Ямар нэгэн чухал ажил хэргийн бус зүгээр л зугаацах гэж зохиосон дэлхийн тэргүүн баячуудын үдэшлэг шөнө дөлд дуусаж, эцэст нь гэртээ орж ирлээ.
Хувцасаа сольж, будгаа арилгачихаад ус уух санаатай гал тогоо руу ороход Жэй хоолны ширээний ард ганцаараа мөстэй виски балгалан сууж байх нь тэр.
"Хар шөнөөр виски ууж байхыг бодоход маргааш ажилгүй бололтой, тийм үү?" хэмээн асуусаар гал тогоонд орж ирэхэд тэр над руу хараад, инээмсэглэн "хамт уух уу?"
Мэдэхгүй ээ, үнэнийг хэлэхэд өнөөдөр жинхнээсээ зүгээр л уумаар өдөр байна. Жэйкийг харсан болоод ч тэр үү, залхмаар хэцүү үдэшлэгт явсан болоод ч тэр үү...
Хөргөгчнөөс хоёр шил сөжү, нэг сөжүний хундага барьсаар Жэйн өөдөөс харан, урт ширээний нөгөө талд суулаа. Гэтэл тэр хажуудаа байх сандалыг хойш татан "яагаад тийм хол суугаад байгаа юм бэ? Ийшээ суу"
Түүний хажууд очиж суухад тэр миний урд байх шилтэй сөжү рүү хачин гэгч нь инээгээд, ширтэнэ.
"Сонин сонирхолтой юм аа"
"Чи арай энийг мэдэхгүй юм биш биз дээ?" хэмээн нүдээ бүлтийлгэн, нэг шилтэй сөжүгээ сэгсрэхэд, вискиндээ халж, нүүр нь бага зэрэг улайсан тэрээр бас л инээд алдаад "үгүй ээ, яахав... мэдэхийн хувьд ч мэднэ. Солонгос кинон дээр их гардаг шүү дээ. Гэхдээ бодитоор харж бас ууж үзээгүй юм байна"
"Аргаггүй биз дээ... байнга үнэтэй виски уудаг хүн" гэсээр шогшрон өөрийнхөө хундаганд сөжүнээсээ хийхэд Жэй вискиний том аягаа над руу түлхэнэ.
Пак Жунсонд сөжү сонирхолтой санагдсан бололтой...
Аягыг нь дүүртэл хийж өгсөн даруйд Жэй шүүрч аван, нэг амьсгаагаар л ууж орхив. Дараа нь тэр амаа хөнгөхөн арчаад "Жэйкийг харах ямар байсан?"
Түүний асуулт намайг гацааж орхисон... надад үнэхээр тэр хүнийг дахиад харах ямар санагдсан юм бол? Надад ямар мэдрэмж төрсөн юм бол? Ямартай ч түүний барааг харсан даруйд хийсэн зүйл нь бодогдож, тэр үеийн зураглал ч нүдний минь урдуур жирс хийгээд өнгөрсөн...
YOU ARE READING
Contract Husband
RomanceГэрээгээр гэрлэсэн хосуудын амьдрал сайнаар төгсөх болов уу?