EPISODE EIGHTEEN

516 60 19
                                    

Өглөөний есөн цагийн сэрүүлэг өрөөг цууриатуулан дуугарах үеэр Сонхүн нүдээ арай хийн нээгээд, сэрүүлгээ унтраачихаад ус уухаар гал тогоо руу орох үедээ текэн дээр байх цэвэр бөгөөд цэгцтэй бичсэн захиаг харав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өглөөний есөн цагийн сэрүүлэг өрөөг цууриатуулан дуугарах үеэр Сонхүн нүдээ арай хийн нээгээд, сэрүүлгээ унтраачихаад ус уухаар гал тогоо руу орох үедээ текэн дээр байх цэвэр бөгөөд цэгцтэй бичсэн захиаг харав.

Өглөөний мэнд, хайрт минь...

Өнөөдөр чиний бүхнийг мартдаг өдөр. Битгий цочирдож, айгаарай... чи хагас жилийн өмнө тархины хорт хавдартай гэж оношлогдсон. Эмчийн хэлсэнээр өвчнөөсөө болоод чи минь нэг өдрийн л ой санамжтай болсон. Тийм болохоор би чамд өдөр болгон захиа бичиж үлдээдэг.

Би бол чиний найз бүсгүй Ким Жиа... би өглөө болгон сүм ордог болохоор сэрүүлэг дуугарсаны дараахан ирнэ.

Одоо гурван аяга бүлээн ус уугаад, дараа нь шууд эмээ уугаарай. Эм унтлагны өрөөний орны хажуу талын шүүгээнд байгаа шүү.

Захиан дээр дурьдсанчлан Сонхүн одоо юу ч санахгүй байгаа...

Уг захиаг уншсан Сонхүн өөрийгөө хүнд өвчтэй гэдэгт итгэлгүй цаасыг базаж, нүдэндээ нулимстайгаар хүнд амьсгаадна.

FLASHBACK

"Өнөөдөр болзоонд явах уу?"

Сонхүн ийн асуухад Жиа байдгаараа инээн "тэгье!... гэхдээ өнөөдөр бороотой гэсэн" хэмээн хошуугаа унжуулахад Сонхүн түүний уруул дээр зөөлөн үнсээд "шүхэр аваад гарахад болно шүү дээ. Харин ч бороо орвол илүү романтик биз дээ?"

*****

Миланы гудамжаар хөтлөлцөн алхаж, хамгийн тансаг кафе, номын дэлгүүрүүд хэсэж ядарсан тэд арай хийн хүнгүй сандал олж суулаа.

"Мөхөөлдөс идэх үү?" хэмээн Сонхүнийг асуухад Жиа урьдын адил инээмсэглэн толгойгоо дохино.

"Тэгвэл би хурдан явчихаад ирье"

Сонхүн ингэж хэлээд, булан тойрсоноос хойш аль хэдийн хагас цаг өнгөрчээ. Түүнийг сандал дээрээс босоход шивэрч байсан бороо одоо улам ширүүсч, гудамж дүүрэн байсан хүмүүст аадар борооноос болоод хаашаа ч юм бүгд алга болж.

Contract Husband Where stories live. Discover now