![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. JIA's POV
Намайг өрөөнийхөө буланд байдаг том толинд өөрийгөө тольдож байхад Сабрина хаалганы завсраар толгойгоо шагайлгаад "Чи өнөөдөр надтай хамт номын сан орно гэж хэлсэнээ мартчихаа юу?"
Сабринаг ингэж хэлэхэд л шалгалтын өдөр хоногууд ойртож байгаа тухай саналаа...
"Аа нээрээ, тийм шүү дээ... хоёулаа орой орцгооё! Би өнөөдөр эрт ирнэ ээ!"
Тольны тусгалд харагдах Сабрина руу харж итгэлгүйхэн инээчихээд орон дээрх цүнхээ шүүрсээр, Сабринаг мөрлөх шахам үүд рүү гүйлээ.
"Хазел, чи дахиад л нөгөө өндөр, цус сорогч шиг цагаан залуутайгаа уулзах гэж байгаа юм уу?" хэмээн санаа алдан хэлэхэд нь би юу гэж хариулахаа ч мэдсэнгүй.
Сонхүн бид хоёр номын дэлгүүрт таарсан тэр өдрөөс хойш аль хэдийн хоёр сарын хугацаа өнгөрсөн. Худалч хүнд хэлэхэд бид өдөр болгон уулзаж байгаа. Өдөр бүр болзоонд явж, өдөр бүр тэр надад том баглаатай улаан сарнай бэлэглэдэг...
Нуулгүй хэлэхэд... бид аль хэдийн үнсэлцчихсэн. Гэхдээ үүнийг хамгийн сайн найз Сабринадаа хараахан хэлж амжаагүй л байгаа. Сабрина тэр үед намайг танилцаад хэдхэн хоносон залуутайгаа, анхны болзоон дээрээ үнсэлцсэн гэдгийг мэдсэн бол ч... би үхэх байсан байх даа.
FLASHBACK
"Сабрина! Би ганцхан цагийн дараа очлоо. Амлаж байна. Ээж хэрвээ чам руу залгаж намайг асуувал, намайг унтаж байна гээд хэлчихээрэй!"
"Гэхдээ Хазел! Одоо аль хэдийн шөнийн арван хоёр цаг болж байна! Ээж чинь чамайг ийм орой гадуур явж байгааг мэдвэл-"
Сабринаг ярьж дуусахыг нь хүлээлгүй түүний дуудлагийг таслаад хаячихлаа. Угаасаа түүний ярих зүйл ойлгомжтой шүү дээ.
"Бид юуны тухай ярьж байлаа?"
Утсаа буцааж цүнхлэх зуураа Сонхүнаас ийн асуухад тэр машиныхаа суудлын дэрийг дэрлэсэн хэвээрээ, цаанаа л нэг хайлж урсмаар зөөлөн харцаар намайг ширтээд "Жэйк... танай хуучин найз залуугийн талаар ярьж байсан"

YOU ARE READING
Contract Husband
RomanceГэрээгээр гэрлэсэн хосуудын амьдрал сайнаар төгсөх болов уу?