열셋;

191 31 2
                                    


Вонү эсэргүүцэж байсан ч түүний гарнаас чирсээр хоолны газартаа дагуулж ирлээ. Ээж аав хоёрын маань ажиллуулдаг будаатай шөлний газар, амттайгаараа энэ хавьдаа бас ч гэж нэлээн алдартай.

Би- ээж!

Ээж намайг давж Вонү руу хараад- хэн юм? гээд учиргүй жуумалзаад эхлэв. Ээжид ангийн хүүхэд гэж учирлангуй хэлчихээд хоол идэхээр ирснээ хэллээ.

Вонү- хоол идэхгүй гээд байхад!

Би- маягла! Эмч чамайг хэдэн хоног хоолгүй явсан байна гээд загинаж байна лээ! Одоо зүгээр юу ч бодохгүй будаатай шөл идээд үз! За юу!

Вонү толгой сэгсрэн хоолны газрыг ажиглангуй сууна. Уг нь өнөөдөр Чаныг ээж аав хоёр ирж туслаарай гэж байсан даа, хүргэлтэнд гараа юм байхдаа.

Аав- за~ сайхан хооллоорой!

Вонү- баярлалаа, ахаа!

Юун Вонү манатай хоолоо булаалгах гэж байгаа аятай л том том халбагадан идсээр нэг мэдэхэд л идээд дуусгачихсан байв. Вонү руу хартал тэр намайг шоолж байгаа аятай л над руу хараад сууж байв.

Вонү- чи идэж байхдаа ёстой хэнээс ч илүү жаргалтай харагддаг юм байна!

Би- хоол чинь аз жаргал штээ! Чи сайн идээрэй! Дахиж ухаан алдахгүйн тулд сайн ид! Өнөөдөр би чамайг дайлъя!

Вонү санаа алдаад хоолноосоо нэг л идэж өгөхгүй байв. Хоолны дуршил нь үнэхээр байхгүй байгаа юм болов уу эсвэл будаатай шөл иддэггүй байж таарав уу?
Ийм туранхай юм чинь хоолны дуршил бага ч байж мэдэх л юм байна.

Би- цк цк! Би чамд халбагадаж өгөх ёстой юу? Чи нэг сэтгэл сэргэтэл том халбагадаад өгөөч?

Вонү миний үгийг хүлээж авсан аятай учиргүй том том халбагадаад л идээд эхлэв. Ингэж идэж байгааг нь харах таатай байнаа.

Вонү- өнөөдөр хоолоор дайлсанд баярлалаа

Ээж аав хоёр нэгэн зэрэг зүгээр гээд дахиад ирэхийг санууллаа. Вонүд бол хэдэн ч аяга хоол үнэгүй өгөх чадалтай л юм гэнэ. Эрэгтэй хүний сүүдэр ч тусгахгүй гээд л сүрхий байдаг байсан хоёр маань Вонүг эрэгтэй гэж харахгүй байна уу даа.

Би- Вонүг автобусанд суулгаж өгөөд ирий!

Вонү- ээж аав чинь их сайхан аштай хүмүүс юмаа

Би- тэр ч юу л бол! Дүнгийн хуудас хараад ямар ч хүн өөрчлөгддөг л юм даа!

Вонү үл ялиг инээмсэглээд- чи ч гэсэн дүнгээс болж загинуулдаг хэрэг үү?

Би- чи ч бас гэж—- чи бас загинуулдаг юмуу?

Вонү хариу хэлсэнгүй. Урдхаа харан явна. Гэрт нь ямар нэг асуудал үнэхээр байдаг бололтой.

- Хэми~

Би- А! Жонхан аа!

Жонхан- та хоёр юу хийж яваа юм?

Би- цуг хоол идчихээд л... чи өөрөө?

Жонхан- танайх руу явж байсан юм! За, энэ чиний дуртай гээд байсан аяган бялууны цуглуулга!

Хэдэн өдөр гадаа нь хүлээгээд авч чадаагүй аяган бялуу маань нүдний минь өмнө байх гэж. Ямар аз завшаан бэ! Баярласандаа Жонханыг чанга гэгчинь тэврээд дороо эргэлдэж гарав.

Би- ёстой их баярлалаа~ би дараа нь төлнөө!

Аяган бялуугаа аваад л баярлаж байх зуурт Вонү алга болчихсон байв. Харин оронд нь түүнээс зурвас ирэх нь тэр.

'Би ганцаараа явчихъя!'

>>>>><<<<<

Вонү утсаараа хэрхэн бялуу хийх талаар видео үзэн сууна. Ээж нь томилолтоор явчихсан тул тэр хэд хоногтоо л сэтгэл амар байж болохоор болсон. Аав нь ажил ажил гээд гэртээ ирж хоноогүй удаж байгаа аж.

Вонү- эгчээ~ надад бялуу яаж хийхийг заагаад өгөөч!

- Гэнэт юун бялуу? Залуу эзэнтэн бялуу идмээр байгаа юмуу?

Вонү- үгүй ээ, хийж өгөхийг хүссэн хүнтэй болчихоод л

•closer•Where stories live. Discover now