Үүрээр Сонхүний гэрийн хонх тасралтгүй дугарч байсанд залуу сэрэхээс өөр аргаггүйд хүрэв. Хаалгаа нээхэд Жэй бага зэрэг сандарсан янзтай "Жиатай нэг чухал зүйл ярих гэсэн юм. Жиаг дуудаад өгөөч" хэмээн урьдын адил эелдэгээр гуйсанд Сонхүн түргэхэн шиг л унтлагын өрөө рүүгээ гүйн Жиаг сэрээлээ.
JAY's POV
Буцах талаар яаралтай Жиад хэлэх хэрэгтэй...
Сонхүн намайг гэрт орохыг урьсан болохоор би ч түүний урилгыг хүлээн авч дотогш орлоо. Түүнийг надад жүүс аягалаж өгөх зуур Жиа дөнгөж сая л сэрсэн юм уу гэлтэй нүдээ нухлан булангын өрөөнөөс гарч ирэх аж.
Тэр буйдан дээр суух миний өөдөөс харж суугаад "энд яах гэж ирсэн юм? Ямар нэгэн юм болоо юу?"
Би түүнд бага зэрэг ойртон "аав чинь маргааш оройны нислэгийн тийз захиалчихаж... өчигдөр үдээс хойш аав над руу залгасан. Маргааш оройны нислэгээр чи бид хоёрыг буцаад хүрээд ир гэж байна лээ-" хэмээн шивнэн ярьж байхад Жиагын хөмсөг атиралдан "юу яриад байгаа юм бэ? Яагаад ийм гэнэт-... рестораны чинь ажил бүгд дуусчихсан юм уу?"
"Одоо нээлтийн үйл ажиллагаа дутуу байгаа"
"Тэгвэл наадахаараа хаацайлаад түр явахгүй байж байя л даа... чи аавдаа аргалаад хэлчих. Нислэгийн тийз... дахиад захиалчихад болно биз дээ?"
"Жиа... би одоо аавын үгнээс гарч болохгүй ээ. Аавын үгэнд орж байж л би ерөнхийлөгч болно шүү дээ"
Жиа энэ удаад над руу урам хугарсан янзтай хараад "хөөх... чи яасан амиа бодсон амьтан бэ?.... Жэй, би явж чадахгүй ээ-"
Тэр надад улам ойртон "- Сонхүний бие улам бүр хүндэрч байгаа... тэр өчигдөр өглөө намайг бүр мартсан. Би түүнийг ийм байдалтай орхиод явж чадахгүй ээ. Би чамд хэлсэн шүү дээ. Энэ хүнд одоо би л байгаа. Өөр хэн ч байхгүй. Тийм болохоор би явж чадахгүй ээ. Чиний араас очъё... чи гэрийнхэндээ, манай аав ээж хоёрт ч гэсэн хүссэн шалтагаа хэл... намайг ганцаараа аялахаар үлдчихсэн гэдэг ч юм уу? Юу ч хамаагүй зохиогоод хэлчих ээ, тэгэх үү?"
YOU ARE READING
Contract Husband
Любовные романыГэрээгээр гэрлэсэн хосуудын амьдрал сайнаар төгсөх болов уу?