서른셋;

162 32 0
                                    


Вонү хаалганы нууц дугаарыг хийн дотогш ортол Мингюүгийн дуулах чимээ хадаж эхлэв. Вонү ч дасаа юу гэлтэй сонссон ч сонсоогүй царайлан том өрөөнийхөө буйдан дээр суулаа. Мингюү усанд орж дуусан гарч ирээд Вонүгаас цочиж орхив.

"Чи ирсэн юм бол хэлэхэд яадаг юм! Хүн айлгаад хаячих юм!"

Мингюү цээжээ нуухад Вонү шоолон инээх аж.
Мингюү Вонүгаас юм асуух гээд л болиод л байгааг нь Вонү анзааран, шууд л асуу гээд хэлчихэв.

"...чи гэртээ яагаад харихгүй байгаа юм?"

Мингюү Вонүг гадаадаас ирснээсээ хойш буудалд байрлаад байгааг мэдээд гэртээ дагуулж ирсэн. Буудалд үрэх мөнгөөрөө манайд хоол хүнс аваад цуг бай гээд бараг л загинан авчирсан юм.

"Очвол буцаад явуулчих байх... гэхдээ ирснийг мэдсэн бололтой байсан"
Вонү шал ширтэн зөөлхөн ийн хэллээ. Мингюү санаа зовонгуй Вонү руу тогтож харвал Вонү санаа алдаад л унтраалттай байх зурагт ширтэн суугаа харагдана.

"Яагаад? Тийм хатуу хүмүүс юмуу? "

Мингюү их л сонирхон асуутал Вонү юм хэлэлгүй өрөө рүүгээ орчихов. Мингюү гэнэт л Хэмид санаа нь зовоод эхлэв. Найзынхаа төлөө ч болтугай Вонүг авч үлдэх талаар хүртэл бодоод амжив.

•••

Хэми хичээлээ хийх санаатай номын сан руу алхана. Тэр эргэн тойрноо ажиглан, зөрөн өнгөрөх хүн бүр лүү инээмсэглэж жоохон хүүхдэд амттан атгуулах аж. Өглөө босохдоо үнэхээр жаргалтай мэдрэмж аван, өмнө нь байгаагүйгээрээ их л жаргалтай сэрж гэнэ.

"А! Вонү юу даа..."

Вонүтай их л адилхан залуу өөдөөс нь алхан ирж байгаа харагдана. Хэми дахин лавшруулан харваас Вонү яг мөн байв.
Хэми дахин даллан Вонүгийн өөдөөс гүйтэл Вонү битгий гэх шиг гараараа даллалаа. Хэми гайхан харан зогстол, Вонүг нэг залуу машинд  суулгаад аваад явчихав.

Хэмигийн муу совин татан машины араас такси барин явлаа.

Ad/ Wonugiin eej aawiig xench baraxgue

•closer•Where stories live. Discover now