EPISODE TWENTY EIGHT

681 77 61
                                    

AUTHOR's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

AUTHOR's POV

Жэй эцэг эхийнхээ том харшийн хаалгаар орж ирэн, зочны өрөө рүү алхах үед түүний эцэг эх оройн хоолны ширээгээ орхиж, гэрт нь ийм орой хэн зочилсоныг сониучирхсаар зочны өрөөнд орж ирнэ.

Өглөөхөн жирэмсэн эхнэрээ эмчид үзүүлээд явж байна, очиж амжихгүй гэж ярьж байсан хүү нь одоо гэрийнх нь буйдан дээр муухай царайлан сууж байхыг харсан Жэйн аав хэсэг гайхаж байснаа, "Ийм орой энд юу хийж байгаа юм бэ? Жиа... Жиа гэртээ ганцаараа байгаа юм уу?"

Аавынхаа асуултанд Жэй үгээр хариулахын оронд үйлдлээр хариулахыг илүүд үзэн, толгойгоо сэгсэрнэ.

"Тэгээд Жиа яасан юм? Янзан бүрийн юм болоогүй биз дээ? Чи Жиаг ганцааранг нь орхиод ирсэн юм биш үү!? Хүн битгий ганцааранг нь үлдээж бай гээд байхад" хэмээн ээж нь бага зэрэг зэмлэнгүй ярихад Жэй нүдээ эргэлдүүлэн "танай хайртай бэр чинь аав ээжийнх рүүгээ явсаан! Битгий санаа зов" гэсээр санаа алдан, үсээ зулгаана.

Ноён Пак нүднийхээ булангаар хүүгээ ширтэж байгаад "та хоёр муудалцаа юу?" гэж асуухад Жэй хэсэгтээ хариу үйлдэл үзүүлэхгүй сууж байснаа зөөлөн толгойгоо дохино.

Залууг толгойгоо дөнгөж нэг удаа дохих үед ээж нь түүн рүү гүйж очоод, дал руу нь хүчтэй гэгч нь алгадаад авав.

Жэй хорссон далаа барин, хөмсгөө зангидаад "өвдөж байна шүү дээ!" хэмээн гомдоллоход ээж нь дахин нэг хүчтэй алгадаад "жирэмсэн хүнийг яагаад стрессдүүлээд байдаг юм бэ, золиг минь! Аятайхан байж чадахгүй байна уу?!"

Ээжийнхээ үгийг сонссон Жэй буйдан дээр суусан чигтээ жоохон хүүхэд шиг хамаг биеэ сэгсчин "би яасан гэж? Та хоёр юу болсоныг ч мэдээгүй юм байж байнга Жиагын талд орох юм. Жиа биш би та хоёрын хүүхэд юм байгаа биз дээ?!"

"Тэгээд?! Тэгээд юу болсон юм? Чи ямар хэрэг тарьсан юм бэ?!"

"Танай хайрт бэр чинь өнөө маргаашгүй төрөх гэж байж найзуудтайгаа дарс уугаад, гадуур дотуур тэнээд, надад баригдахгүй байна!... орой ажлаа тараад очсон чинь найзынх нь төрсөн өдөр гээд нэг шулам хажуудаа суулгачихсан, дарс уугаад сууж байхаар нь би боль гэж хэлсэн чинь уурлаад, эцэг эхийнх рүүгээ явчихсан шүү дээ!... миний буруу биш л байгаа биз дээ?" гэсээр ээж рүүгээ гомдол, уур хоёр зэрэгцсэн харцаар харахад ээж нь бантан хэсэг чимээгүй зогсож байгаад дахиж нэг удаа дал руу алгадаад "чи сайн харахгүй яасан юм!"

Contract Husband Where stories live. Discover now