гэгчинь цохиж авлаа. Хан Хэин бид хоёр адилхан л хөөрхөн байхад хмммм!

Ярилцасны эцэст ямар ч шийдвэрт хүрч чадалгүй тарах боллоо. Ангийн багш бүгд бодож ирээрэй л гэсэн.
Вонү бид хоёр тараад номын сан орох ёстой. Сургуулийн сайн дурын ажилтан гэж дээ сайн дурын зарц л болдог юм дөө.

Би- чи зүгээр үү?

Вонү- яасан?

Би- хар хөлс чинь цувраад, халуураад байгаа юм биш үү? Эмчийн өрөө рүү явах хэрэгтэй юм биш үү?

Вонү эсэргүүцэн бушуу номын сан руу очиж хийх юмаа хийхийг хэллээ. Гэхдээ л өглөөнөөс хойш л нэг л сульдаа харагдаад байсан. Ангийн найзын хувиар санаа зовох л юм.

- Ашгүй та хоёр хүрээд ирсэн үү, энд байгаа номнуудыг нэрсийн дарааллаар нь янзлаад нэрийг нь нааш нь харуулаад өрөөд янзлаарай

Номын санч бид хоёрт баахан ном хариуцуулж өгчихөөд өөрөө номын сангаас гараад явав. Хмм ийм их номыг хэзээ дууснаа.

Би- Вонү би—- Хөөе!
Вонү над руу унаад ирэв. Сандран нэг гараа бэлхүүсээр нь явуулан үл ялиг тэвэртэл тэр мөрөн дээр толгойгоо тавин амандаа бувтнаад байв.

Би- Вонү! Зүгээр үү?

Вонү- би ... би ... би даараад байна

Үл ялиг санаа алдаад яахаа үл мэдэн хэсэг зогсов. Эргэн тойронд хүн байхгүй байгааг ч хэлэх үү, яах ч аргагүй болон түүнийг түшиж гуйвж дайвсаар эмчийн өрөөний гадаа очлоо.

Би- эмчэээ

- Хүүе э! Эмч туслан Вонүг түшилцэн орон дээр хэвтүүллээ.

Эмч- яасан айхтар халуунтай байх юм!

Эмч надад хувинтай ус, цэвэрхэн алчуур өгөөд түүний нүүр гарыг арч гээд өөрөө дусал залгачихаад яваад өгөв.
Юу хийсэн болоод ингэтлээ халуурчихдаг байнаа.

Шилийг нь аван хартал Вонү үнэхээр царайлаг харагдаад унав. Шилгүй байгааг нь өмнө нь ер нь харж байгаагүй юм шив.
Царайлгийг нь гайхан амандаа бувтнаад суутал тэр цочисхийн нүдээ нээлээ. Юунаас ингэтлээ айдаг байна.

Би- Вонү

Вонү юу болоод байгааг ойлгох гэж хичээх шиг л ийш тийшээ харан хэвтэх аж.

Би- өвдөж байсан юм бол хэлэхгүй дээ! Дусал хийлгэж дуусчихаад хариарай

Вонү- үгүй ээ, ажлаа дуусган—-

Би- үгүй ээ, харь гээд байхад!! Бие чинь муу байхад!!

Вонү юм хэлэхгүй над руу хараад л байв.

Би- би явлаа

Эмчийн өрөөнөөс гарах гэж байтал эмч орж ирэн намайг түлхсээр буцаагаад оруулчихав.

Эмч- хүүе! Нэг нь өвчтэй байхад учиргүй ингээд гараад явахгүй шүү~ дуслыг нь дуустал хажууд нь байж байгаад дуусхаар нь гарч шөл устай хоол унд авч өг! Наад хүүхэд чинь хоол ундгүй нэлээн удаж!

Би- би—-

Эмч миний үгийг ч сонсолгүй түлхсээр Вонүгийн орны хажуу руу аваад ирэв.

Вонү- яасан?

Би- ц-цуг хоол идье! Ямар ч татгалзсан хариулт сонсохгүй!!

Тэнэг Хэми!
Яагаад тэгээд хэлчихэв дээ!

•closer•Where stories live. Discover now