JIA's POV
Хар өнгийн авс гүн нүх рүү удаанаар зөөгдөх тэр мөчид би дахиад л нулимсаа барьж чадсангүй...
Түүнийг бодох төдийд, түүний хөргийг харах төдийд, энэ хүйтэн авсан дотор түүнийг даарч байгаа болов уу гэж бодох төдийд л нулимс минь хэзээ зогсох нь үл мэдэгдэхээр урсаж байлаа.
Хавдсан нүдээ халхлахын тулд зүүсэн хар шилээ хөнгөн зуурсаар, түүний авснаас харц буруулаг мэгшин уйлах үед Жэйн өнөөх л дулаан гар мөрөөр минь тэврэн, хаа нэг зөөлөн тогшин тайвшруулах аж.
Сонхүний авс ёроол нь харагдахааргүй тийм гүнд булагдсаны дараа ч би уйлсан хэвээрээ л байлаа.
Би одоо үнэхээр цаашдаа түүнийг дахиад харахгүй юу? Үнэрийг нь, дулаан энергийг нь, зөөлөн хэрнээ донтуулмаар тэр үнсэлт бас тэврэлт гээд бүгдийг нь би дахиж мэдрэхгүй юу?
...
Машин руугаа алхаж ч чадахгүй нь...
Сонхүний булшнаас холгүйхэн дан ганц урт сандал үзэгдсэн даруйд "Жэй, би хэсэг суумаар байна. Ганцаараа" хэмээн зөөлөн шивнэхэд Жэй чимээгүйхэн л толгойгоо дохиод, түрүүлээд машинаа зүглэн алхах аж.
Чимээ аниргүйд, ганцаархнаа сууж байх үед хажууд хэн нэгэн суусан нь Лорензо байлаа.
Лорензо надаас нуугдан нулимсаа шувтраад "хатагтай таньд их баярладаг шүү... таниас өмнө захирал ямар байсныг та төсөөлөхгүй дээ. Тэр ганцаардмал нэгэн байсан. Үнэхээр ганцаардмал. Өөрийнх нь доор хэдэн зуу, мянган ажилчид байхад надтай л ярьдаг, үеийнхээ бусад залуус шиг цэнгээний газар хэсэж, эмэгтэйчүүд эргүүлдэггүй байсан... таньтай уулзсанаас хойш, захирал илүү нээлттэй, бас илүү их инээмсэглэдэг болчихсон байж билээ. Захирал маань энэ дэлхийд байхааргүй сайн хүн байсаан. Та мэдэх үү? Захирал хагалгаа хийлгэх гэж байсан... бүр хагалгааных нь тов ч гарчихсан байсан. Даанч надаас болоод хагалгаандаа ороогүй. Захирлын хагалгаанаас хэдхэн хоногийн өмнө дүүгийн маань өвчин сэдрээд, эдгээх ганц арга нь Германд л хагалгаанд орох... намайг амрах завгүй ажил хийж, дүүгийнхээ эмчилгээний төлбөр, ээж дүү хоёроо зогоох мөнгө олдог болсоныг захирал мэдчихээд хагалгаандаа зориулах гэж байсан бүх мөнгөө, өөрийнхөө хуримтлуулсан мөнгийг ч нэмээд-" Лорензо үгээ ч дуусгалгүй уйлчихлаа.
YOU ARE READING
Contract Husband
RomanceГэрээгээр гэрлэсэн хосуудын амьдрал сайнаар төгсөх болов уу?