JIA's POV
Сонхүний надад үлдээсэн кафег би Лорензод өгсөн. Тэр ч гэсэн хангалуун амьдарч, ээж, дүүгээ жаргаах хэрэгтэй шүү дээ.
Солонгост ирээд хагас сар болсон ч одоо хүртэл Сонхүн дээр сайн байгаа болов уу, одоо хүртэл бие нь өвдөж байгаа болов уу, эсвэл өргөс авсан юм шиг зүв зүгээр, эв эрүүл, аз жаргалтай байгаа болов уу? гэх мэт бодлуудыг ээлжилж бодсоор л байгаа.
Түүнийг бодохгүйн тулд ном их унших хэрэгтэй. Өөр зүйлд сатаарах хэрэгтэй...
Дахиж ном уншиж эхлээд дөнгөж дөрөв хонож байгаа ч аль хэдийнээ арав дахь номоо уншиж дуусч байна.
Өрөөний минь хаалгыг зөөлөн тогших үед номоо шимтэн уншиж байсан болоод ч тэр үү бага зэрэг цоччихлоо. Хаалганы цаана байх хэн нэгнийг ор хэмээн тушаахад гэрийн үйлчлэгч нарын нэг том баглаа цэцэг барьчихсан зогсох аж.
"Эзэгтэй, танд шуудан ирсэн байна"
Суудалнаасаа босоод, үйлчлэгчээс баглаа цэцгийг авчихаад дунд нь байх захиаг нээн харвал хоёрхон үг л бичсэн байлаа.
Жэй Пак...
Сонхүний хэлснээр би Жэйг буцаж ирсэнээсээ хойш их анзаарч байгаа. Түүний үйлдэл, яриа бүрийг... тэгээд түүнийг ийм эелдэг нэгэн гэдгийг нь өмнө нь мэдэж байгаагүй дээ харамссан.
Түүний надад тавьдаг халамж, өдөр бүр хэлдэг урмын үгс... би ийм зүйл мэдэрч байгаа ч одоохондоо түүнээс догдлолыг огт мэдрэхгүй байгаа. Тэр ч гэсэн нэгэн хэвийн зүйл хийхээс хэтрэхгүй байгаа. Эмэгтэй хүнийг өөртөө дурлуулмаар байвал догь байж, сээтэн хаяж, догдлуулах хэрэгтэй биз дээ? Харин Жэй... мэдэхгүй юм даа. Тэр эмэгтэй хүн яаж найрахыг мэддэггүй байх.
Харуй бүрий тасрах үед гадаа ширүүн гэгч нь цутгах аадар бороог зочны өрөөний цэлгэр цонхоор харан зогсож байхад хэн нэгэн хөлөө зөөж алхсаар ардхан талд минь ирж зогсоно.
YOU ARE READING
Contract Husband
RomanceГэрээгээр гэрлэсэн хосуудын амьдрал сайнаар төгсөх болов уу?